ХААХ
УЛААНБААТАР ХОТ 2025 ОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ЭХНИЙ ЭЭЛЖИД БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦС-ЫН II БЛОКИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ САНАЛЫГ ӨНӨӨДӨР 16:00 ЦАГТ НЭЭНЭ
ЗАЙСАНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙГ БУУЛГАЖ ДУУСЛАА
УЯАЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГОЛОО
”ТАШАА ТУЛСАН Ф” ЭНЭ САРЫН 28-НААС
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.ЦЭНДБААТАРЫН ЭЭЛЖИТ ТУЛААН ИРЭХ САРЫН 9-НД БОЛНО
- schedule 2024 оны 9 сарын 20
- chat_bubble 0
Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ.
10 ялалтынхаа 5-т нь хүнд цохилтоор учраагаа буулган авсан түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарсан байна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато. Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-т ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин байна. 15 ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ. Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болох юм.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...