Ерөнхийлөгч асан П.Очирбат өөрийн хүсэлтээр “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдлөө
- schedule 2016 оны 1 сарын 11
- chat_bubble 0
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг энэ сарын 8-нд “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээс чөлөөлжээ.
Тэрбээр нас өндөр болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзсэн бөгөөд түүний оронд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга асан Ч.Хашчулууныг томилсон байна.
П.Очирбатыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн мөртлөө гадаадын хөрөнгө оруулалттай “MMC” компанийн удирдлагын багт ажиллаж өндөр цалин авдаг нь хууль зөрчсөн асуудал болохыг өнгөрсөн хавраас эхлэн шүүмжилж, АТГ-аас ч шалгаж эхэлсэнтэй холбоотой байж мэдэх юм.
Түүний оронд томилогдож буй Чулуундоржийн Хашчулуун нь Монгол Улсын Засгийн газрын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Токиогийн Кэйо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал, Япон-Монголын хамтарсан Монголын засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөлт ба олон нийтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байсан зэрэг олон улсад танигдсан, чадварлаг төлөөллийн нэг билээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...