Дэлхийн хамгийн их үхэл дагуулсан галт уулын дэлбэрэлтүүд
- schedule 2014 оны 10 сарын 1
- chat_bubble 1992
Дэлхийн үүслээс авахуулаад бүхий л түүхэнд галт уулын дэлбэрэлт байнга болж байсан. Номхон далайн тойрог бол /галт цагираг/ галт уулын хамгийн идэвхтэй бүс байдаг.
Хамгийн сүүлд гэхэд хэдхэн хоногийн өмнө Японы Нагано мужид байх Онтака галт уул дэлбэрч ууланд аялж явсан 31 хүн амь эрсдээд байна. Үүний өмнө Исландын Бардарбунга галт уул 8-р сарын 16-нд идэвжиж сэрсэн. 8-р сарын 28-нд мөн Имландын Холухрейн галт уул дэлбэрч үнс шороо цацан, лав урсгасан байдаг. Гэхдээ 2010 онд дэлбэрсэн Исландын Эйяфьятлайокудль галт уулын хор хохиролоос бага байсан.
Тэгвэл түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн их хохирол дагуулсан аймшигтай галт уулын дэлбэрэлтийг товч дурдая.
10. АНУ-ын Вашингтон мужийн Гэгээн Елена галт уул – 57 хүн
1980 оны 5-р сарын 1-нд Гэгээн Елена галт уул гэнэт дэлбэрчээ. Уг галт уулын 5.1 баллын хүчтэй дэлбэрэлтийн чулуу шороо үнс зэргээс болж 57 хүн нас барж, ой, хөдөө аж ахуй, зам гүүр, барилга байгууламж айл өрхийн нийт хохирол 1 тэрбум ам.долларт хүрсэн аж.
9. БНКонго улсын Ньирагонго галт уул – 70 хүн.
БНКонго улсын Вирунга хотын орчимд байдаг Их Рифт хөндийн Ньиранго галт уул 1882 оноос хойш 34 удаа дэлбэрч байгаа аж. Хамгийн сүүлийн хүчтэй дэлбэрэлт 1977 оны нэгдүгээр сард дэлбэрч халуун хайлмаг лав цагт 100 км/цагийн хурдтай урсч 70 хүн амь үрэгдэж байжээ. Хожим 2002 онд дэлбэрч лав Гома хот руу урссан боловч хүч нь бага байж азаар хэн ч амь эрсдээгүй. Одоо уг галт уул маань 1,100 метр өндөр, 2 км-ийн диаметр тогоотой дотроо лаван нууртай ажээ.
8. Филиппиний Пинатубо галт уул – 800 хүн
Филиппиний Лусон арал дээр байдаг Пинатуба галт уул сүүлийн 450 жил унтаж байгаад сэрсэн. Хүмүүс галт уулын аюулыг умартаж эргэн тойронд хөдөө аж ахуй эрхлэгчид, суурин хотууд байгуулагдан хүмүүс ихээр суурьшжээ. Гэтэл 1991 оны 6-р сард гэнэт сэрэн дэлбэрчээ. Аз болж хүн амыг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг яаралтай шуурхай авсан аж. Гэсэн хэдий ч 800 хүн амиа алдсан байдаг.
Уг дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд түүний тоос тортог утаа хорт бодис /хүхрийн хий/ агаар мандалд тусгай давхрага үүсгэснээс болж дэлхийн цаг агаарын дундаж хэм 1991-1993 онуудад 12 хэмээр буурсан байдаг гэнэ.
7. Индонезийн Ява арлын Келуд галт уул – 5,000 хүн
Номхон далайн галт цагираганд байрладаг Келуд галт уул МЭ-ий 1000 оноос хойш 30 гаруй удаа оргилж байгаа гэнэ. Түүний хамгийн аймшигтай дэлбэрэлт 1919 онд болжээ. Дэлбэрэлт, халуун лав, хөрсний гулгалтаас болж 5000 хүн амь үрэгдсэн байна. Газрын гулсалт, лавын урсалт маш хүчтэй хурдтай байсан аж.
Түүнээс хойш галт уул 1951, 1966, 1990 онуудад дахин сэрж нийт 250 хүн амь үрэгдсэн.
2007 онд онц аюултай бүсд байсан 30,000 хүнийг нүүлгэн шилжүүлж хэзээ ч гарч болзошгүй аюулаас сэрэмжилсэн. Гэтэл хоёр долоо хоногийн дараа галт уул дахин сэрж хүчтэй дэлбэрчээ. Улмаар 76,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Келуд галт уул хамгийн сүүлд 2014 оны 2-р сарын 13-нд сэржээ.
6. Исландын Лаки галт уул – 9,000 хүн
Исланд улс бол хойд Атлантик, Арктикийн бүсийн дунд байршдаг. Исланд арал нь галт уул, халуун рашаан, гейзер, нуур цөөрмөөрөө алдартай. Тйимдээ ч Исландыг “гал мөсний орон” гэдэг. Одоогоор 30 гаруй идэвхтэй галт уул байдаг. Ийм галан дээр амьдардагийн үндэс нь хоёр техтоник хавтангийн мөргөлддөг хэсэг дээр байрасан байдагт гэнэ.
Хамгийн сүүлд гэхэд 2010 онд Эйяфьятлайокудль галт уул дэлбэрч Европын агаарын нислэгүүдийн олон хоногоор зогсоож байсныг санаж байгаа биз. Харин хамгийн хөнөөлтэй дэлбэрэлт 1874 онд Лаки галт уул дэлбэрч оргилсноор найман сарын турш ойролцоогоор 14.7 км.куб лав цацаж гаргаж, агаар мандалд нүүрсхүслийн давхар исэл, хүхрийн давхар исэл, хлор болон фторын гэх мэт хорт хий цацан гаргажээ. Хорт хий нь хүчиллэг бороо болон орж өвс ургамлыг хоруудлснаар 9,000 хүн амь үрэгджээ.
5. Японы Унзен галт уул – 12,00-15,000 хүн
Японы Кюсю арлын Нагасаки тойргийн Шимабара хот түүний дэргэд Унзен хэмээх галт уул оршдог ажээ. Гэтэл 1792 онд гэнэт хүчтэй газар хөдлөлт болж, Унзен галт уул хүчтэй дэлбэрэн оргилжээ. Үүнээс үүдэн аварга цунами ч үүссэн байна. Дээрхи байгалийн гамшгуудаас нийтдээ 12-15 мянган хүний амь эрсджээ. Энэ галт уулын дэлбэрэлт нь Японы түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан галт уулын дэлбэрэлт хэмээдэг аж.
Унзен галт уул 1990, 1991, 1995 онуудад сэрж оргилсон. 1991 оны дэлбэрэлтээр 43 хүний амь эрсэдсэн байдаг.Үүний 3 нь галт уул судлаачид гэнэ.
4. Италийн Везувий галт уул – 16,000-25,000 хүн
Напали хотоос зүүн зүгт 9 км-ийн зайд дэлхийн хамгийн алдартай идэвхтэй Везувий галт уул байдаг. МЭ 79 онд Ромын эзэнт гүрний үед Везувий уулын хормойд Помпей, Геркуланум хот оршиж байжээ. Гэтэл үүрээр галт уул дэлбэрч Помпей хотыг үнс нурам, шороо чулуу лаваар дарсан. Дэлбэрэлт маш хүчтэй байсан /Хирошима хотод хаясан атомын бөмбөгний хүчээс 100,000 дахин их байжээ/ тул лав нь 33 км газар урссан гэдэг. Хохирол нь 16-20 мянган хүн. Везувий түүнээс хойш 30-аад удаа оргилсон ба 1944 онд сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо тус галт уулыг тойроод 3 сая хүн ам оршин сууж байгаа.
3. Колимбийн Невадо-дель-Руис – 25,000 хүн
Дэлхийн хамгийн их хохиролтой аймшигтай галт уулын дэлбэрэлтийн нэг бол Колумбийн Ла Месса де Хурвеод байх Невадо-дель-Руис галт уулын дэлбэрэлт юм. Энэ уул Богота хотоос баруун зүгт 128 км-т байрладаг ба гурван удаа хүчтэй дэлбэрч асар их хохирол учруулжээ. Анхных нь 1595 онд дэлбэрч 635 хүн, 1845 онд хоёр дахиа дэлбэрч 1000 гаруй хүн, 1985 онд 25,000 хүний амийг авч оджээ. Сүүлийн дэлбэрэлтээр халуун лав 65 км урссан байдаг гэнэ. Үүнд нь Армеро тосгон өртөж бүрэн сүйджээ.
2. Баруун Энэтхэгийн Пели галт уул – 30,000 хүн
Энэтхэгийн Мартиник арлын Пели галт уул 1902 оны 4-р сарын 25-нд сэрж 5-р сарын 8-нд гэнэт асар хүчтэй дэлбэрчээ. Энэ бол 20-р зууны хамгийн хүчтэй, хохирол дагуулсан галт уулын сүйрэл байсан. Дэлбэрэлт хийгээд халуун лав Сен-Пьер хотыг бүрэн устгасан. Гамшиг сүйрлийн улмаас 30,000 хүний амь үрэгдсэн аж. Зарим мэдээгээр жижиг завиар агуйд хүрч чадсан нэг охин, шоронд байсан нэг хоригдол хоёр л амьд үлдсэн гэдэг. Хожим үүнийг малтлагаар тогтоосон.
1.Индонезийн Тамбора галт уул – 92,000 хүн
1816 оны 4-р сарын 10-нд Индонезийн Тамбора галт уул дэлбэрч 92,000 хүн амь үрэгдсэн нь галт уулын хөр хөнөөлд хамгийн их хүн амь эрсэдсэн тохиолдол болжээ. Лавын хэмжээ 38 куб.миль болсон нь бас түүхэнд дэх хамгийн том нь ажээ. Галт уулын өндөр 4000м байсан бол дараа нь 2,700 м болж намссан байдаг гэнэ. Тэнгэрт үнс шороо утаа нь нарны гэрлийн халхалж өдөр нь шөнө орой мэт байсан байна. Дэлбэрэлт дэлхийн уур амьсгалд хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн ба Шинэ Англид /Австрали/ 6-р сард цас орж, дэлхий даяар бүр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хүртэл ургацанд муугаар нөлөөлсөн байна. Жилийн дараа л нарны цацраг хэвийн хэмжээнд нэвтрэх болсон гэж тооцоолжээ. Үүнээс болж дэлхийд өвөл нь “галт уулын өвөл” гэж нэрлэгдсэн өлсгөлөн нүүрлэж байжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...