НИЙТИЙН ТЭЭВРЭЭР 1,000 ТӨГРӨГӨӨР ЗОРЧИХ ТУРШИЛТ ЭХЭЛЛЭЭ
- schedule Өчигдөр 12 цаг 56 минут
- chat_bubble 0
Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг өчигдөр /2025.01.20/ хийж эхэлжээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулахад "Улаанбаатар хотод өдөрт 1100 орчим автобус үйлчилгээнд явж байна. Эдгээр автобуснуудад суурилуулсан төхөөрөмжүүдэд зорчилтыг тооцоолох төлбөрийн системийг эхнээс нь суурилуулж, ажиллагааг шалган, туршиж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө туршилтын ажлыг дуусгаж, автобусанд 1000 төгрөг төлж зорчих ажил эхэлнэ" гэлээ.
Уг ажил эхэлснээр зорчигчид 1000 төгрөгийн төлбөр төлж өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино.
Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна. Нийслэлийн тээврийн газраас мэдээлснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...