“Оюу толгой”-той холбоотой асуудлаар зарим албан тушаалтныг АТГ-т шалгуулах нь
- schedule 2014 оны 10 сарын 17
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой” ХХК улсын төсөвт татвар төлж байгаа болон Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй саяхан уулзав. Тэрбээр Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан уг Ажлын хэсгийн ахлагч юм. Мөн уулзалтад “Оюутолгой” ХХКийн анхны хөрөнгө оруулалтын зардлыг хэтрүүлсэн талаарх баримтад үндэслэн шалгах үүрэг бүхий Шадар сайд, Уул уурхайн болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан, шуурхай Ажлын хэсгийн гишүүд хүрэлцэн ирсэн байв.
Энэхүү Ажлын хэсэгт дээрх яамдын харьяа ГЕГ, ТЕГ-ын Маргаан таслах комисс, МХЕГ, Үндэсний аудитын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн төлөөлөгчид багтаж буй. Гэхдээ Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл “Одоогоор нууцын зэрэглэлтэй байгаа” хэмээн мэдэгдсэнийг С.Ганбаатар гишүүн Ажлын хэсгийнхэнд дуулгаад долоо хоногийн дараа эл асуудлаар дахин уулзаж ярилцахаар болсон юм. Мөн тэрбээр ТЕГ-ын дарга Т.Батмагнай, Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар болжээ. Учир нь нэр дурдсан албан тушаалтнууд “Оюутолгой” ХХК-д хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн 130 сая ам.долларын торгуулийг 30 сая ам.доллар болгон бууруулснаа нуун дарагдуулсан гэж хардаж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...