Б.ОДБАЯР: АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ 12 ЖИЛ НЭМЭЭГҮЙ
- schedule 2025 оны 1 сарын 10
- chat_bubble 0
НИТХ-ын баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр "Автозам ашигласны төлбөрийг нэмэх гурван үндсэн шалтгаан үүссэн. Нэгдүгээрт, замын сангийн хөрөнгийг зам засварын ажил хийнэ гээд заачихсан байдаг. Тэгэхээр 2024 оныхоор бол ойролцоогоор 18-20 км зам засдаг. Гэтэл нийслэлийн автозамын сүлжээний нийт урт 1291 км байдаг. Тэгэхээр нийт замын 1.5 хувийг л засдаг. 10 жилдээ ээлжит, шинэчлэх засвар хийх шаардлага тулгарахаар хөрөнгө хүрэлцдэггүй. Тиймээс замын арчилгаа улам буурдаг. Иргэд зам ашигласан төлбөрийг тав дахин нэмсэн гэж иргэд яриад байгаа. Бид жилдээ нэг км-т гурван төгрөг төлж байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 86 дахин бага төлбөр төлж байна. Тэгэхээр төлбөрийг зайлшгүй нэмэх шаардлагатай. Нэг км-т гурван төгрөг төлдөг байсныг 15 төгрөг болгосон. Ингэснээр жижиг тэрэг жилд 100 орчим мянган төгрөг төлнө. Зам ашигласны төлбөрийг нэмэхгүй 12 жил болсон" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...