УЛААНБААТАР ХОТОД 168 МЯНГАН СУРАГЧ, 7.844 БАГШ ДҮҮРЭГ ХООРОНД ЗОРЧИЖ БАЙНА
- schedule Өчигдөр 15 цаг 25 минут
- chat_bubble 0
Засгийн газрын Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын сайдын хувьд “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Өнөөдрийн байдлаар 168 мянган суралцагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчиж, сургуульдаа явж байна. Дээрх сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлага үүсээд байгаа юм. Ингэснээр зорчилт хөдөлгөөн эрс багасаж, түгжрэл 31.7 хувиар буурна гэж тооцсон.
Мөн зорчилт хөдөлгөөнд оролцож буй сурагчдын 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа нь “Хотхоны бага сургууль” шаардлагатайг илтгэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11 хороо, огт сургуульгүй таван хороо байгаа бөгөөд эдгээр хороонд 60 бүлэг нэмж хичээллүүлэх хэрэгтэй байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншилж ажиллах шаардлагатай байна.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно. Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулан шийдвэрлэх болно.
See Translation
+3
All reactions:
426426
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...