БНАСАУ-ын одон медалиуд
- schedule 2016 оны 1 сарын 19
- chat_bubble 1
Хойд Солонгосын маршал, генералуудаас эхлүүлээд дээд дунд офицерүүд, бүр бага тушаалийн залуухан офицерүүд хүртэл энгэрээрээ дүүрэн одон медаль гялалзуулсан байдаг. Ямар одон медалиуд тэгтлээ энгэрээ багтахгүй зүүсэн байдаг бол гэж та бодож байсан байх.
Цахим ертөнцөөр ханцуй, өмдөндөө хүртэл зүүсэн зураг тархсан. Тэр зургийг маш олон хүн итгэж гайхаж байсан. Үнэндээ фотошопдсон наргиа зураг байсан аж. Гэхдээ Хойд Солонгосчууд дэлхийн бусад улс орнуудаас илүү том бас их одон медаль зүүсэн байдаг.
Одон медаль дэлхийн аль ч орнуудад байдаг ба харин социалист системийн орнуудад бусдаас түлхүү шагнаж урамшуулж байдаг жамтай.
Тэгвэл сүүлийн коммунист орон гэгдэх Ардчилсан Солонгос улс ямар одон медаль өгдгийг харцгаая. Сонирхуулахад БНАСАУ-ын одон медаль дэлхийн зах зээл дээр үнэтэй байдаг бөгөөд зарим ховор одонгууд 6 мянган ам.доллар хүрдэг байна. Ингээд БНАСАУ-ын одон медалиудыг сонирхцгооё.
Иргэн бүрийн энгэрт байх Их удирдагчийн /Агуу эцэг/ тэмдэг
Энгэрийн тэмдэгний хувьсал
Наргиа зураг
Жинхэнэ зураг
Ким Ир Сений одон - БНАСАУ-ын хамгийн том одон /эхний болон сүүлийн хувилбар/
БНАСАУ-ын Улсын баатрын болон Хөдөлмөрийн баатрын алтан тэмдэг
Ким Ир Сений одон ба Ким Чен Ирийн одон
Үндэсний тугийн одонгийн 1, 2, 3-р зэрэг
Эрх чөлөө, тусгаар тогтнолын одон /1, 2-р зэрэгтэй/
Гурван их хувьсгалын улаан тугийн одон
БНАСАУ байгуулагдсаны 20 жилийн ойн одон
Эх нутгаа чөлөөсний 20 жилийн ойн одон
Хөдөлмөрийн одон 1950 /анхны болон хоёр дахь хувилбар/
Хөдөлмөрийн одон /3 дахь хувилбар 1960-1970 он, 4 дэх хувилбар 1970-1980 он/
Цэргийн үйлчилгээний албаны хүндэт одонгийн 1, 2, 3-р зэрэг
Цэргийн хүндэт одонгийн 1, 2-р зэрэг
3-р сарын 5-ны өдрийн хүндэтгэх дурсах одон
БНАСАУ-ын Ардын армийн 60 жилийн ойн одон
Адимарал Ли Сун Синий одонгийн 2-р зэрэг
Нүүрс, уул уурхайн салбарын хүндэт одонгийн 1, 2, 3-р зэрэг
Хөдөө аж ахуйн шинэчлэлийн 30 жилийн ойн одон
Нийслэлийн бүтээн байгуулалтын хүндэтгэлийн одон
Чолима хүндэтгэлийн одон /Chollima Honor Prize/
Ким Ир Сений ба Ким Чен Ирийн медаль /Насанд хүрэгчдийг шагнадаг/
Ким Ир Сений ба Ким Чен Ирийн медаль /Залуучуудыг шагнадаг/
Ким Ир Сений ба Ким Чен Ирийн медаль /Хүүхдүүдыг шагнадаг/
БНАСАУ байгуулагдсаны медаль
Цэргийн гавьяаны медаль /1 ба 2-р хувилбар/
Цэргийн албаны хүндэтгэлийн медаль
Эх нутгаа чөлөөлөх дайны дурсгалын медаль
Эх нутгаа чөлөөлсний медаль
Чолима хүндэтгэлийн медаль
Улаан тугийн медалийн /Red Flag Company/ 1 ба 2-р зэрэг
Улаан тугийн медалийн /Red Flag Company/ 3 ба 4-р зэрэг
Гурван их хувьсгалын улаан тугийн медаль
Цэргийн гавьяаны мөнгөн медаль
Солонгосын энхтайвны медаль
Нийслэлийн бүтээн байгуулалтын дурсгалын медаль
Хөдөө аж ажйн зүтгэлтний медаль
Кумганг цахилгаан станцын барилгын дурсгалын медаль
Америкийн эсрэг болон Ардчилсан Солонгосыг дэмжсэн хүндэт медаль
Дайны үеийн үйлдвэрлэлийн салбарын 10 жилийн ойн хүндэтгэлийн медаль /1, 2-р зэрэг/
Иргэний дайн дууссаны дурсгалын медаль
Солонгосын дайны ахмад зүтгэлтний медаль /ЗХУ/
Солонгосын дайны ахмад зүтгэлтний медаль /Хятад/
Хятад-Зөвлөлтийн найрамдлын медаль /Солонгосын дайнд тулалдсан цэрэг эрсийн шагнаж байжээ/
Солонгосын дайнд ороцсоны /үйлчилгээний/ медаль
НҮБ-ын медаль
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...