ИРЭХ ОНД МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙ БОЛНО
- schedule 2024 оны 11 сарын 8
- chat_bubble 0
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Атул Малхари Готсурвег өчигдөр хүлээн авч уулзжээ.
Сайд Б.Батцэцэг манай “оюун санааны хөрш” Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд цаашид Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв.
Мөн 2025 онд тохиох Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд А.Готсурве Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эдийн засаг, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа онцлов.
Талууд хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр болон Монгол, Энэтхэгийн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...