ЖОННИ ДЕПП АМБЕР ХЕРДИЙН ӨГСӨН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ БУЯНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ХАНДИВЛАЖЭЭ
- schedule 2023 оны 6 сарын 15
- chat_bubble 0
ЭХ СУРВАЛЖ: PEOPLE
Өнгөрсөн жил болж өндөрлөсөн шүүх хурлаас хойш бараг жилийн дараа жүжигчин Амбер Херд экс нөхөр Жонни Деппэд 1 сая доллар төлжээ. Харин түүнийг нь Депп буяны таван байгууллагад хандивлахаар болсон байна.
Ингэснээр тэдний дунд үүссэн хэргийг хаажээ. 60 настай жүжигчин эр энэхүү төлбөрийг таван буяны байгууллагад хуваан тус бүрд нь 200 мянган ам.доллар өгөх бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр байгууллагууд нь "Make-A-Film Foundation", "The Painted Turtle", "Red Feather", "Tetiaroa Society", "Amazonia Fund Alliance" аж.
Жонни Депп саяхан Каннын кино наадмын нээлтийн өдөр олны өмнө гарч ирсэн. Харин охиныхоо хамт Испанид амьдарч байгаа Херд зургаадугаар сарын 24-нд болох "Гал түймэр" киноныхоо дэлхийн нээлтэд Италийн 69 дэх удаагийн Таормина кино наадамд оролцох гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...