Л.НАМХАЙЦЭРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 111 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ”ШИГШДЭЙ” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ
- schedule -17 минутын өмнө
- chat_bubble 0
Монголын уран зургийн галерейд Ардын зураач, Төрийн шагналт, Монголын хөгжмийн театрыг үндэслэгч Лувсаншаравын Намхайцэрэнгийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан "ШИГШДЭЙ" үзэсгэлэнг нээлээ.
"ШИГШДЭЙ" нь утга зүйн хувьд онцгой, шилмэл, шилдэг гэсэн утгыг илэрхийлдэг. Ардын зураач, Төрийн шагналт Л.Намхайцэрэн зураачийн монголын урлаг, соёлд оруулсан хувь нэмрийг ийн хүндэтгэн нэрийдэх нь зүйн хэрэг билээ.
Л.Намхайцэрэн нь Монгол Улсын драмын театрын ерөнхий зураач, Улсын дуурь бүжгийн театрын дарга, ерөнхий зураач, Соёлын яамны орлогч сайд зэрэг удирдах албан тушаалын алба хашиж явсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байв. Соёл урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмэр, гавьяа зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлэгдэн 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 1959 онд Төрийн шагнал хүртэж, 1973 онд Ардын зураач цолоор шагнагджээ.
Энэхүү үзэсгэлэн нь Л.Намхайцэрэн зураачийн уран бүтээлийн өв, Монголын соёл, урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд танилцуулах онцгой арга хэмжээ юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...