Дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан домайн нэр
- schedule 2013 оны 10 сарын 5
- chat_bubble 0
Домайн нэр хамгийн анх өндөр үнэ хүрсэн тохиолдол нь 1999 онд “Business.com”-ийг 7,5 сая ам.доллараар зарсан явдал болжээ. Энэхүү дээд амжилт нь арваад жил эвдэгдээгүй юм байна. Энэхүү сайтыг “Уолт Дисней Интернэт групп”-ийн босс Жейк Вайнбаум, “Earthlink” үндэслэгч Скай Дэйтон нар урьд нь эзэмшиж байжээ. 2006 онд “Match.com”-ыг үндэслэгч Гари Кремэн насанд хүрэгчдэд зориулсан энтертаймэнт үйл ажиллагаа явуулдаг “Sex.com”-ыг гэнэт 14 (зарим баримтаар 12 ) сая ам.доллараар худалдсанаар дээрх рекорд эвдэгдсэн байна.
Хамгийн үнэтэй зарагдсан домайн нэрний амжилт гурван жилийн дараа ахин өөрчлөгджээ. 2009 онд интернэт маркетингийн компани болох “QuinStreet” нь “Insure.com”-ыг 16 сая ам.доллараар худалдан авснаар эвджээ. 2009 онд үнэтэй зарагдсан домайн нэрүүд ихтэй он болжээ. “Toys.com” домайныг “Toys ‘R Us” компани 5.1 саяар худалдан авч, мөн “Candy.com” 3 сая ам.доллараар зарагдаж байжээ.
Анхны домайн нэр бол TLD компанийн .com бөгөөд 1985 онд Кэмбриджийн компьютерийн системийн “Симболик” компани symbolic.com домайн нэр авч байжээ. 1992 онд 15000 тооны .com-той домайн нэр байсан бол 2009 оны төгсгөлд янз бүрийн өргөтгөлтэй 192 сая домайн нэр бий болсон байна.
Дэлхийн интернэт зах зээл дээр “дот ком” (.com) өргөтгөлтэй домайн бат бэх цайз, өндөр уулын оргил мэт олон арван жил ноёрхсоор байна. Жил ирэх тусам тус домайн нэрүүд сая, сая ам.доллараар зарагдсаар байх нь дамжиггүй.
Хангалттай өмнөх үг ярилаа, ингээд өндөр үнэ хүрсэн эхний 10 домайн нэрийг дурдъя:
11. Toys.com, - 2009 онд “Toys ‘R Us”–д 5,1 сая,
10. Casino.com, - 2003 онд 5,5 сая,
9. Israel.com, - 2004 онд 5,88 сая,
8. Beer.com, - 2004 онд 7 сая,
7. Diamond.com, - 2006 онд “Ice.com”д 7,5 сая,
6. Business.com, - 1999 онд 7,5 сая,
5. Fb.com, - 2010 онд 8.5 сая,
4. Porn.com, - 2007 онд 9,5 сая,
3. Fund.com, - 2008 онд 9,99 сая,
2. Sex.com, - 2006 онд 12-14 сая,
1. Insure.com, - 2009 онд “QuinStreet”-д 16 сая ам.доллараар тус тус зарагджээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...