А.Амартүвшин: Улсын хэмжээний нийт бетоны хэрэгцээний 30 хувийг бид хангана
- schedule 2014 оны 8 сарын 23
- chat_bubble 0
“Дорнын цас” ХХК-ийн хөнгөн бетоны үйлдвэр нээлтээ хийлээ. Манай улс жилд 2-3 мянган вагон ачаа бүхий бетоныг гаднаас авдаг. “Дорнын цас” компани жилд 200 мянган метр куб хийт, хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Энэ нь манай улсын нийт зах зээлийн 30 хувийг хангах боломжтой гэсэн үг юм. Манай улс жилд 600 мянган метр куб хөнгөн бетоны хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Энэ хэрэгцээг “Дорнын цас” болон “МАК” компани, хөнгөн бетоны үйлдвэрүүд хангаж, энэ хэмжээний хөрөнгө Монголдоо үлдэх боломжтой болж байгааг үйлдвэрийн нээлтэд оролцсон МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлон хэлээд мөн “Монголчууд бид олон зүйлийг өөрсдөө үйлдвэрлэдэг, гаднаас авдаггүй болох учиртай. Үйлдвэрлэгч байж, өөрсдөө бүтээж чадаж байгаагийн тод жишээг бид эндээс харж болохоор байна” гэлээ.
“Дорнын цас” үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Амартүвшин үйлдвэрийнхээ талаар,
- Манай үйлдвэрийн барилгын ажил 2013 онд эхэлсэн. Үйлдвэр маань байгаль орчинд хор хөнөөлгүй, ямар нэгэн хаягдал гаргахгүй, утаагүй, усаа дахин ашигладаг, шинэ технологи бүхий үйлдвэр юм. Улсын хэмжээний нийт бетоны хэрэгцээний 30 хувийг бид хангах болно. Манай үйлдвэрт нийт 60 хүн ажилладаг.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...