ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ЗАХИАЛАХ ШАЛГУУР ХАНГАСАН ЭСЭХЭЭ ШАЛГААРАЙ
- schedule 2025 оны 1 сарын 2
- chat_bubble 0
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ.
Арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой аж.
Иргэд төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрч систем рүү орно. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ.
Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй
Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой юм. Гэхдээ
Дараах шалгуурыг хангасан байх ёстой:
Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх
- 25.1.4 олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр;
- 25.1.5, 25.2.4 олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаархи хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль
- 25.2.1 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;
- 25.2.5 нийслэл, орон нутгийн авто зам, зогсоол ашигласны төлбөр;
- Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх
- 14.7.10 Үзлэг оношлогоо
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...