Х.НЯМБААТАР: ХАШАА БАЙШИНГ ОРОН СУУЦААР СОЛИХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УДАХГҮЙ ӨРХҮҮДЭД ТАНИЛЦУУЛНА
- schedule 2024 оны 10 сарын 2
- chat_bubble 0
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Иргэдийн хашаа байшинг орон сууцаар солих хэлэлцээр хийх эрх үүсэж байгаа. Удахгүй айл өрхүүдэд батламж болон хэлэлцээр хийх саналуудаа хүргүүлнэ. Бид баригдсан орон сууцнаас өөрийн хашаа байшингийн үнэлгээнд таарсан 1-3 өрөө байрнуудаас хэлэлцээр хийх эрхийг батламжилж байгаа гэсэн үг юм.
Бүсчилж заасан Ногоон нуур, Дэнжийн мянга, МҮОНРТ орчмын 1008 айл өрхөд тааруулан батламж өгнө. Тухайн иргэний хашаа байшинг хөндлөнгөөс үнэлүүлнэ. Улмаар орон сууцанд орох эрхийн батламжийг өгнө гэв.
Энэ барилга нь Хятадын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуурт баригдаад дуусаж буй орон сууц юм. "20-минутын хот" концепцын хүрээнд орон сууцны ойролцоо сургууль, цэцэрлэгийг барих аж. Барилгын нүүрэн талд авто засвар, худалдааны төвүүд байгааг чөлөөлөх ажлыг Нийслэлээс хариуцан явуулна.
Түүнчлэн хот төлөвлөлтийн дагуу дэд төвүүд дээр их сургуулиудыг гаргах төлөвлөгөө боловсруулж байгааг мөн хотын дарга дурдав. Тодруулбал эхний ээлжид Сэлбэ дэд төв буюу Сэлбэ голын эрэгт Соёл урлагийн их сургуулийг байгуулъя гэсэн саналыг холбогдох албаныханд хүргүүлсэн гэлээ.
Ингэхдээ Нийслэлээс дэд бүтэц, газрыг нь шийдэж, кампус байдлаар зохион байгуулах саналтай байгаа гэв. Баянхошуу дэд төвд Техникийн их сургууль, Багшийн их сургуулийг гаргахаар төлөвлөжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...