Ц.ТУВААН: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОХ ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛ БЭЛЭН БОЛСОН
- schedule Өнөөдөр 15 цаг 41 минут
- chat_bubble 0
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах мэдээллийг өглөө.
Засгийн газрын 2024-2028 онд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Үүний нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Хангимандал, Бичигт-Зүүн хатавчийн боомтуудыг төмөр замаар холбох ажил бий. Экспортоо өсгөж, эдийн засгаа тэлэхэд эдгээр нь чухал ач холбогдолтой төсөл.
Хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийх явцад баримтлах үндсэн чиглэлийг УИХ саяхан баталсан. Энэ хүрээнд бид гэрээний төслийг бид БНХАУ-ын талтай тохирч чадлаа. Үндсэн чиглэлийг 12 заалттайгаар УИХ баталсан. Хил холбохоос гадна сэргээгдэх эрчим хүчний экспорт, барилгын салбар гэх мэт бусад салбарт хэрэгжүүлэх төслүүдэд энэ гэрээ гарааны нөхцөл болж чадна гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...