БАЯНХОНГОР АЙМАГ ИНГЭНИЙ СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬЖ БАЙНА
- schedule 2023 оны 9 сарын 21
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, ЗГ-ын бусад гишүүдийн хамт Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тус аймагт баригдаж байгаа Дулааны цахилгаан станц болон шинэ суурьшлын бүс байгуулах төслийн ажлын явцыг газар дээр нь шалгалаа.
БНСУ-ын экзим банкны хөрөнгө оруулалтаар манай улсын 10 аймагт ДЦС барьж байгаагийн нэг нь Баянхонгор аймаг юм. Тус аймагт барьж байгаа ДЦС-ын барилга угсралтын ажлын энэ оны төлөвлөгөө 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол нийт барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд дуусгахаар төлөвлөөд байгаа аж.
Баянхонгор аймаг нь 320 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулахаар ажлаа эхлүүлээд байна. Үүнд 2126 өрхийн 7441 хүн ам суурьших ба Засаг захиргаа,нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц болон нийтийн орон сууцны барилга байгууламжуудыг барихаар төлөвлөөд байна.
Баянхонгор аймгийн хувьд 45-50 мянган тэмээтэй бөгөөд ингэний сүүг боловсруулж, экспортод гаргах зорилго дэвшүүлэн, ингэний сүү боловсруулах үйлдвэрийг барьж байна. Энэ үеэр орон нутгийн удирдлагууд нутагтаа ингэний 30-40 ферм байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлээд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс дэмжиж ажиллахыг хүслээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...