ХААХ
Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна
ӨНӨӨДӨР ХӨВСГӨЛИЙН УУЛС БОЛОН ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРНО
Шинэ Төв цэвэрлэх байгууламж наймдугаар сард ашиглалтад орно
Гурилын импортын татварыг тэглэсэн хуулийг хүчингүй болгоно
”МАЗААЛАЙ-2025” МӨСӨН СИЙЛБЭРИЙН ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
НАРИТА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЧАРТЕР НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
- schedule 2023 оны 6 сарын 2
- chat_bubble 0
ЭХ СУРВАЛЖ: YAHOO JAPAN
"Japan Airlines" авиа компаин Нарита-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдэх болсноо 2023 оны зургадугаар сарын 1-ны өдөр зарласан юм.Наймдугаар сарын сүүлээр хоёр талын хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Ингэхдээ Наритагаас наймдугаар сарын 24, 28-нд, Улаанбаатараас наймдугаар сарын 28, есдүгээр сарын 1-нд тус тус нисэх юм.Наритагаас өглөө хөдөлж, Улаанбаатарт үдэд ирэх бол, Улаанбаатараас үдэд хөдөлж, Наритад орой буух хуваарьтай байна. Онгоцны хувьд "Boeing 767-300ER" онгоц байна.
Хоёр удаагийн нислэг аль аль нь таван өдөр, дөрвөн шөнийн аяллын зориулалттай байх юм. Аяллыг "HIS", "Club Tourism", "JTB", "Nippon Travel", "Hankyu Travel" компаниуд хариуцана. Мөн нислэг тутамд 200 зорчигч багтах ажээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...