ГССҮТ-Д ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ, ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ MRI АППАРАТЫГ СУУРИЛУУЛЛАА
- schedule Өнөөдөр 12 цаг 25 минут
- chat_bubble 0
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох MRI /Соронзон үелзүүрт томографи/ шинжилгээний аппаратыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасагт суурилуулж, тус хэсгийн бүх өрөөг шинэчлэн засварлаж тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.
Энэхүү MRI шинжилгээний аппаратыг ХБНГУ-ын “SIEMENS HEALTHINEERS” брэндийн албан ёсны дистрибьютер болох “Setunari” ХХК-ийн Монгол инженерүүд угсарч, суурилуулсан байна.
Тус аппарат нь 1.5Т хүчин чадалтай бөгөөд мөр, тохой, хөлийн тавхай зэрэг жижиг хэсгийн зургийг ч чанарын өндөр түвшинд, илүү нарийвчилсан байдлаар гаргах дэвшилтэт технологи ажээ.
Түүнчлэн аппарат нь радиус томтой тул жин ихтэй /180 кг хүртэлх/ үйлчлүүлэгчид шинжилгээ хийх боломжтойгоороо давуу талтай бөгөөд спортын гэмтэл, тэр дундаа үндэсний бөхийн тамирчдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь авах таатай нөхцөл бүрдэж байна.
Ийнхүү ГССҮТ-ийн дүрслэл оношилгоо шинжилгээний чадамж нэг үзүүлэлтээр дээшилж, үйлчлүүлэгч нарийн шинжилгээг богино хугацаанд хурдан шуурхай авах боломж бүрдлээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...