Флоппигоос флейш хүртэл 30 жил
- schedule 2014 оны 2 сарын 20
- chat_bubble 0
1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхнээс манай улсад компьютер гэх “сүүлийн үеийн” хүчирхэг гайхалтай техник орж ирсэн. Тэнд боловсруулсан мэдээлэл, зургаа өөр компьютерт зөөх шаардлага гарсан. Түүнийг флоппи /Floppy/ диск хэмээх дөрвөлжин хэлбэртэй хавтгай зүйлээр гүйцэтгэдэг байлаа.
1990-ээд оноос энэхүү дискийг Монголд хэрэглэж эхэлсээ бол Америкчууд бүр 1970-аад оноос хэрэглээндээ ашиглах болжээ.
8 inch floppy disc drive
Анхны дискийг 1971 онд "IBM" корпораци найман инчийн /200 мм/ хэмжээтэй 100 КВ мэдээлэл багтаах боломжтой диск хийжээ. Андуурав аа, 100 килобайт шүү. Энэ нь ойролцоогоор 100,000 тэмдэгт гэсэн үг. Word-ийн файлаар бол огт дүрс, зураасгүй 30-50 хуудас текст. Зурган файл бол ярилтгүй. Муухан нягтралтай ганц хоёр жижиг зураг багтана.
Энэ дискний багтаамжийг нэмэгдүүлсээр 1976 онд 500 КВ мэдээлэл багтаах хэмжээтэй болгожээ.
Хамгийн сүүлд 1977 онд IBM найман инчийн дискнийхээ багтаамжийг 1.2 МВ хүргээд дараагийн үеийн дискэнд шахагдан түүний багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагагүй болжээ.
5 1/4 inch floppy disc drive
1976 онд floppy дискний овор хэмжээг багасган "Shugart" компани 5.25 инчийн /5 ¼” - 133 мм/ хэмжээтэй 110 КВ багтаамжтай диск бүтээжээ.
1977 онд Northstar Horizon компани мөн адил 5 ¼” хэмжээтэй диск үйлдвэрлэж эхэлсэн байдаг бөгөөд багтаамж нь 90 КВ байжээ.
5 ¼” хэмжээтэй дискний багтаамжийг сайжруулсаар 1978 онд DD -360 КВ, 1982 онд RX50 (SSQD) - 400 КВ, QD - 700 КВ, HD - 1.2 МВ хэмжээтэй болгосон байдаг.
Энэ хоёр дискийг бид уян диск гэж нэрлэдэг байсан.
3 1/2 inch floppy disc drive
Электроникийн хөгжил дэвшил асар хурдацтай хөгжиж овор хэмжээг нь дахин багасгаж 3.5 инч /3 ½” – 90 мм/ болгожээ. Анхных нь 1980 онд "Сони" корпорацийн хийсэн 400 КВ багтаамжтай диск. Дараа нь сайжирсаар 1987 онд 3 1⁄2-inch HD - 1.44 МВ багтаамжтай болсон. Үүнийг дэлхий даяар их өргөн хэрэглэдэг байсан. /1987 онд ED – 2.88 МВ, 1991 онд Floptical (LS) – 21 МВ, 1996 онд Superdisk (LS-120) -120 МВ, 1997 онд Superdisk (LS-240) -240 МВ, 1998-1999 онд HiFD – 150-200 МВ багтаамжай дискүүд үйлдвэрлэн ашиглаж байсан/ Энэ дискийг хатуу диск гэж нэрлэж байсан.
Дээрхи флоппи дискүүдийг 2000 он хүртэл ашигласан. Түүнээс хойш үйлдвэрлэсэн компьютер флоппи диск уншигчгүй /floppy disk driver/ хийгдэж эхэлжээ. Үүнээс хойш компьютер үйлдвэрлэгчид USB driver- тайгаар эх хавтанг үйлдвэрлэх болжээ.
3 1/2" -ийн флопи дискийг флейш, мемори карттай харьцуулсан зузаан нимгэний харьцаа
Флоппи диск уншигч /Floppy disc drive/
USB диск
2000 оноос манайд гарын хурууны хэмжээтэй хавтгай жижигхэн хэр нь хамаагүй их багтаамжтай зөөврийн диск орж ирсэн. Үнэхээр технологийн дэвшил. Халаасандаа хамаагүй хийж болно. Энэ бол дэвшил байлаа.
USB flаsh дискийг анхлан 2000 онд Trek Technology компани “ThumbDrive”, IBM компани "DiskOnKey" брэнд нэртэйгээр худалдаанд гаргасан байдаг.
Флейш, флаш хэмээн дуудагддаг USB drive диск анхлан 8 МВ багтаамжтай байсан. Энэ нь өмнө хэрэглэж байсан 3 1⁄2-inch HD - 1.44 МВ флоп дискнээс 5 дахин илүү.
Эхлээд том хурууны хэмжээтэй байсан бол одоо хумсны толь шиг хэмжээтэй ч хийх бололцоотой болжээ.
Анх 8МВ багтаамжтай үйлдвэрлэгдэж эхэлсэн флаш диск 16МВ, 32МВ, 64 МВ гэж /USB 1.1 flash drive/ нэмэгдсээр улмаар 2013 онд 512 GB /гигабайт/ мэдээлэл багтаах чадалтай диск бүтээсэн байна. USB flash driver-ийн мэдээлэл дамжуулах хурд сайжирснаар /USB 2.0, USB 3.0 flash driver/ их хэмжээний мэдээлэл, файл хуулах боломжтой болжээ. Өнгөрсөн оны сүүлээр болсон Электроник барааны үзэсгэлэн дээр 1 ТВ /терабайт/ мэдээлэл агуулах багтаамжтай диск таницуулагджээ. Үүнийг ойрын үед 2ТВ болгон нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа гэнэ.
Анхны 8МВ багтаамжтай үйлдвэрлэгдэж эхэлсэн флаш диск
64МВ багтаамжтай флаш диск
64МВ багтаамжтай флаш диск
256GВ багтаамжтай флаш диск
512GВ багтаамжтай флаш диск
1TВ багтаамжтай флаш диск
Дараа нь мемори /Memory drive disk/ гарч ирлээ.
1 КВ /kilobyte/ = 1024 Вyte = 1024
1МВ /megabyte/ = 1024 КВ = 10242
1GВ /gigabyte/ = 1024 MВ = 10243
1TВ /terabyte/ = 1024 GВ = 10244
1PВ /petabyte/ = 1024 TВ = 10245
1EВ /exabyte/ = 1024 PВ = 10246
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...