Гадаад ажилтны тоо, хувь хэмжээний тухай хуулийн төслийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ
- schedule Өнөөдөр 13 цаг 33 минут
- chat_bubble 0
УИХ-ын намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 23-наас 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дараалал гарчээ.
Үүнээс олны анхаарлыг татаж буй нэг сэдэв бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл юм. Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг уг хуульд тусгажээ. Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ. Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцолж буй.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэх товтой байна. Хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...