СЭЛБЭ ГОЛЫГ ТОХИЖУУЛАХ 3.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТАХААР БОЛЖЭЭ
- schedule 2022 оны 12 сарын 1
- chat_bubble 0
НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ. Тэрбээр,
Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой нийгмийн сүлжээгээр маш их шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөсөн. 2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Сэлбэ голыг 60 сая доллараар тохижуулах, голын урсацыг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Сэлбэ голын урсацыг сайжруулах, дунд нь цөөрөм байгуулна. Энэ нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ундны усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн учир Сангийн яаманд төслийг удирдах нэгжийн сонгон шалгаруулалтыг зарласан. Уг сонгон шалгаруулалтад иргэн Б.Цэцэг шалгарч, түүнийг Сангийн сайдын тушаалаар төслийн удирдагчаар томилсон.
Төслийг мэргэжлийн бус хүн удирдах болсон нь олны анхаарал татаж, шүүмжлэлд өртсөн. Одоогийн байдлаар Сэлбэ голын төсөлд улсын төсвөөс нэг төгрөг зарцуулагдаагүй байгаа. 2023 оны төсөвт тусгасан Сэлбэ голыг тохижуулах төслийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн учир нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар саналаа эргүүлэн татлаа.
Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болсон тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Нийслэлийн Засаг дарга Сангийн яаманд хүргүүлнэ гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...