ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
- schedule Өчигдөр 16 цаг 16 минут
- chat_bubble 0
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон сууцжуулалт, ипотекийн хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн захирал Д.Зоригт, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Энхжаргал нартай уулзав.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт түлхүү олгох, бүсчлэлийг тодорхойлж чиглүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг дэмжих, барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах талаар санал солилцжээ.
Мөн амины орон сууцны стандарт болон амины орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтыг хэрхэн нэмэгдүүлж, олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, техник, арга зүйн зөвлөгөө авах, хамтран төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...