ТАЙЛАНГИЙН УЛИРАЛ
- schedule 2025 оны 2 сарын 12
- chat_bubble 0
"Багануур" ХК 2024 оны IV улирлын байдлаар 1.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 2023 онд 9.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан үзүүлэлтээ сайжруулжээ. Компани 2024 онд 4.9 сая тонн нүүрс олборлон борлуулсан нь түүхэн дээд түвшин болохыг мэдээлж байлаа. Ашигт ажиллагааныхаа үр дүнд "Багануур" ХК зарим өр зээлээ барагдуулж, улсын төсөвт 50.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
"Шарын гол" ХК 2024 онд 105.7 тэрбум төгрөгийн нүүрс борлуулж, 7.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 2023 онд 1.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан тус компани эргэн ашигтай ажиллахад нүүрсний борлуулалтын дундаж үнэ 2024 онд 23 хувиар өссөн, өртөг зардал нь 10 гаруй хувиар буурсан зэрэг нөлөөлсөн байна.
QPay системийн хөгжүүлэгч "Инновэйшн Инвестмент" ХК 2024 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 20 төгрөгөөр тооцож 3.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Жил гаруйн өмнө IPO хийсэн тус компани 2024 онд 10 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2023 оныхоос 76 хувь өссөн дүн юм.
ЭХ СУРВАЛЖ: БЛҮҮМБЭРГ
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...