Жолооны үнэмлэхтэй холбоотой мэдээллийг Лицензийн төвөөс аваарай
- schedule 2016 оны 10 сарын 18
- chat_bubble 0
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь иргэн, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийн үйл ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байна.
Тус төв нь Жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Мөн хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгодог аж.
Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс шалгалт авч, эрхийг нь сэргээж, үнэмлэх олгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Иргэд Та бүхэн жолоочийн үнэмлэхтэй холбоотой мэдээллийг WWW.LICENSE.POLICE.GOV.MN сайт болон Лицензийн төвийн 70006996 дугаарын лавлах утсаар авах боломжтой.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...