ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ДАШТ-Д МОНГОЛЫН ТАВАН ТАМИРЧИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА
- schedule Өнөөдөр 12 цаг 54 минут
- chat_bubble 0
Бахрeйн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд 92 орны 471 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор таван тамирчин оролцож байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 76 кг-д Х.Буяннэмэх, А.Содгэрэл нар хүч үзэж буй. Өнөөдөр Монголын баг тамирчдын салхийг хагалж, Ази тивийн аварга Г.Ануужин өргөлтөө өргөнө.
Монгол Улсаас хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цор ганц тамирчин нь М.Анхцэцэг юм. Тэрээр 2017, 2019 онд хүрэл, 2021 онд алт (нийлбэр) хоёр мөнгө, 2022 онд мөнгөн медаль хүртэж байв хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...