“Монголын сайхан бичигтэн-2013” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа
- schedule 2014 оны 1 сарын 7
- chat_bubble 0
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2013” уралдааны шилдгүүд тодорчээ. 17 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаанд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдгүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Өв соёлоо эзэмжиж, үр хүүхэд, залуу үедээ өвлүүлэх сайн үйлсийг тогтмол зохион байгуулдаг “Хүмүүн бичиг” сонины хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлээд монгол бичгээ төрийн бичиг болгоход санаачилга гаргаж ажиллана гэж хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газар монгол хэл бичиг, өв соёл, ёс заншлаа үр хойчдоо өвлүүлэх, нийтэд түгээхэд хичээл зүтгэл гаргаж ажиллаж байна. Гадаадад суух Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичиг, шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ, бүх төрлийн боловсролын гэрчилгээ зэргийг монгол бичгээр бичдэг болсон зэрэг эхлэл бий болсон. Энэчлэн ёслол, хүндэтгэлээс гадна өдөр тутамд үндэсний бичгээ хэрэглэж хэвших учиртай гэж Ерөнхий сайд шагнал гардуулсныхаа дараа хэллээ.
Энэхүү уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги, мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид, сурагчид болон уран бичлэг гэсэн төрөлд шилдгүүдийг шалгаруулжээ. 11 дүгээр ангийн ангилалд түрүүлсэн 4 сурагч МУИС, МУБИС-д Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 4 жил суралцах урилга гардлаа гэж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...