“АТАР IV” ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД 350 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОХ НЬ
- schedule Өнөөдөр 13 цаг 7 минут
- chat_bubble 0
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “АТАР IV” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Аяны хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 350 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгох гэж байна.
Зээлд хамрагдах чиглэлүүдийг танилцуулъя.
• Үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгчдэд;
• Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөгний үйлдвэрлэл эрхлэгчдэд;
• Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг борлуулж үйлдвэрлэлд нийлүүлдэг дилерүүдэд;
• Сүү боловсруулах үйлдвэрт шингэн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
• Гурил, тэжээлийн үйлдвэрүүд дотоодоосоо түүхий эд авах;
• Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үхэр, малын тэжээл худалдан авах гэх мэт
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...