Үнэт эдлэлийн тухай сонирхолтой баримтууд
- schedule 2014 оны 3 сарын 6
- chat_bubble 0
Түүхийн турш хүмүүс үнэт метал, үнэт болоод ховор чулуунуудыг өмсөж, зүүж, ахуйн болоод гоёл чимэглэл дурсгалын зүйлс хийж хэрэглэж ирсэн. Хэрэв та үнэт эдлэл, чулуу сонирхдог бол таны мэдэхгүй байж болох сонирхолтой баримтуудыг хэлье.
Дэлхийн дээр олдсон байгалийн хамгийн том сувд бол. 6.3 зг хүнд. Түүнийг Аллах буюу Лао-Цы гэж нэрлэдэг байна.
Хатан хаан 2-р Элизабетийн үнэт эдлэлийн цуглуулга 57 сая ам.долараар үнэлэгдэнэ гэнэ.
Жейм Замероны “Титаник” кинон дээр гардаг “Далайн зрх” нэртэй цэнхэр бриллант зүүлт бол огт хийсвэр сэтгэлгээний түүх биш харин Титаник онгоцтой хамт олдсон юм байна.
Бүх алмаз тодорхой цаг хугацааны явцад бал чулуу болно.
Алмаз байгаль дээрх хамгийн нягт хамгийн хатуу /бат бөх/ чулуу гэдэг боловч түүнээс ч хатуу синтетик наномартериал гаргаж авсан гэнэ.
Манай эриний 860 онд Ромын Пап 1-р Николай хуримын ёслолд бөгж солилцохыг зарлигдсан гэнэ.
Опал чулууны 30 хувийг ус эзэлдэг байна.
Сайн чанарын маргад эрдэнэ очир алмазнаас ч үнэтэй байдаг юм байна.
Цэвэр алт бол шар өнгөтэй байдаг. Харин дээр нь өөр бусад метал холиход өнгө нь өөрчлөгддөг.
Дэлхийн хамгийн том индранил /сапфир/ чулууны нэг “Азийн од” нэртэй индранил чулуу Смитсоновскийн байгалийн түүхий музейд хадгалагддаг.
Дэлхийн бүх олворлосон алтыг нийлүүлбэл хааш хаашаагаа 20.7 м урт шоо дөрвөлжин /173,100 тн/ болох гэнэ. Уимболдоны талбайд дүүргэн тавибал 9.8м-ийн зузаантай болох гэнэ.
Далайд ойролцоогоор 20 сая тонн алт байгаа гэнэ.
10,000 хясаанаас зөвхөн нэгд нь сувд бий болдог гэнэ.
Олзворлосон нийт алмазны саяны нэгийг л гоёл чимэглэлд ашигладаг гэнэ.
Алмазны /очир эрдэнэ/ нас ойролцоогоор 3 тэрбум жил гэнэ.
Кинонд зориулж урласан хамгийн үнэтэй үнэт эдлэл бол Николь Кидманы гол дүрд нь тоглосон “Мулен руж”. Тэрхүү киноны үнэт эдлэлийн үнэ 1 сая ам.доллар.
Сарын бүрийн ээлтэй чулууны нэр нь Изриалийн 12 омгийн нэрнээс үүсэлтэй гэнэ.
Хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг нь түүгээр дамжин хайр дурлалын охин тэнгэр Венара ордог гэж үздэгт байна.
Олон сая жилийн дараа нар алмаз болох гэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...