ЗОРЧИГЧИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬТ ДООРХ ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ
- schedule Өчигдөр 15 цаг 26 минут
- chat_bubble 0
Эрхэм зорчигчдын анхааралд!
2025 оны 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 05-р сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт доорх өөрчлөлт орсныг мэдэгдэж байна. Үүнд:
1. Эрдэнэт :
Улаанбаатар – Эрдэнэт чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 18:55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөд 08:30 цагт очно.
Эрдэнэт –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 17:10 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
2. Сүхбаатар:
Улаанбаатар – Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөд 18:50, 04:35 цагт очно.
Сүхбаатар –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг :
04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 19:56 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
04-р сарын 29-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 05:55 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20 цагт ирнэ.
3. Дархан:
Улаанбаатар – Дархан чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Дархан өртөөд 16:35, 01:58 цагт очно.
Дархан –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Дархан өртөөнөөс 08:15, 23:20 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20, 06:15 цагт ирнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...