Сексийн амтыг нэмэх “шилдэг” хүнсүүд
- schedule 2013 оны 11 сарын 15
- chat_bubble 0
Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж сексийн амьдралд тань хачир нэмэх цөөнгүй бүтээгдэхүүн байдгаас дараах “10+...” хүнснүүдийг танилцуулахаар сонголоо. Эдгээрээс гадна яргай загас, хясаа ба цоохор майлз, хулууны үр зэргийг “хачирлаж” болох бөгөөд өдөр тутмын амьдралдаа төрөл бүрийн жороор өөрт тааруулан баяжуулж хэрэглэхийг санал болгоё.
1. Тоор жимс
Христийн тооллын өмнөх 1100 оноос ургуулж эхэлсэн гэгддэг “тоор” жимс нь С амин дэмийн агууламж өндөр бөгөөд үнэрийг нь мэдрэхэд үлэмж таашаал авдаг гайхалтай амттан юм. Эрчүүдэд тогтмол хэрэглэх нь үрийн шингэний гарц ба чанарт онцгой нөлөөтэй ба сексийн амьдралаа улам амттай болгоё гэвэл “хөлдөөж” хэрэглээрэй. Учир нь хөлдүү тоор жимсний витамины агууламж өндөр байдаг ажээ.
2. Авокадо жимс
Эртний Ацтекууд энэхүү жимсийг “төмсөг”-тэй зүйрлэн нэрлэдэг байсан ба хэлбэрийг нь ажиглахад эр бэлэг эрхтний төмсөг шиг хэлбэртэй юм. Авокадо нь амттайгаас гадна эрүүл мэндэд үзүүлэх олон талын ашигтай жимс юм. Энэ нь фолийн хүчил, В6, кали, Омега - 3 амин дэмээр баялаг ба Францчууд сексийн “онцгой” хүнс гэдэг байжээ. Авокадо нь эрчүүдийн тестростероныг нэмэгдүүлж холестриныг бууруулдаг.
3. Өндөг
В6, В5 витаминаар нэн баялаг өндөг нь гормоны түвшинг тэнвэртэй барьж байдгаараа бусад хүнснээс давуу юм. Хурьцахын өмнө түүхий өндөг залгих нь сексийг улам амттай болгодог гэж үздэг бөгөөд хүнсэндээ тогтмол хэрэглэх нь стресснээс ангижруулдаг байна.
4. Шоколад
Шоколадны хүний биед үзүүлэх эрүүл мэндийн ашиг тус дундаршгүй юм. Цэвэр хар шоколаданд агуулагдах “фенилэтиламин” хэмээх бодис нь та бидний сэтгэл санааг өөдрөг, аз жаргалтай байхад хэрэгтэй “эндорфин”-ийг ялгаруулахад оролцдог бөгөөд үүнийг “хайрын бордоо” гэж нэрлэдэг гэнэ. Өдөр бүр тогтмол нэг хэмжээгээр шоколад иддэг хүмүүс бусдаасаа илүү сексийн амьдралдаа идэвхитэй, сэтгэл хангалуун байдгийг судалгаагаар тогтоожээ.
5. Гадил жимс
Гадил жимсэнд кали, магни ба В-гийн төрлийн амин дэм ихээр агуулагддаг бөгөөд энэ нь сексийн дур хүслийг нэмэгдүүлээд зогсохгүй эр бэлэг эрхтний хөвчрөлтөд онцгой нөлөөтэй гэнэ. Түүнчлэн сексийн хүсэл төрүүлдэг “гормон”-ы бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг “жимсгэнэ” ажээ.
6. Чили
Чили нь цусны эргэлтийг сайжруулж бие махбодод таатай мэдрэмжийг төрүүлдэг “эндорфин” гормоныг ялгаруулдахад нөлөөлдөг бөгөөд Чили ба нимбэг + Зөгийн бал ба цагаан архиар хийсэн амтат ундааг үе үе зооглох нь сексийн амьдралд тань гайхалтай үр дүнг өгөх гэнэ.
7. Тарвас
Зарим эрдэмтдийн олж мэдсэнээр шийгуаг шинэ төрлийн “Виагра” гэж үзэж болох ба “Виагра”-тай ижил үйлдлийг үзүүлдэг нь нэгэнт тогтоогджээ. Шинэхэн амтат шийгуа нь зүрх судасны өвчлөлийг бууруулж, жин хасахад тустайгаас гадна сексийн онцгой өдөөгч болдог гэнэ. Шийгуагаа төрөл бүрээр зууш, амтат дессерт хэлбэрээр хэрэглэх нь сексийн амтыг үлэмж нэмэгдүүлнэ.
8. Навчит ногоон ургамлууд
Байцаа, бууцай, салатны байцаа гэхчилэнгийн төрөл бүрийн навчит ногоон ургамал нь эрэгтэй ч эмэгтэй ч аль алинд нь сайн бөгөөд “сексийн амин дэм” гэж үздэг эдгээр ургамлууд цусны даралтыг бууруулна, жинг барих төдийгүй бэлгийн дур хүслийг нэмнэ.
9. Гүзээлзгэнэ
Витамин С, фолийн хүчил ба Кали, “Омега - 3” амин дэмээр баялаг бөгөөд шоколаданд дүрж хэрэглэх нь туйлын амттай “секси” хүнс гэжээ.
10. Улаан “вино”
Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлж, тархийг амраахын зэрэгцээ хөгшрөлтийг удаашруулах онцгой ач холбогдолтой дарсны өөр нэгэн шид бол сексийн дур хүслийг нэмэгдүүлэх явдал юм. Дарс нь бэлэг эрхтэн рүү чиглэх цусны урсгалыг түргэсгэж идэвхижүүлдэг учраас бие махбод эрхгүй сэргэж, секст өдөөгддөг гэнэ. Тогтмол нэг тунгаар хэрэглээд үр дүнг нь мэдрэх боломжтой ба хэтрүүлэх аваас нойрыг чинь хүргэж ид чухал үед тань “нойрсуулж” ч мэдэх юм.
11. Самар
Төрөл бүрийн самрыг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь үс ба арьс, тархинд сайнаас гадна амин дэм Е, магнигаар нэн баялаг тэд бэлгийн дур хүслийг ч гэсэн нэмэгдүүлэх шидтэй гэнэ.
12. Нэрс
Анти-оксидант үйлчилгээтэй бөгөөд эр бэлэг эрхтний хөвчрөлтийг “чангалдаг” гэнэ. Хүний би? Дэх “Допамин”-ы түвшинг нэмэгдүүлснээр биед хэрэгтэй тааламжтай гормоныг ялгаруулдаг байна.
13. Киви / Бөөрөлзгөнө
Хосуудын хэн хэн нь сексийн идэвхитэй, дур хүсэлдээ автсан байхын тулд “цайр”-аар нэн баялаг хүнс хэрэглэх нь бас л чухал алхам юм. Тиймээс Киви / Бөөрөлзгөнө жимсээр амтат “коктейль” хийж зооглох нь түгээмэл ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...