Галт уулын хайлшаас үүссэн шилээр хийсэн хутга
- schedule 2016 оны 6 сарын 5
- chat_bubble 0
Хүн төрөлхтөн эрт үеэс төрөл бүрийн багаж хэрэгслийн тусламжтайгаар хөдөлмөрөө хөнгөвчилөх гэж тэмүүлсээр иржээ. Хүний анхдагч багажных нь нэг бол хутга билээ.
Хүмүүс төмрийг олж мэдээгүй байхдаа хутгыг чулуу болон обсидиан ашиглан хийдэг байжээ. Галт уулын хайлшнаас үүссэн шилээр хийсэн хутга нь хүй нэгдлийн үед зан үйлийн ёслол, ахуйн зорилгод өргөн хэрэглэгдэж байжээ.
Энэ нь ердийн туслах чанарын үр нөлөөтэй зэвсэг төдийгүй, эр хүн гэдгийг батлан харуулж, түүний эр зориг, хүч чадлын нүүр царай болдог байсан ажээ.
Обсидиан
Галт уулын халуун хайлш маш хурдан царцсанаас үүссэн байгалийн шилийг Обсидиан гэж нэрлэдэг аж. Энэ нэрийн үүсэл нь Римийн Обсидия гэдэг хүний ач гавьяагаар Европ руу нэгэн ер бусын чулуу анх удаа унасан тухай өгүүлдэг домгоос эхтэй гэнэ.
Хамгийн гоёмсог төрлүүдийн нэг болох танан цагаавтар туяатай обсидиан Армен улсад илэрч байсан байна. Ховор төрлүүдэд нь бүдэг саарал, тунгалаг ногоовтор, бас бараавтар ягаан өнгийн эрдсүүд хамаарна.
Одоо эртний хутганы тухай өгүүлье. Эвэр ба галт уулын хайлшны шилээр хийсэн хутгыг ацтекууд /Төв Мексикийн индиан үндэстэн. Орч./ ёслол үйлдэхдээ өргөл барьц болгон хэрэглэдэг тахин шүтлэгийн зүйл байжээ. Ийм хутга нь хоёр талдаа иртэй, хавтгай хэлбэртэй байсан аж.
Гараар боловсруулсан хутганы гадаргуу нь тэгш биш ч гэсэн юмыг амар хялбар зүсч янзлах чанараа ердөө ч муутгаагүй байна.
Энэ зэвсгийн уртыг 30 см, өргөнийг 6 см хүртэл хэмжээгээр хийж болдог, ишийг нь голдуу чулуугаар хийдэг байж. Заримдаа хатуу төрлийн мод, малын эвэр, яс ашиглаж байжээ.
Сэлмийг нь амьтны эвэр, арьс хайрс, ясыг тусгайлан чанаж, эсвэл амьтны шөрмөс, ургамлын мөчир найлзуурын тусламжтайгаар гаргаж авсан цавуунд бэхлэдэг аж. Шөрмөс хайлуулдаг технологи байсан ажээ. Өнөөг хүртэл обсидиан хутгыг үнэлдэг хүмүүс байна.
Ер бусын чанартай материалаар гэрийн эд хогшил, түүний дотор зүсч огтлох хэрэгслүүд хийх боломжийг орчин үеийн технологи олгож байна. Гэхдээ байгалийн шил нь гоёмсог байдлаараа хосгүй юм.
Галт уулын хайлшны шилээр хутга хийхэд эртний техинолгийг дагаж мөрддөг байна.
Галт уулын хайлшны шилэн материал ашиглан багаж хэрэгсэл, хутга хийдээрээ алдаршсан нэрт мастеруудын нэг бол АНУ-д ажиллаж амьдардаг Jeff Hall (Жеф Холл) юм.
Орчуулсан Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...