”ГАЛЛАХДАА АНХААРЪЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
- schedule Өнөөдөр 14 цаг 29 минут
- chat_bubble 0
Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх, дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн эрсдэл өндөр хороодын иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэх юм. Аяныг нийслэлийн Онцгой байдлын газар, УБЦТС ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хэсэгчилсэн инженерын хангамжийн удирдах газрын Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс, дүүрэг, хорооны ЗДТГ, “Дэлхийн зөн” ОУБ хамтран зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гал түймрийн 1451, эрэн хайх, аврах ажиллагааны 456 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Гал түймрийн нийт дуудлагын 40,3 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд гарсан дуудлага эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд гэр хорооллын айл өрхийн гэр, байшин, хашаа, орон сууцны хорооллын хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.
Иймд иргэд, олон нийт мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч, гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө хамгаалан урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...