”МОГОЙ ЖИЛ” ВИСКИ 999 999 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
- schedule 2025 оны 2 сарын 20
- chat_bubble 0
2025 оны Сар шинийн баярыг тохиолдуулан Авсралийн архины үйлдвэр ”МОГОЙ ЖИЛ” вискиг цөөн тоогоор дэлхийн зах зээлд худалдаанд гаргажээ.
Энэхүү онцгой виски нь урлаг, өв уламжлал, гар урлалыг хослуулсан жинхэнэ гайхамшигт бүтээл гэдгээрээ онцлогтой гэнэ. ”МОГОЙ ЖИЛ” -г Кенгуру арлын арвайгаар урлаж, зуун жилийн настай зэс саванд нэрсэн энэхүү виски нь шатсан царс торхонд хөгшрөлтийн аянаа эхлүүлж дараа нь нэр хүндтэй торхонд 15 жил боловсоруулсан байна.
Вискиний сав баглаа боодлын дизайныг Австралийн нэрт зураач гаргаж, түүний онцгой урлагийн мэдрэмжээр бүтээгдсэн эд.
"МОГОЙ ЖИЛ" виски нь зөвхөн цагаан сарын баярт биш, харин Австралийн виски ямар түвшинд очсоныг нотлох бүтээл болж чадсан хэмээн үнэлэгдээд байна. Энэ виски нь монголд хэдийнэ борлуулагдаад эхэлсэн бөгөөд үнэ нь 999,999 төгрөг гэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...