Галт зэвсэг, сум худалдан борлуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулах гэнэ
- schedule 2016 оны 3 сарын 3
- chat_bubble 0
Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах /борлуулагч/ болон галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.
Борлуулагч болон төвийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Хууль зүйн сайдын 2015 оны А/245 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттайгалт зэвсэг, сум,галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 433/ А/248 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Галт зэвсэг, сум худалдах төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага”-ыг хангасан байна. Эдгээр тушаалыг moj.gov.mn болон legalinfo.mn сайтаас татан авч дэлгэрэнгүй танилцана уу.
Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал |
Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /борлуулагч/ |
Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах хуулийн этгээд |
Нийтлэг шаардлага |
1.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах аюулгүй байдлын зохих шаардлага хангасан өөрийн өмчлөлийн агуулахтай байх; 2.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй тээврийн хэрэгсэлтэй байх; 3.гадаадын хөрөнгө оруулалтгүй; 4.гэмт хэрэгт холбогдож байгаагүй; 5.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй; 6.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь ял шийтгүүлж байгаагүй; 7.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 9.1-д заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх; |
|
Тусгай шаардлага |
8.экспортлогч талтай байгуулсан гэрээ, хэлцэл, зөвшөөрөлтэй байх; 9.буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх. |
8.аюулгүй байдлын зохих шаардлага хангасан, өөрийн өмчлөлийн ажлын байр /Төв ажиллуулах байр/-тай байх; 9.Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 433, А/248 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Галт зэвсэг, сум худалдах төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага”-ыг хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байх; |
Бүрдүүлэх баримт бичиг |
1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга; 3.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, тодорхойлолт;
4.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн 5.агуулахтайг нотлох баримт бичгийн хуулбар, агуулахын байршил, дотоод зохион байгуулалтын схем, талбайн хэмжээ, зураг, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах шүүгээ /сав/, тавиурны нарийвчилсан зураг, танилцуулга; 6.тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зураг; 7.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ; |
|
8.улсын хилээр оруулах, нийтэд худалдах галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, марк, техникийн болон бусад үзүүлэлтийг заасан албан бичиг; 9. экспортлогч талтай байгуулсан гэрээ, хэлцэл, зөвшөөрөл эх хувиараа, экспортлогч байгууллага, аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга; |
8.Төвийн байр, буудлага үйлдэх байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 9.Төвийн байр, буудлага үйлдэх байгууламжийн байршил, дотоод зохион байгуулалтын схем, талбайн хэмжээ, зураг, хэдэн борлуулагч үйл ажиллагаа явуулах талаар мэдээлэл; |
Анхааруулга: Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах /борлуулагч/ болон галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах эрхийг нэг хуулийн этгээдэд хамтад нь олгохгүй.
Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө “Галт зэвсэг нийтэд худалдах төв”-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээд журмын дагуу материалаа шинээр бүрдүүлж, сонгон шалгаруулалтад оролцоно.
Тогтоосон хугацаанаас хожимдсон эсхүл дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.
Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн материалыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүйн яамны 215 тоотод хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцогч нь бүрдүүлсэн материалаа товъёглож, хуудас бүрийг дугаарласан байх бөгөөд эх хувиас гадна 7 хувь хуулбарлан ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.moj.gov.mn вэб сайт болон 261953 дугаарын утсаар авна уу.
Хаяг: Улаанбаатар, Засгийн газрын V байр, Худалдааны гудамж 6/1
СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...