ОХУ-ын мисс “Face of beauty internationa-2016” тэмцээний титмийн эзэн боллоо
- schedule 2016 оны 10 сарын 10
- chat_bubble 0
Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн энэ аравдугаар сарын 8-ны өдөр болж өнгөрлөө.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсад 22-хон байгаа, устаж үгүй болох аюул нүүрлээд буй мазаалай баавгайг хамгаалах хөдөлгөөнийг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх зорилготой “Мазаалайгаа хамгаалцгаая” уриан дор зохион байгуулагдсан билээ.
Тус тэмцээнд ОХУ, Эстони, Словак, Замби зэрэг 60 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцсон билээ. “Face of beauty international” тэмцээний энэ жилийн ялагчийн титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүлээ. Харин эх орноо төлөөлөн оролцсон монгол бүсгүй Э.Урангоо IV байр эзэллээ.
Энэхүү тэмцээн нь 60 орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-г, дараа нь тэдгээрээс 10-ыг шалгаруулж, эцэст нь арван гоо бүсгүйгээс таван гоо бүсгүй шалгарч үлдсэн. Эдгээр таван бүсгүйчүүдийн дунд манай улсыг төлөөлөн оролцсон Э.Урангоо бас үлдсэн билээ.
Харин эдгээр таван бүсгүйчүүдээс шүүгчид асуулт асуусан. Энэхүү асуултад манай улсын гоо бүсгүй бүдэрлээ. Түүний энэхүү үйлдлийг иргэд нэлээд шүүмжилж байна.
Түүнчлэн ялагчийн титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүсэн бол дэд байрын миссийн титмийг Замби улсын мисс, III байранд Филиппиний мисс, IV байрт Монгол Улсын мисс, V байрын титмийг Португаль улсын гоо бүсгүй зүүлээ.
Харин тэмцээний шүүгчээр:
“Face of Beauty International" тэмцээнийг үүсгэн байгуулагч Мила Мануэль,
"Face of Beauty International 2016" тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах төслийн удирдагч, "Монгол гоо сайхан" холбооны тэргүүн Ж.Анхбаяр,
Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин/амьд барби хэмээн нэрлэгддэг/ Валерия Лукьянова
Тэмцээний Монгол талын шүүгч, хөтлөгч П.Анужин,
"Face of Beauty international 2015" тэмцээний тэргүүн байрын шагналт, Унгарын мисс Далма Карман болон
тус тэмцээний Miss Teen номинацийн ялагч Н.Сото
Missosology сайтын үүсгэн байгуулагч Пави Винтура нар ажиллалаа.
Мөн тэмцээний урьдчилсан шалгаруулалтын үеэр Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй, Усны хувцастай гоо бүсгүй, Спортлог мисс, Авьяаслаг мисс, Мазаалайг хамгаалах уриан дор бэлтгэсэн шилдэг илтгэл зэрэг шалгаруулалтууд болсон. Тодруулбал,
Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй: Филиппиний гоо бүсгүй
Шилдэг усны хувцастай гоо бүсгүйд: Замби улсын мисс
Шилдэг Үдшийн гоёлын даашинзтай гоо бүсгүй: Монгол Улсын гоо бүсгүй
Авьяаслаг мисс: Монгол Улсын гоо бүсгүй
Ухаалаг мисс: ОХУ-ын гоо бүсгүй
Сайн үйлсийн гоо бүсгүй: Швейцарь улсын гоо бүсгүй
Спортлог мисс: Монако улсын гоо бүсгүй
Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс: Филиппин Улсын гоо бүсгүй
Нөхөрсөг мисс: Сибирь Улсын гоо бүсгүй
Фото зургийн дүр төрхтэй мисс: Япон Улсын гоо бүсгүй
Аялал жуулчлалын элч гоо бүсгүй: Парагвай Улсын гоо бүсгүй
Өсвөр насны мисс: Мьянмар улсын миссүүд шалгарлаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...