ДЭЛХИЙ ДАЯАР ОМИКРОНЫ ДЭД JN.1 ХУВИЛБАР ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙГААГ АНХААРУУЛЖ БАЙНА
- schedule 2023 оны 12 сарын 21
- chat_bubble 0
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн омикрон омгийн дэд хувилбар болох JN.1 -ийг “Анхаарал татсан хувилбар” ангилалд оруулснаа мэдэгдлээ.
Одоогийн байдлаар олон нийтэд үзүүлэх эрсдэл бага гэж дүгнэж буй ч Энэтхэг, Хятад, Их Британи, АНУ зэрэг хэд хэдэн оронд өргөн хэмжээгээр тархаад байгаа юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр JN.1 дэд хувилбар одоогоор нийт халдварын 15-29 хувийг эзэлж байна. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр JN.1 нь одоогоор лабораторид шинжлэгдсэн эерэг тохиолдлын долоо орчим хувийг эзэлж буй аж. Гэхдээ одоо ашиглаж буй коронавирусийн вакцинууд JN.1 болон бусад тархалт өндөртэй хувилбаруудын эсрэг үр дүнтэй үйлчлэхийг ДЭМБ баталжээ.
Мөн энэ өвөл Ковид болон бусад халдвар нэмэгдэж болзошгүйг ДЭМБ анхаарууллаа. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуу, амьсгалын замын синцитиал вирус (RSV), хүүхдийн уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчлөлүүд нэмэгдэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...