Монголын нууц товчоо /бүрэн эхээр/
- schedule 2013 оны 9 сарын 30
- chat_bubble 9
УДИРТГАЛ
Хүн төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гүн холбогдолтой. Аливаа үндэстний аж ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд түүний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бүрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.
Орост Х зууны үед зохиогдсон “Игорийн Хорооны үг” гэдэг сайханзохиол бий. Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон “Барсан хэвнэгт баатар” гэдэг шүлэглэсэн зохиол бий. Францад “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны түүхийгавч бичсэн зохиол бий. Грект “Илиада Одиссей” гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан үлгэр бий.
Тэрчлэн манай монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс байсан байан. Нууц товчоог зохиосон хүни йнэр байхгүй бөгөөд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгүй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам үнэн хуваарь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ. Бүлгүүдийг жагсаавал:
1. 1. Тэмүжиний уг гарал ба бага насны үе
2. 2. Чингисийн идэр нас
3. 3. Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
4. 4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5. 5. Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6. 6. Хэрэйд улсын мөхсөн нь
7. 7. Ван хан сөнөсөн нь
8. 8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
9. 9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10. 10. Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь
11. 11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12. 12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь
Эдгээр тоочсон бүлгээс үзвэл Чингсийн үеийн зөвхөн түүх мэт боловч үнэндээ тийм биш, ардын аман үлгэрийн дээр үндэслэсэн бөгөөд тэр цагийн ардын дуу, цэцэн үг шүлэглэлийг өргөнөөр гаргажээ. Бүлэг бүрд хорь гучин шүлэг байна. Хүний яриа ба хэлүүлсэн үгс их төлөв шүлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба үг холбох найруулах хийгээд шүлэглэсэн ба үргэлжилсэн зохиолын жишээ бүрэн гарчээ.
Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсо явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын доор болсон явдлыг дэлгэрэнгүй гаргах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгүй гарахгүй. Гэвч Монголын цэрэг баруун зүг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын түүх нөхөж өгнө. Рашид Эддин, энэ түүхийг XIV зууны үед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хүнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мөн Монгол, Хятадын холбогдолтой түүхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын түүх чнар их л дэлгэрэнгүйгээр бичсэн тул нөхөгдөж ирнэ. Юань улсын мөхсөний дараа Хятадын Мин улсын үед Монголын түүх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба өөр олон зүйлийг Монголын түүхийн бичиг хятад хэл дээр бий.
Нууц товчоог монгол хүн, монгол нутагт зохиосон тул гадаадын түүхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын туай Оросын эрдэмтэн Владимирцов “Монголын нийгмийн байгуулал” гэдэг номын дугаар нүүрт бичсэн нь: “Дундад зууны үед нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох бл бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино” гэжээ.
Энэ зохиол бол Монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зрхиол мөн. Нууц товчоог XIII зууны үед зохиогдсон ганц яруу зохиол гэж үзэж болохгүй. Жишээлж хэлбэл, халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд, өндөр нам олон нарсны зэргэлдээ урагдаг биш үү. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мөн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сүйджээ гэж хариулж болно. Манай нүүдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байшин сав байхгүй ба олон удаа дайн байлдааны хөлд орж байсан учираас ном бичгээ хялбархан үрэгдүүлдэг байжээ. Хэдийгээр монголын ард түмний түүхт цагийн дотор бүтээсэн уран бүтээлийн үнэт зүйлийн үлэмж хэсэг нь харамсалтайгаар үрэгдсэн боловч хуучин үеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын өв болж үлдсэн байна.
Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хүсэл бүрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бүлэг, үлгэрт ардын жаргалант аж амьдралыг хүсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргүүцэх ардын санал илэрхий үзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч төрлийн ба феодалын бутархай жижиг аймгудыг эсэргүцэж төвлөн нэгдсэн улс байгуулах хүсэл тодорчээ. Төрөл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос төвлөсөн улс олох явдал нь түүхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мөн.
Нууц товчоонд Чингисийн төвлөсөн улсыг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна Чингисийн догшин бурангуй талыг сайшаан магтахаас хам тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангүй олон жижижг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргүүлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ.
Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь:
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах авгүй
Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв” гэжээ
(Нууц товчооны 254 дүгээр зүйл)
Ийм эв найргүй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бүтээсэн боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтан бичнэ. Дараа нь Чингис хаан тэргүүтэй Монголын язгууртан гадагш өнгөлзөж, зэргэлдээ суугаа тэр цагийн соёлжсон улсуудыг сүйтгэсэн хэрцгий явдлыг өгүүлжээ.
Чингис хаан ба түүний өрлөгүүдийн хэрцгий түрэмгий байдлыг Нууц товчоонд бичсэн нь:
“ширмэн төмөр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган төмөр зүрхтэй
Гадас цүүцэн хошуутай
Галзуу дөрвөн нохой
Түмэн амьтныг хядахаар
Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шүлсээ
Савируулж айсуй.
Шүүдрээр унд хийж
Шүлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нөхөр хийж явдаг
Зэв, Хубилай тэргүүтэй
Зэлмэ, Сүбэдэй дараатай
Тэр дөрвөн ноход
Тэмүүлэн хүрч ирэв” гэжээ.
Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг хэтэрхий сайшаан магтахгүй, хэтэрхий далдлан нуухгүй чухам үнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм өв зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан өв соёлыг эзэмшихгүй бол бүтэхгүй. Ардын өв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн бидний чухал үүргийн нэг мөн. Одоо монгол ард олны урьдын бүтээсэн байгулсан гавъяа зүтгэлийг бүрэн шинжлэн үзэж, монгол ардын утга зохиолыг хөгжүүлэхийн тул шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих үүнд, юуны өмнө Монгол ардын түүх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран үзнэ.
Энэ зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй. Гагцхүү хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад үсгээр бичигдсэн буюу уйгар монгол үсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгүй. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол үсгээр бичигдээд хожим хятад үсгээр сийрүүлж бичсэн нь олдсон ба харин монгол үсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мөн гэж лав баримталмаар бичих байхгүй тул хятад үсгийн эхийг гол болговол зохино.
Нууц товчоотой холбогдол бүхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нөгөө нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн Цэдэгийг тус Хүрээлэнгээс сүйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол хэвлэлээр 1925 онд хэвлүүлсэн ба нөгөө Алтан товчийг 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зүйлүүд бий ба нөгөө Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан орхигдуулжээ. Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хүрээлэнгийн дарга байсан Жамъян гуай, хуучин Сан бэйсийн хошууны юншиебү овгийн нэг тайжаас олж иржээ. Нууц товчоо 282 зүйл болохоос энэ Алтан товчид 233 зүйл байна. Гагцхүү энэ хэвлэгдсэн Алтан товчинд үг үсгийг буруугаар ойлгож өөрчилсөн ба хуулахад тшаарсан зүйл нэлээд байна. БАс Шар тууж, Алүтан товч, Эрдэнийн эрих зэргийн нэртэй монгол түүхүүдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг зүйлүүд байх боловч тэр бүрийг энд тоочихгүй. Гагцхүү үүнийг баримт болгож хянавал. Монголын хуучин түүхч, зохиолч нарын гарт Нууц товчооны уйгур монгол үсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно.
“Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил, сар өдрийн бидүүн хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр” гэдэг нэртэй ном 1945 онд Өвөр Монголоос олдов.
Түүний дотор Монголын түүхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь:
1. 1. Түвдээс оруулж авсан Чадагчийн эрхт цадиг
2. 2. Чадагчийн цадиг
3. 3. Залуусын хурим
4. 4. Хөх судар
5. 5. Чингисийн шастир
6. 6. Юаны төв их судар
7. 7. Язгуурын түүх
8. 8. Алтан үрстний товч
9. 9. Да Юаны Чин Си бичиг
10. 10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл
11. 11. Алтан урагтны дөт түүх
12. 12. Богд Чингисийн сул тууж
13. 13. Ган му судар
Үүний дотор дурдсан Хөх судар, Чингисийн шастир, Язгуурын түүх, Алтан үрстний товч, Алтан урагтны дөт түүх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой холбогдолтой байж мэднэ.
Нууц товчооны хятад үсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов. Оросын эрдэмтэн Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж, хятад олон судраас чухлы нь сонирхон үзэж судалсаар. Монголын нууц түүх гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнэр сэмхэн авахуулан, зөвхөн хятад очруулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтлний үзэх судлах замыг нээсэн ба дараа нь монгол үгийг орос үгээр сийрүүлэн бичиж монгол үг тус бүрийн дор орос орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр завдан байтал далайн аянд үхсэн билээ. Түүний туурвисан дэвтэр нь Зөвлөлт Улсын Шинжлэх ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл зүйлийн санд хадгалагдан байгаа бөгөөд найрдамлын дотор фото татуулж, манай Шинжлэх ухааны Хүрээлэнд ирүүлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд тулгуур болж их тус болов.
Энэ Кафаров бол өөрөө хятадач болохоос биш, монголч биш тул өөрийн үүсгэн явуулж байсан орчуулга ба хятад эхийн бодитыг нь өөрийн танил залуу монголч Позднеевт өгсөн байжээ. Позднеев нь шүүмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан дэврээр зарласан нь дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын түүх гэж нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96 зүйлийг чулуун бараар орос монгол үсгээр бичиж нийтэлсэн байна.
Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь зөвлөлт улсын эрдэмтэн Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд Нууц товчооны эх ба орос хэл дээр хөрвүүлсэн орчуулгыг судлалын хамт нэг дэвтэр болгож хэвлэсэн байна.
Нууц товчооны эхний гурван бүлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлүүлсэн Нууц товчооны эх орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш баримт болгож хэрэглэв. Франц улсын нэр өндөр болсон хятадач Пелльо 1913 оноос эхлэн энэ түүхийг шинжлэн, сонирхолтой сэдвүүдийг хэсэг хэсгээр нийтэлсээр сүүлийн үест бусад холбогдох бичгүүдтэй чацуулан үзэж гүн боловсруулан, зургаан бүлгийн орчуулгыг бүрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн байна.
Германы Хэниш гэдэг хятадач, мөн түүхийг шинжилгээ үйлдэж, хэдэн зүйлийг 1931 онд нийтэлсэн ба хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлүүлсэн ганцхан эхийг баримталж латин үсгээр сийрүүлэн бичиж, мөн түүхэнд орсон үгний толийн хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундад улсад бол харин ч манай сонирхон бүхий түүхийг их эрт бөгөөд Юань улсын мөхсөний дараа, Мин улсын Хун ү хааны үед олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр орчуулсан гэж Кафаров, хятад түүхээс иш татаж мэдээлнэ. Нууц товчоог дэлхий дахины эрдэмтэн ба ялангуяа Зөвлөлт улсын эрдэмтэн нар их хүчин гаргаж судлан шинжилж, орчуулан хэвлүүлж байгаа үүнд, манай Монгол газар олны уншихад зориул хэвлэсэн нь одоо хүртэл, үгүй. Тэрч байтугай, монгол үсгээр буулгаж бичсэн олигтой эх байхгүй. Гагцхүү байгаа нь Цэнд гүнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны Хүрээлэнд хадгалагдаж байна. Автономитын үед гүн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн хэвлүүлсэн эхийг баримталж монгол үсгээр сийрүүлэн бичсэн ба монгол хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гүнгийн сийрүүлэг очуулга хоёр алин ч зөвхөн сонирхон үзэгчдийн туурвил төдий боловч одоо хэр орондоо монгол үсгээр бичсэн эх байхгүй тул түүнийг хянаж үзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрүүлэг нь Зөвлөлт Улсын Академид бий ба нөгөө орчуулга нь бидний гарт байвч нягт бус бөгөөд маш товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шүлэг байх атал энэ оруулгад нэг чшүлэг байхгүй. Уг шүлгийн заримыг үргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг зүгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын судлал ба сийрүүлгийгб ид гартаа барьж байгаад Цэнд гүнгийн хагас ба нягт биш орчуулгыг хэлвэлэлд сэтгэл түвдэхгүй тул бид, монгол үсгээр сийрүүлэг ба очруулгыг хийхээр шийдсэн билээ.
Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд хэрэглэсэн бичгүүдийг тоочвол:
1. 1. Козины хэвлүүлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр: С.А. Козин, Сокровенное сказание, том 1. 1941.
2. 2. Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч.
3. 3. Кафаровын хийсэн Нууц товчооны сийрүүлэг ба хадмал орчуулга (фото зураг)
4. 4. Мөн Кафаровын, хятад хэлнээ сорос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит Палладий (Кафаров), Старинное Монголькое сказание о Чингис хане.
5. 5. Хэнишийн 1935-1939 онд хэвлүүлсэн Нууц товчооны сийрүүлэг ба толь.
6. 6. Рашид Эддиний зохиосон Монголын түүх: Березиний орос хэлэн дээр оруулсан дэвтэр.
7. 7. Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гүнгийн орчуулсан Нууц товчооны эх бичмэл хоёр дэвэр.
8. 8. Чингисийн цэдэг, Алтан товч, Монголын олон зүйлийн түүх, толь бичиг. Позднеевын Нууц товчооны хагас сийрүүлэг, Алтан-Очирын Нууц Товчооны сийрүүлэг. Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон “Монголын ниймгийн байгуулалт” зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ.
Эдгээр номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгүй үг бүрд тайлбар зүйл, хуучин монгол хэлээр нь хуучин монгол үсгээр сийрүүлэн бичээд, дараа нь мөн сийрүүлгээ баримталж, одоогийн монгол хүнд ойлгогдохгүй болсон үг өгүүлбэрийг ойлгомжтой үг өгүүлбэрээр сольж найруулан, одоогийн монгол бичгийн хэлээр орчуулан бичив. Долоон зуун жилийн урьдах монгол хэл бол одоогийн монгол хэлнээс нэлээд өөр тул хуучин хэлээр хэвлэвэл цөөн төдий сэхээтэн хүн үзэхээс биш, олон нийтэд ойлгогдохгүй болно. Иймийн тул сэхээтэнд зориулан нууц товчооны жинэхэн эхийг хэвлэхийн урьд монголын олон сонирхон уншигчдад танилцуулах зорилгыг тавьж утгыг алдахгүй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдүүлэхгүйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар хэвлэв.
Долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох үедээ уншигчдад аль зэрэг уран сайхан сонирхолтой байсан бол мөн одоо цагт монголын уншигчдад тэр зэрэгу ран сонирхолтой болгож үзэхийг чармайсан билээ. Орчуулагч миний бие, монгол ардын аман зохиолоор хүмүүжиж, аман зохиолыг дууриан шүлэг бичиж оролддог тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа түүний шүлгийг орчуулахад үнэн зүрхнээс сэтгэл хөдөлж, чухам тохиромжтой сайхан үүрэг гэж оролдож гүйцэтгэв.
Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах гэдэг үгб аахан хачин санагдаж мэднэ. Гэвч бидний бүтээсэн ажил нь чухам орчуулгын чанартай байсан, Жишээлбэл, уг зохиолын 156 дугаар зүйлд өгүүлсэн нь: “Мөнхү дайсу сэтхижү оорчаг болжу ябужуу. Эдоэ ян хүрүрэ ирэжүү.Ину мэтүси чиунтур үлибэ. Яа Яусаармаму. Нидуни эчина хэдхүн гэв. Төдүйхү мохориулба” Үүнийг орчуулбал: “Хорт сэтгэл агуулж ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт чацуулж хядсан биш үү. Юунаас буцна. Нүднээс далд болго гэсэнд түүнийг даруй алав”.
Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол болгосон боловч зарим зүйлийг нягтлан үзэж нэлээд үг өгүүлбэрийн тайлбар утгыг өөрсдийн үзэмжээр бичсэн билээ. Жишээлбэл: Уг эхийн 79 дүгээр зүйлд ийм үгс бий. “тэдүй атал, тайчуд-ун Тагудай-Хирилтуг тургауд-иян удуритчу, “Хоругад гоожижуу, шилүгэд шибэрижүү!” хээн ирээжүү”. Үүний дотроос Хирилтугийн хэлсэн үгийг эрдэмтэн нар янз бүрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ үгийг хулхад, хучичи, шилүгэн шибэрчихү шибэрчихү гэдэг үгсийг Хирилтугийн хамт ирсэн дөрвөн хүний нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй ташаарсан хэрэгб олно. Уг утга нь Тайчууд нар Тэмүжин ба Өэлүн эхийг хаяж нүүснээс хойш хэдэн он өнгөрч, Тэмжүин нар нэлээд тэнхэрсэн тул гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн үг билээ. Иймийн тулд Тэмүжин нарыг хэнхрэв гэсэн утгатай үг байх хэрэгтэй. үүнийг Цэнд гүнгийн орчуулсан нь: “Түүнээс тайчуудын Хирилтуг нар үгүүлэлдрүүн, уул орхисон Тэмүжиний эх өхвүүд эдүгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигүүр өд өсжээ. Гөрөөсний зулзага мэт шүд, хумс ургажээ хэмээн нөхдөө авч иржээ”. Кафаровын орчуулга мөн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан бизээ.
Бид, дээрх очруулгуудыг алиныг ч зөвшөөрөхгүй орхиж, өөрсдийн саналаар орчуулсан нь “Чингэж байтал, тайчуудын Таргудай-Хирилтүг шадар нөхдөө дагуулж “Хурганы үс гуужив. Төлөгний бие төлжив хэмээн довтлоор ирэв: “Үс”, “Бие” гэдэг үгийн нэмэлт тайлбар болгож оруулсан ба хуругад, шилүгэд гэдэг үгийг хургууд, төлгүүд гэсэн үг гэж санана. Шилүгэ гэж одогийн зарим нутгийн ярианы хэлэнд хоёр настай хонийг хэлнэ.
Бас 105 дугаар зүйл дэх Тэмүжиний Жамухад хэлүүлсэн үгийг уг эх ба Цэнд гүнгийн орчуулгыг бидний орчуулгын хамт жагсаавал:
Уг эхэд байгаа нь:
“Гурбан мэргэд-тэ ирэжү
Өрө-бэн хөгтөрхү болдагдаа би.
Өнэр нигэн тан бусуд-у бида?
Өсүл-иен хэр өсүхүн?
Эбүр-иен хендүүдэ эби.
Хэлигэнү уруг бусуд-у бида?
Хачи-иян хэр хачилахун бида?”
Цэнд гүнгийн орчуулсан нь:
“Эм хүүхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид улаас нэг угсааны хүн, энэ зэрэг өшөө хорыг яахин хариулах вэ?”
Бидний орчуулсан нь:
“Өст Мэргид ирж
Өрий минь өвтгөв
Өврий минь хоослов.
Өмөг түшиг болох
Өнөр төрлийн та нар
Өшөөг авч өгнө үү.
Элэг зүрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ өшөөг авч өг”
Бид Нууц товчооны хятад үсгээс дам латин ба орос үсгээр сийрүүлсэн бичгүүдийг баримталж орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид Эддиний зохиосон Монголын түүх зэргээс уг эхэд үгүй боловч баймаар зүйлүүдийг бага сага нөхөж оруулсан зүйл бий. Жишээ болгож Нууц товчооны 86 дугаар зүйлийг Алтан товчтой зэрэгцүүлэн үзэж бичсэнээ үзүүлэл “Гуравдугаар өдөр. (дөнгөт хүн хаа холдох билээ? А.то) “Түүнийг манйхан нуусан биз.Өвөр зуураа айлуудыг нэгжье” гэж айл бүрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба ирсэр (ор)-ийн дор хүртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмүжиний хөлд хүртэл Сорхон-шар өгүүлрүүн: “Ийм халуун цагт унгасан дотор амьд хүн яахин байна? (Сэтгэлээ ханатал эр А.то) гэвэл нэгжүүлийн хүмүүс бууж одов” гэжээ.
Энэ зүйлийн дотор “дөнгөт хүн хаа холдох билээ? Сэтгэлээ ханатал эр” гэдэг энэ хёр өгүүлбэр үнэхээр байвал зохимоор өгүүлбэр тул Лувсанданзангийн Алтан товчоос авч, Нууц товчооны хэдэ нөхөж оруулсан билээ. Санавал хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц товчооны анх зохиогдосн эх биш, дам уламжлан хуулсан эх мөн биз. Лувсанданзангийн Алтан товчид бас Нууц товчооноос хуулж авсан өдий төдий зүйл бийг дээр дурдсан билээ. Рашид Эддинд ба Нууц товчооны нэг эх байсан бололтой.
Нууц товчооны хятад үсгийн эхийг эдгээр түүхб чигүүдтэй нийлүүлэн үзэж, чухам баймаар зүйлүүдийг нөхөж орулах нь зүйтэй хэрэг гэж бид бодож, тийнхүү нэлээд үг өгүүлбэрийг нөхөж бичсэн билээ. Ингэхдэ энэмэн үг өгүүлбэр бүрийг дөрвөлжин хаалтад хийгээд дара ань ямар номоос авснаа тэмдэглэв. Номыг тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг “А.то” гэж хураасан ба Чингисийн Цэдэгийг “Чи.цэ” гэж хурааж тэмдэглэв. Рашид Эддинийг хэвээр тэмдэглэснээс гадна орчуулагчийн нэмсэн үгийг бас дөрвөлжин хаалтад хийж, тайлбарласан үгэ эдүгрэг хаалтад хийв. Иймийн тул дөрвөлжин хаалт доторхи үгийг нэмсэн үг гэж, дүгрэг хаалт доторхыг тайлбарласан үг гэж мэдэх хэрэгтэй.
Төгсгөлд нь Нууц товчоог зохиод Монголын ийслэл байса Хөдөө арал, Долоонболдог Ауруг хэмээх гурван газрын тухай цөөн үгээр тайлбарлаж өгүүлэхийг хүсэж байна.
Монголын нутаг ой, тал говь гурван бүсэд хуваагдан. Мал аж ахуйд тал хээрийн бүс үлэмжхэн рольтой байдаг. Ой модоор бүрхэгдсэн уулархаг бүсээс тал хээрийн бүс уруу шургаж орсон уулнууд бол орчин тйорны тал хээрийн нам газраас илүү чийг тунадастай байдаг учраас өвс бэлчээр сайтай байдаг. Ийм хээрийн уулнууд бол тал хээр газрынө вс бэлчээрийн чухал тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг, 47,5 өргөрөгт оршино. Энэ уул бол өвс усаар маш элбэг, малын бэлчээр гойд сайн учраас хавь ойрын олон ардын их өвөлжөө газар болно. Ялангуяа зуд болоход энэ уул айл малаар дүүрэг болдог. 1945 оны зудад хавь ойрын тав арван сумын ардуд энэ ууланд ирж өвөлжихийг бид нүдээр үзсэн бөгөөд энэ ууланд ирсэн ардын мал бараг үхээгүй, харин цас шуурганд саатаж энэ ууланд ирж чадаагүй ардын мал үлэмжхэн турж үхсэн билээ.
Хэрлэн бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зүүн тийш эргэсний доторхи нэг их тохойд энэ уул орших бөгөөд энэ уулын зүүн сугаар Цэнхэрийн гол (урьдын Сэнхүр горхон) урсаж урагш явсаар Хэрлэнд нийлэх Нууц товчоог зохиосон эртний Хөдөө арал гэдэг газар бол энэ Баян уул мөн бололтой юм.
Нууц товчооны эцсийн 282-р зүйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай тодорхой мэдээ байдаг. Энэ зүйлийг энд сийрүүлье: “Их хуралдаа хурж хулгана жил хуран сард Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар ордос бууж бүхүй бичиж дуусав” гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мөн болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм. Харин Хэрлэний Хөдөө арал хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож чадаагүй байсан юм. Хэрлэний Хөдөө арал гэдэг бол чадаагүй байсан юм. Хэрлэний Хөдөө арал гэдэг бол одоогийн Баян-Улаан уул мөн болов уу гэдгэ миний саналыг түүхч Х.Пэрлээ дэмжиж хэдэн өгүүллийг бичсэн байна.1
1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан ууланд очиж хөндлөн гулд явж газар нутгийн байдалтай танилцсан билээ. Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим километр ой модтой өндөр сайхан уул юм. Баян-Улааны өвөрт хааш хаашаа 70-80 орчим километр өргөн тал байна. үүнийг одоо Хар тал гэж нэрлэдэг. Хэрлэн мөрний зүүн салаа Хар ус буюу Өргөн ус гэдэг гол Долоодын өврөөр зүүн урагш урсаж гучаад километр яваад Хэрлэнд нийлэх бөгөөд энэ хоёр голын хооронд өргөн арал байна. Баян-Улааны Хар талд Тосон, замагт нуур, Цагаан нуур, Хөдөө нуур зэргийн хэдэн нуур бий.
1 Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь. Улаанбаатар 1958 х.7: Х.Пэрлээ, Монголын түүхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь , БНМАУ-ын ШУА-ийн мэдээ, № 3 1962, х. 78-82
Баян-Улааны баруун урд үзүүрт Хэрлэн рүү шургаж орсон долоон жижигхэн толгой байна. Энэ долоон толгойг одоо нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна. Долоодыг бид Нууц товчоо бичигдсэн Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог мөн гэж бодож байна.
Эдгээр долоон толгойн нэр нь:
1. 1. Дөрвөлжин
2. 2. Сүүл
3. 3. Их улаан толгой
4. 4. Бага улаан толгой
5. 5. Олон овоо
6. 6. Тахилгат
7. 7. Гацаа
Одоо Аварга тосон гэдэг нэрийн тухай өгүүлье. Тосон гэдэг жижиг нуур бол эртнээс одоо хүртэл ард олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал давслаг нуур юм. Одоо жил бүр 8-р сарын үед Тосонд олон гэр майхан барьж хүмүүс энэ нуурт орж биеэ сувилдаг байна.
Тосон нуураас зүүн урагш 5 километритйн газарт Аваргын гол гэдэг булаг баруун урагш чиглэн Тооно уулын араар урсана. Аваргын голын хөвөөн дээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төв байна. Дэлгэрхаан сумын төвөөс баруун урагш Аваргын рашаан гэдэг эсгэүлэн устай булаг бий. Энэ рашаан булгийн арын дэнж дээр эртний хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж үзээд одоогийнАварга гэдэг нэр бол XIII зууны үед байсан Монголын орд Аураг мөн гэдэг саналыг дэвшүүлсэн билээ. Аураг гэдэг үг хуучирсан учир Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их гэсэн утгатай “аварга” гэдэг үг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн хойд дэнж дээрхи туурийг 1969 онд археолоегич Х.Пэрлээ малтаж үзээд XIII зууны үеийн хотын үлдэгдэл мөн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны үлдэгдэл мөн гэж үзсэн байна 1 Тус хотод гар урлалын хүмүүс сууж байсан ба том орд, сүм зэрэг байжээ. Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт олджээ. Мөн тэндээс 10,4 см өргөн нүхтэй тэрэгний цөн, залгацтай чулуун багана зэргийг түүх ч Д.Майдар, Т.Майдар нар
1 1 Информационный бюллетень Академи Наук МНР №1 Уланбатор 1970
Олж тусгай өгүүлэл бичиж нийтэлсэн байна. Тэд нар залгацтай чулуун баганын арга техникийг онцлон сонирхож тэр цагт барилгын чадвар өндөр шатанд хүрч байсныг тэмдэглэжээ 1.
Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нүүдэллэж байгаад сүүлдээ суурьшсан бололтой. Нууц товчооны 136-р зүйлд бичсэн нь: “Чингис хааны Ауруг Харилт нуурт байлаа. Ауруг тур хоцрогсдоос Жүрхэн тавин хүний хувцсыг тонож, арван хүнийг алжээ. Жүрхэнд тийн хийгдэв гэж бидний Ауруг –тур хоцрогсод Чингис хаанд өгүүлбээс…Чингис аан Жүрхэнд морилов. Жүрхэнийг Хэрлэний Хөдөө аралын Долоон болдогт байхад довтлов” гэжээ. Үүнээс үзэхэд тэр үед Жүрхэн нар Хэрлэний Хөдөө аралын Долоон болдогт нутагтлаж байсан ба Чингисийн Ауруг орд Харилт нуур гэдэг газарт байжээ. Энэ Харилт нуур нь Рашид Эд-диний мэдээлсэн Халил нуур мөн бололтой бөгөөд Цэнхэрийн голын эх хавьд байжээ. Гэвч Чингисийн Ауруг орд нь Хэрлэний Хөдөө аралд сүүлдээ суурьшсан бололтой. 1189 оны үед Чингис хаан Жамухаас салаад Санхүр горхины (Цэнхэрийн голын) Хар зүрхэний Хөх нуурт нүүж ирсэн тухай Нууц товчооны 122-р зүйлд бичсэн ба Хар зүрх гэдэг уул одоо ч мөн нэрээ хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс үэзхэд Чингисийг Цэнхэрийн голын Хар зүрх гэдэг уулны хавьд хаан өргөмжилсөн юм шиг болж байна. Гэвч Нууц товчооноос бусад түүхнүүдэд Чингисийг Хар зүрхэнд биш, түүний урд залгаа болох Хэрлэний Хөдөө аралд хаан өргөмжилсөн гэж байдаг. Жишээ нь: Саган сэцэний “Эрдэний товчид” өгүүлсэн нь: “Тэмүжин хаан хөвгүүн хорин найман насандаа шарагчин тахиа жил (1189) Хэрлэн мөрний Хөдөө аралд хаан оронд суусан” гэжээ. Галдан туслагчийн “Эрдэнийн эрих” хэмээх түүхэнд Чингис хааныг Хэрлэн мөрний Хөдөө аралд хаан суусан гэж бичсэн байна.
XIII зууны үед Хархорумаас гадна Чингис хааны гурван орд байсан бөгөөд түүнийг тусгай ноёд харгалзан захирч байсан байна. Эдгээрийн нэг нь Японы түүхч Янай Ватари-ийн магадалсан ёсоор Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр
1 Д.Майдар, Т.Майдар, Камееная колонна из Аваргын балгас. Монголын эртний түүх-соёлын зарим асуудал. Улаанбаатар 1972, х.151-156
Долоон болдог, Шилгинцэцэг хоёрын хооронд байжээ 1 Энэ ордыг “Богд баатар биеэр дайлсэн тэмдэглэл” гэдэг зохиолд “Чингис хааны их орд” гэж нэрлэсэн байан. Эдгээр дөрвөн ордыг Хубилай хааны хүү Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас үзэхэд нүүдэллэн явах хэдэн гэр байгаагүй, нэлээд тохитой байран суурин том хот сууринб айсан гэж үзэж болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн голын хавиар анхандаа нүүж байгаад сүүлд Хэрлэнгийн Хөдөө аралд суурьшсан бололтой. Тэр Ауруг орнды үлдэгдэл нь одоогийн Баян-Улааны Хар талд Аварга Тосонгоос урагш 10 километрийн газарт байгаа хотын туурь мөн гэж би бодож байна.
Урьдын Ауруг гэдэг үг сунжраад одоо Аварга болжээ. Гэж бас таамаглаж байан. Ауруг гэдэг нэр угтаа аварга их, агуу их гэсэн үг биш юм. Ауруг гэдэг үгийн үндэс нь одоо монгол хэлэнд байгаа агуурс, уурхай (агуурхай), агуурлах, агулга гэдэг үгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг үгугтаа аливаа юмыг агуулах амбаар склад гэсэн утгатай үг бололтой XIII зууны үед хааны ордны дэргэд аливаа хүнс тэжээл, эд барааг агуулах амбаар байшин байдаг учраас хааны орд төв газраа Ауруг гэж нэрлэсэн бололтой. Баруун Монголд уурх гэж зоорийн нэр байна 2.
Хэрлэний Хөдөө арал нь одоогийн Баян-Улаан уул мөн, Хөдөө аралын Долоон болдог нь одоогийн Долоод мөн. Хэрлэний Ауруг нь одоогийн Аварга мөн гэдэг гурван саналыг бид дэвшүүлж байна.
Ц.Дамдинсүрэн
1 Янай Ватари, Юань улсын хишигтэн ба ордны судлал
2 2 Энэ зохиолыг Хятадын хёор Чэн овогт орчуулж 1933 онд Шанхайд хэвлүүлжээ. Хятад орчуулгын 59-121-р хуудсанд ордны тухай бичжээ. Энэ мэдээг Х.Пэрлээгийн өгүүллээс дам авлаа.
2 2 А.М. Позднеев, Калмыко-русский словарь СПб, 1911, стр 46
ТЭМҮЖИНИЙН УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ ҮЕ
1. 1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ.
2. 2. Батцагааны хөвгүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал, Уужим бууралын хөвүүн Сальхачау, Саль-хачаугийн хөвүүн Ихнүдэн, Ихнүдэний хөвүүн Шинсочи, Шинсочийн хөвүүн Харчу.
3. 3. Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн бүлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжин гуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг морьтой бүлгээ. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн хоёр бүлгээ.
4. 4. Дува сохор, магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар харах бүлгээ.
5. 5. Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин уруу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй.
6. 6. Дува сохор өгүүлрүүн: “Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё” гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв.
7. 7. Добу мэргэн, тэр нүүдэлд хүрч охниныг үзвэл үнэхээр алдартай, гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алун гуа гэнэ.
8. 8. Энэ охин, хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь түмд (хорь буриад) –ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Түүний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин бүлгээ. Тэр бүлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.
9. 9. Хорилардай мэргэн, хорь түмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гөрөөс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нүүж ирсэн ажээ. Энэхүү хорь түмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.
10. 10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв.
11. 11. Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Дува сохрыг үхсэний хойно түүний дөрвөн хөвүүн, Добу мэргэн авга гэж үзэхгүй доромжилж салж нүүгээд дөрвэд овогтон болов.
12. 12. Түүний хойно нэг өдөр Добу мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал, ой дотор нэгэн урианхай хүн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,
13. 13. “Нөхөр шоролгодоо” гэж Добу мэргэн хэлбэл, тэр хүн уушги зүлд ба арьсыг өөрөө авч, бусдыг цөм Добу мэргэнд өгөв.
14. 14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хүүхдэ эхөтөлсөн нэгэн ядуу хүн учрав.
15. 15. “Чи юун хүн бэ?” гэж Добу мэргэн асуувэл, тэр хүн өгүүлрүүн: “Би Малиг баяудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье” гэвэл,
16. 16. Добу мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяыг тэр хүнд өгөөд хөвүүнийг авч ирж гэртээ зарцлах болов.
17. 17. Тэгж байтал Добу мэргэн үгүй болов. Добу мэргэнийг үгүй болсны хойно түүний гэргий Алун-гуа бэлбэсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хөвүүнийг төрүүлэв.
18. 18. Урьд Добу мэргэнийг амьд бүхий цагт төрсөн Бэгүнүтэй, Бүгүнүтэй хоёр хөвүүн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь:”Бидний эх, ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван хөвүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн байна. Энэ гурван хөвүүн түүний хүүхэд биз” гэж эхээс далдхэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,
19. 19. Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй.
20. 20. Үүнд Алун-гуа эх нь өгүүлрүүн: “Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зөв.
21. 21. Гэвч, та нар учрыг мэдэхгүй байн. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин өгүүлнэ та. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ” гээд
22. 22. Бас Алун-гуа таван хөвүүнээ сургаж өгүүрүүн: “Та таван хөвүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно” гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь үгүй болов.
23. 23. Эх Алун-гуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи дөрвүүлээ юмаа хувааж аваад дүү Бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эс өгөв.
24. 24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шин хул морио унаж үхвэл үхье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув.
25. 25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орог морины хялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчирав.
26. 26. Бодончар, идэх юмгүй тул чонын гууд хорьсон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож, харцгаа тэжээсээр тэр он гарав.
27. 27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж,идэж үл барах тул.
Мөчир бүрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бүрээс
Хоёр гурван
Шувуу өлгөсөн нь ялзарахад хүрчээ.
28. 28. Битүү модот уулын хяраас нэгэн бүлэг иргэн Түнхэлэг горхин уруу нүүж ирэв. Бодончар харцагаа тавин өдөр бүр тэр тэргэнд очиж цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ.
29. 29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хүн бэ гэж асуухгүй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгүй явна.
30. 30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дүүгэ ээнэ Онон мөрөн уруу одлоо гэж нэхэн ирж, Түнхэлэг горхинд нутэаглах тэд иргэнд хүрээд тийм морьтой, тийм хүн үзэгдэв үү гэж сурвал,
31. 31. Тэд иргэн өгүүлрүүн: “Өдөр бүр нэгэн хүн маньд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хүн ба түүний морь, чиний сурдагтай адил байан. Түүнд нэг харцага бий. Тэр , шөнө хаана хонодгийг мэдэхгүй. Баруун хойноос алхи салхилбал түүний харцагаар бариулсан нугас галууны өд сөд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол түүний гэр холгүй биз. Одоо түүний ирэх цаг болов. Хоромхон хүлц” гэв.
32. 32. Удалгүй Түнхэлэг горхин өөд нэгэн хүн айсуй. Хүрч ирвэл Бодончар мөн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мөрөн өөд дагуулан давхив.
33. 33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч өгүүлрүүн: “Ах аа, ах аа, бие тэргүүтэй, дээд захтай нь сайн” гэвэл, ах нь тэр үгийг хайхарсангүй.
34. 34. Бодончар мөн үгийг хоёрдугаар удаа өгүүлбэл, ах нь хариу хэлсэнгүй. Мөн үгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрүүн: “Чи энэ үгийг юунд дахин дахин өгүүлнэ”?.
35. 35. Бодончар өгүүлрүүн: “Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя”.
36. 36. Ах нь өгүүлрүүн: “За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай зөвлөлдөж, тэр иргэнийг эзэлье” гэж,
37. 37. Гэртээ хүрээд ах дүү нартай халэлцэж мордов. Тэргүүлэн хянагчид мөн Бодончарыг явуулав.
38. 38. Бодончар тэргүүлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж “Чи юун хүн бэ? “ гэж асуувал, тэр эм өгүүлрүүн: “Би жарчиуд аданхан урианхайн хүн” гэв.
39. 39. Тэндэс ах дүү тавуулаа тэд иргэний довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов.
40. 40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хөвүүн төрөв. Түүнийг харь овгийн хөвүүн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны өвөг тэр болов. Тэр Жажирадайн хөвүүн Тугудай нэрт бүлгээ. Тугудайн хөвүүн Бури-булчиру. Бури-булчиругийн хөвүүн Хар-хадаан бүлгэ. Хар-хадааны хөвүүн Жамуха бүлгээ. Жадаран овогтон тэд болов (Жада гэдэг нь харь буусад гэсэн үгболно)
41. 41. Тэр эм бас Бодончараас нэгэн хөвүүн төрүүлэв. Түүнийг барьж авсан эмийн өхвүүн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Баарьдайн хөвүүн Зүтгэлбөх, Зүтгэлбөх олон эм авсан тул хөвүүн нь маан мэт (олон) төрөв. Манан баарин овогтон тэд болов.
42. 42. Бэлгүнүтэй, бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтэй, бүгүнүд овогтой болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов.
43. 43. Бодончарын авааль эмээс төрсөн Барим ширату Хабич нэрт бүлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгож нэгэн хөвүүн төрсөнд Жаурьдай нар өгөв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зүхэл тайлгад орох эрхтэй болгов.
44. 44. Бодончарыг үгүй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай хүн байсан тул түүний хөвүүн гэж тайлгаас хөөж гаргав. Тэр Жэүрэдийн өвөг болов.
45. 45. Хабич баатрын хөвүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны хөвүүн Хачи хүлүг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ.
46. 46. Хачи хүлүгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн бүлгээ. Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул барулас овогтон болов. Хачулагийн өхвүүн бас идээ барах ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн барулас овогтон болов. Харалдайн хөвүүд будаа мэт эх түрүүгүй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хөвүүн Адархидай нэрт бүлгээ. Ах дүүгийн дунд адармаатай (яхир хэрүүлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хөвүүн Уруудай Мангудай хоёр бүлгээ. Урууд, мангуд овогтонг болов. Начин баатрын авааль эмээс төрсөн хөвүүн Шижуудай Доголдай хоёр бүлгээ.
47. 47. Хайдугийн хөвүүд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бүлгээ. Байшинхор догшны хөвүүн Тумбинай сэцэн бүлгээ. Чирхай лянхуагийн хөвүүн Сэнгүн биүгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай билгэ, амагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хөвүүн төржээ. Нэр нь Бэсүдэй гэнэ. Бэсүд овогтон болов. Чаужин Ортагай зургаан хөвүүнтэй, нэр нь Оронар, Хонхотан% Арулад, Сөнид, Хабтурхас, Тэнигэс гэдэг тул ийм овогтон болов.
48. 48. Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан Сэмсэчүлэ хоёр бүлгээ. Сэмсэчүүлийн хөвүүн Бүлгэчү баатар бүлгээ. Хабул хаан, долоон хөвүүнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хан, Хулан, Хадаан Тодойн отчигин гэнэ.
49. 49. Охинбархагийн хөвүүн Хутугту Жүрхи бүлгээ, Хутагту жүрхийн хөвүүн Сэчэ-бэхи Тайчу хоёр бүлгээ. Тэд жүрхи овогтон болов.
50. 50. Бартан баатрын хөвүүд Мэнгитү хиан, Нэгүүн тайжи, Есүхэй баатар, Даридай отчигин энэ дөрөв бүлгээ. Хутугту Монхорын хөвүүн Бүри бөхө бүлгээ. Онон мөрний шугуйд хурмилах цагт [Чингисийн дүү] Бэлгүтэйн мөрийг тэр тас цавчсан билээ.
51. 51. Хотала хааны хөвгүүд Зочи, Хирмау, Алтан гурав бүлгээ. Хулан Баатрын хөвүүн Их Чэрэн бүлгээ, [Чингисийн үед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр үргүй өнгөрчээ.
52. 52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөвүүнээ байтал, Сэнгүн билгийн хөвүүн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.
53. 53. Буйр Хөлэн хоёр нуурыг холбож урсахн Оршуун мөрөнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, өөрөө охиныг хүргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж Хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхачи гэдэг хүний элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: “Хабул хааны долоон хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэж илгээжээ.
54. 54. Тэр цагт Есүхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд айгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл гоо үзэсгэлэнтэй хатан байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүүн тайжи, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдүүг гүйцэж очвол
55. 55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Түүнийг гурвуулаа цувалдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн хошууг тйорч эргэж тэргэндээ хүрч ирсэнд эм Өэлүн үжин (фүжин гэж хятадаар хатныг хэлнэ) өгүүлрүүн: “Тэр гурван хүний учрыг мэдэв үү чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт өнгөт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнэсэж яв” гээд өмссөн цамцаа тайлж өгөв. Их Чилэдү, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нөгөө гурав мөн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдү, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мөрөн өөд дутаав.
56. 56. Түүнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хөөж орхиод, Өэлүн үжнийг авч, Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүүн тайжи тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Үүнд Өэлүн үжин өгүүрүүн:
“Миний эр Чилэдү,
Сэрүүн салхинд
Сэвлэг үсээ хийсгэж
Хээр хөдөө
Гэдсээ өлсгөж яахин зовох болов?
Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно?” гээд Онон мөрнийг долгилтол ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Дарида отчигин хажуунаас өгүүлрүүн:
“Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг үзэхгүй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгүй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мөргүй
Харвал бараагүй
Хайлбал үл сонстоно Ч.ц] Дуугүй бай гэж ятгав. Өэлүн үжнийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өэлүн үжнийг Есүхэй баатрын авчирсан ёс ийм бүлгээ.
57. 57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монгорлын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав.
58. 58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс өшөө авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртой арван гурван удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав.
59. 59. Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ. Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн бодог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ.
60. 60. Есүхэй баатрын Өэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас Тэмүлүн нэртэй нэгэн охин төрөв. [Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоёр бүлгээ. А.то] Тэмүжинийг есөн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн үг болно) гурван настай. Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ.
61. 61. Есүхэй баатар, Тэмүжинийг есөн настай байхад Өэлүн эхийн төрхөм олуноуд иргэнд хөвүүний нагац нараас охин гуйяа гэж Тэмүжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав
62. 62. Дэй сэцэн өгүүлрүүн: “Есүхэй худ аль хүрэхээр явна?” Есүхэй баатар өгүүлрүүн: “Миний хөвүүний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна.” Дэй сэцэн өгүүлрүүн: “Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна.
63. 63. Есүхэй худ, би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув” гэж зүүдлэв. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиолд учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи, хөвүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ! Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр дохиолсон ажээ.
64. 64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцэлддэггүй.
Харь улсыг үл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хөллөж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшүүлж
Хамт суулгана
Өөр иргэнийг үл тэмцэн
Өнгө сайт охидоо
Өлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Өл буур хөллөж
Үүсгэж одож
Өндөр суурь эзэлэгчдийн
Өрөөл хань болгоно
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр охидын өнгөөр явна.
65. 65. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ, миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз” гэж, Дэй сэцэн хэлээд Есүхэйг гэртээ дагуулж аваачив.
66. 66. Есүхэй худ, охиныг үзвэл нүүртээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ гэнэ. Тэмүжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн өгүүлрүүн: “Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ” гэвэл, Есүхэй баатар өгүүрүүн: “Би хөвүүнээ орхиё. Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойноос бүү цочуул! Гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинийг орхиод Есүхэй баатар буцав.
67. 67. Есүхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтаа тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаарнар Есүхэйг таньж, “Эрхэм Есүхэй ирэв” гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан өшөөг анаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж өгчээ. Есүхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хүрч.
68. 68. Есүхэй өгүүлрүүн: “Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?” гэж асуувал, Хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн: “Хүү минь Мэнлиг чи сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт охиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу бйана. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!” гээд наснаас нөгчив.
ЧИНГИСИЙН ИДЭР НАС
69. 1. Мэнлиг, Есүхэй баатрын үгийг дагаж, Дэй сэцэнд очоод өгүүлрүүн: “Есүхэй ах, Тэмүжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв” гэвэл, Дэй сэцэн өгүүлрүүн: “Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс явуулъя. Харин удалгүй гэдрэг ирүүлэх хэрэгтэй” гэв. Энэ үгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмүжинийг авч ирэв. [Есүхэй баатар тэнгэр болсонд Тэмүжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, түүнийг сэргээн ятгаж өгүүлсэн нь:
“Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг) –ээ бэхэлье гэж
Туйлтай үгээ хэлэлцсэн биш биүү?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс төрөө байгуулъя гэж
Учиртай үгэ хэлэлцсэн биш билүү?”
Гэж өгүүлбэл уйлахаа зогссон ажээ А.то]
70. 2. Тэр хавар Амбагай хааны ахтан Орбай Сохатай хоёр ихсийн газар (өвгөдийн хүүр оршуулах газар) тайлгын идээ өргөхөд Өэлүн үжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Өэлүн үжин өгүүлрүүн: “Есүхэй баатрыг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та” гэжээ.
71. 3. Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгүүрүүн:
“Урьж чамд өгөх ёсгүй
Учирлаж чи идэх ёстой!
Хүргэж чамд өгөх ёсгүй
Хүртвэл чи идэх ёстой!
Амбагай хаан үхээд, Өэлүнд ийнхүү хэлэгдэх болов.
72. 4. Аргацаан эдний эх, хөвүүдийг нутагт орхиж нүүе. Бүү авч явъя” гэв. Түүний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мөрөн уруу хөдлөв. Өэлүн үжин, хөвүүдийн хамт орхигдоход хонхотаны Чирха өвгөн нүүж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,
“Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав”
гээд Чирха өвгөний үгийг хайхрахгүй, цааш нүүж “Чи ингэж ятгах буюу” гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.
73. 5. Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн, Тэмүжинд өгүүлрүүн: “Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүхэд ятгахаар яваад ийнхүү жадлагдав” гэвэл Тэмүжин уйлж гарав. Өэлүн үжин өөрийн биеэр туг барьж мордоод, орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй, тайчуудын хойноос нүүжээ.
74. 6. Ийнхүү тайчууд ах дүү нар бэлбэсэн Өэлүн үжинийг бяцхан хөвүүдийн хамт нутагт гээж нүүсэн ажээ
Оюунтай төрсөн Өэлүн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бүсэлж
Онон мөрнийг өгсөж буруудаж
Олирс мойлыг түүж явж
Өчүүхэн хөвүүдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
Чадалтай төрсөн үжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг өгсөж уруудаж
Сөдөн хэчгэнийн үндсийг малтаж
Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж
Суут хөвүүдээ тэжээн өсгөв.
[Хатан төрсөн үжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг өгсөн уруудаж
Хаад хөвүүдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идүүлж өсгөв. А.то]
75. 7. Гоо төрсөн Өэлүн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг түүн явж
Хутагтан хөвүүдээ тэжээж өсгөв.
Зарчимтай төрсөн үжин эхийн
Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд
Засагтан сайд болж өсөв.
Гоо төрсөн үжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хөвүүд
Хутагтан сай болж өсөв
Эх үжиний тэжээсэн хөвүүд
Эрс сайд болон өсөж
Эрх омог төгөлдөр болж
Эх Ононы эрэгт сууж
Өлгүүр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шүүн барьж
Эх үжинийг тэжээх болов.
Зарчимт үжиний тэжээсэн хөвүүд
Засагт эрс болон өсөж
Замагтай усыг шүүрдэн барьж
Заяат эхээ тэжээх болов.
76. 8. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгүтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмүжин Хасар хоёр гэрт ирж үжин эхэд өгүүлрүүн: “Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр Бэлгүтэй ах дүү хоулаа булааж авав” гэвэл? үжин эх өгүүлрүүн: “Та нар нэг эцгийн хөвүүд байтал юунд тэгж маргалдана” Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна. Урьдын Алун эхийн таван хөвүүд мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг” гэв.
77. 9. Тэндээс Тэмүжин Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: “Өчигдөр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсанб илээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна” гээд гэрийн үүдийг ширүүн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есөн шарга морио хариулж суутал Тэмүжин хойноос, Хасар өмнөөс нууцаар сумаа онилж хүрэхэд Бэгтэр үзээд өгүүлрүүн: “Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байтал юунд ингэж бай, та? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн, Бэлгүтэйг бүү хөнөөгтүн” гээд завилан сууж хүлцэв. Тэмүжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов.
78. 10. Тэмүжин Хасар хоёр гэрт ирж ороход үжин эх хоёр хөвүүнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж өгүүлрүүн:
“Ханиа баргасад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нөж атган төрсөн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сүүдрээ довтлох
Сүрхий араатан мэт.
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Борвийг хазах
Өл буур мэт,
Бороот өдөр
Довтлон халдах
Өлөн чоно мэт,
Нялх үрээ
Гилэн (хөөн) ядаж
Нядлан идэх
Нүгэлт анги мэт,
Хэвтшийг хөдөлгөвөл
Гэдрэг довтлох
Хэрцгий цөөвөр (чоно) мэт
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу.
Сүүдрээс өөр нөхөргүй
Сүүлнээс өөр ташуургүй байхад тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? Гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?” гэж эртний үгийг иш татаж, өвгөдийн үгийг үндэс болгож хөвүүдээ ихэд буруушаан зэмлэв.
79. 11. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нөхдөө дагуулж, “Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив” (Өэлүний хөвүүд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Өэлүн үжин хөвүүдийн хамт ой шугуйд дутаав. Бэгүтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмүгэ, Тэмүлүн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгүүлрүүн:” Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад чинь хэрэггүй” гэхийг сонсоод Тэмүжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Үүнийг тайчууд мэдээд нэхэн хөөхөд Тэмүжин, Тэргүүн өндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангүй хүрээлэн сахив.
80. 12. Тэмүжин шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хөтөлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж үзвэл эмээлийн олом хөмөлдрөг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?” гэж бас гурав хоног хүлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. “Тэнгэр ятгаж байгаа болов уу?” гэж буцаж бас гурав хонов. Бүгд ес хоног хоолгүй байж “Энэ мэт нэргүй үхэхээр гаръя” гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг тйорон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хөтөлж гармагц тайчууд угтан барьж авав.
81. 13. Тэмүжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бүрд нэжээд хонуулж хэсүүлэн явна. Зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын үед Тэмүжинийг нэгэн хялбар дорой хөвүүн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хөвүүний толгойг бугуй (дөнгө)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиошд) гүйж Ононы шугуй дотор хэвтвэл үзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэтэж дөнгөө ус уруу урсган нүүрээ ил гаргаж хэвтэв.
82. 14. “Баригдсан хүнийг алдав” гэж түүнийг сахиж байсан хүн их дуугаар хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, өдөр мэт саруул шөнө Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмүжинтэй сүлдүсний Сорхон-шар яг тохиолдон үзэж өгүүлрүүн: [Усанд чилмий (ором)-гүй, огторгуйд мөргүй тул чиний ингэж хэвтэх зөв байна. А.то] “Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хүн тул тайчууд ийнхүү атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж өгөхгүй” гээд өнгөрөн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зөвлөхөд, Сорхон-шар өгүүлрүүн: “Хүн бүр явсан мөрөөр гэдрэг явж “За” гэж звшөөрч, хүн бүр явсан мөрөөрөө явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмүжинийг дайрч “Ах дүү тайчууд нар, ам шүдээ билүүдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай” гээд өнгөрч одов.
83. 15. Тайчууд нар эрж олсонгүй тул дахин явж эрэхийг зөвлөлдөхөд Сорхон-шар өгүүлрүүн: “Тайчууд, [ноёд А.то] хөвүүд бид, гэгээн цагаан өдөр бүхэл хүнийг алдаад, одоо харанхуй шөнө хэрхэн олох билээ. Хүн бүр явсан мөрөөрөө дахин гэнэ удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дөнгөтэй хүн хаана холдох вэ” гэвэл бүгдээр “За” гэлдэж буцаж эрэхээр явав.
Сорхон-шар бас Тэмүжинд ирэд өгүүрүүн: “Одоо нэгэн удаа эрж тараад маргааш эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дүү нарын зүг яв. Хэрэв хүн тохиолдвол намайг үзэв гэж бүү хэл” гээд явчив.
84. 16. Тэднийг тармагц, Тэмүжин дотроо сэтгэрүүн: “Саяын хэдэн өдөр айл хэсэж хоноход Сорхон-шарын гэрт хоновол түүний хөвүүн Чимбай Чулуун хоёр намайг өрөвдөн хайрлаж, шөнө гинж дөнгий минь суллаж хонуулах бүлгээ. Одоо бас Сорхон-шар намайг үзэж зааж өгсөнгүй өнгөрөв. Тэд намайг аврах биз” гэж Сорхон-шарын гэрийг зүглэн Онон мөрөн уруу явав.
85. 17. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шөнө турш үүр цайтал сүү самарч эсэг (айраг)-ээ бүлэх бүлгээ. Тэр тэмдгийг баримталж, бүлүүрийн чимээг чиглэж очоод гэрт нь орвол Сорхон-шар өгүүлрүүн: “Чамайг эх ба дүү нарын зүг яв гэж эс хэллүү, би, Чи юунд ирэв?” гэв. Түүний хөвүүн Чимбай, Чулуун хоёр өгүүлрүүн: “Болжмор шувуу, харцагаас дутааж бутын ёроолд хоргодьл бут түүнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хүн хоргодож ирэхэд тэгж хэлж яаж болно” гэж эцгээ буруушааж, дөнгийг эвдэж галд түлээд, “Амьтан хүнд бүү хэл” гэж Хадаан нэртэй охин дүүгээр асруулав.
86. 18. Гуравдугаар өдөр [Дөнгөт хүн хаана холдох билээ? А.то]”Түүнийг манайхан нуусан биз. Өөр зуураа айлуудыг нэгжье” гэж айл бүрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хүртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмүжиний хөлд хүртэл, Сорхон-шар өгүүлрүүн: “Ийм халуун цагт унгасан дотор амьд хүн яаж байна? [Сэтгэлээ ханатал эр. А.то]” гэвэл нэгжүүлийн хүмүүс бууж одов.
87. 19. Тэр нэгжүүлийг одсон хойно Тэмүжинд Сорхон-шар өгүүлрүүн: “Намайг үнсээр хийсгэн алдав, чи. Одоо даруй эх ба дүү нарын зүг яв” гэж, ам цагаан эрмэг хулагч гүүг унуулж, тэрээ (хоёр эхийг хөхдөг тарган) хургыг чанаж, хөхүүр (ундны тулам) ба нэг нум, хоёр сум өгч, эмээл ба хэтгүйгээр явуулав.
88. 20. Тэмүжин тэндээс явж урьдын шивээлсэн газар ирээд өвсний налархай (зурвас)-гаар мөшгөн Онон мөрөн өөд явж, өрнөөс урсах Химурга горхинд хүрэв. Химурга горхины өөд өгсөж, Бэдэр хошууны Хорчухуй болдог гэдэг газар хүрч эх, дүү нартай учрав.
89. 21. Тэнд бүгдээр нийлэлдэж, Бурхан халдуны өвөр Хүрэлх дотор урсах Сэнгүр горхины (Цэнхэрийн голын) Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав.
90. 22. Нэгэн өдөр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нүд үзтэл дээрэмдэж одорход Тэмүжин нар явган тул харсаар хоцров. Бэлгүтэй оготор хонгор морийг унаж, тарвага агнахаар явсан билээ. Үдэш нар шингэсний хойно оготор хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган хөтөлж ирэв. “Шарга агтуудыг дээрэм авч одов” гэвэл. Бэлгүтэй, “Би нgxье” гэв. Хасар өгүүлрүүн: “Чи чадахгүй, би нэхье гэв.
Тэмүжин өгүүлрүүн: “Та нар чадахгүй, би нэхье” гэж оготор хонгорыг унаад шарга агтыг өвсний налархайгаар мөшгөн хөөж гурав хоног яваад нэгэн өглөө олон адуунд хүртэл нэг агвшгай хөвүүн гүү сааж байна. Түүнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хөвүүн өгүүлрүүн: “Энэ өглөө нар ургахын урьд найман шарга морийг үүгээр хөөж гарав. Мөрийг би зааж өгье” гээд өглөө нар ургахын урьд найман шарга морийг Тэмүжинд унуулав. Өөрөө хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгүй намбух (хөхүүр) суулгаа хээр боож тавив. Тэгээд өгүүлрүүн: “Нөхөр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл) нэгэн адил бий. Би чамд нөхөр болъё. Миний эцэг Наху баян гэдэг. Би түүний ганц хөвүүн. Миний нэр Боорчи” гээд хоёулаа мордож шарга морьдыг мөрөөр нь мөшгөж гурван хоног явав. Нэгэн үдэш нарны гэрэл уул ташиж бүхий цагт нэгэн хүрээ иргэнд хүртэл, найман шарга морь нь тэр хүрээний захад өвс идэж байна. Тэмүжин өгүүлрүүн: “Нөхөр чи эндээ бай. Манай шарга морьд тэр байна. Би түүнийг хөөж ирье” гэвэл, Боорчи өгүүлрүүн: “Би чамд нөхөр болж ирээд энд яаж үлдэнэ” гээд хоёулаа хамт довтолж ороод шарга морьдыг хөөж гарав.
91. 23. Хойноос нь олон хүн цувалдан хөөв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой [улаан дээлтэй, А.то] хүн уурга барьж ганцаар гйүцэж ирэхэд Боорчи өгүүлрүүн: “Нөхөр чи нум сумаа надад өг. Би харвалдъя гэвэл, Тэмүжин өгүүлрүүн: “Миний төлөө чи эрсдүүзэй. Би харвалдъя” гэж эргэж харвалдав. Тэр цагаан морьтой хүн уургаар дохисоор хоцорвол хойдох нөхөд нь уван цуван гүйцэж ирсэн боловч нэгэнт нар уул ташин шингэж бүрэнхий болсон тул тэд нэхэж чадахгүй хоцров.
92. 24. Тэмүжин Боорчи хоёр морьдоо ав чтэр шөнө турш яваад гурван өдөр, гурван шөнө явж Боорчийн гэрт ойртвол, Тэмүжин өгүүлрүүн: “Би чамгүй бол энэ морьдоо яаж авч чадах билээ? [Би хэдийг авах вэ? А.то] Чи хэдийг авах вэ?” гэвэл, Боорчи өгүүлрүүн “би сайн нөхөр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгүй. Би Наху баяны ганц хөвүүн тул миний эцгийн зөөсөн хураасан хөрөнгө надад элбэг хүрнэ” гэж эс авав.
93. 25. Хоёулаа Наху баяны гэрт хүртэл, хөвүүнээ алдав гэж нус нулимс болж байсан Наху баян хөвүүнээ ирснийг үзээд нэг уйлж, нэг загнаж, “Хөвүүн минь юу болсноо хэл” гэвэл Боорчи өгүүлрүүн: “Энэ сайн нөхөр мунгинаж явахыг үзээд хамт одсон билээ. Одоо ирэв” гээд мордож хээр боож тавьсан намбух суулгаа авч ирэв. Тэмүжинд тэд тэлээ хурга алж хүнс бэлтгээд бас ганзагын тулам өгөв. Наху баян өгүүлрүүн: “Хоёр залуус үүнээ схойш сайхан нөхөрлө, бие биеэ битгий орхи” гэв. Тэндээс Тэмүжин мордож гурван өдөр гурван шөнө яваад Сэнгүр горхинд байгаа гэртээ хүрэв. Тэмүжинийг ирэхэд Өэлүн эх, Хасар хийгээд дүү нарын зовнил тайлагдаж сэтгэл баясав.
94. 26. Урьд Бөртэ үжинийг Тэмүжин есөн настай байхдаа үзэж ирснээс хойш дахин уулзаагүй билээ. Одоо Тэмүжин Бэлгүтэй хоёр Бөртэй үжинийг эрэхээр Хэрлэн мөрөн уруу одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэйэн, Тэмүжинийг үзэж маш их баясаж өгүүлрүүн: “Ах дүү тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цөхрөхөд хүрсэн билээ. Одоо чамтай уулзав” гээд Бөртэ үжинийг Тэмүжинд өгөв. Тэмүжин Бөртэ үжинийг авч хамт буцахад Дэй сэцэн үдэж яваад Хэрлэний Ураг цөл гэдэг газар хүрч [халуунд ядрах тул А.то] Хэрлэн руу гэдрэг буцав. Дэй сэцний гэргий Цотан охин Бөртэ үжинийг үдэж Хүрэлх дотор Сэнгүр горхинд бүхнүйд хүргэж ирэв.
95. 27. Цотанг хариулаад Боорчийг нөхөрлөе гэж урьд Бэлгүтэйг илгээв. Бэлгүтэйг ирмэгц Боорчи эцэгтээ үл хэлэн бөгтөр хонгорыг унаад бор өрмөг (хэвнэг)-өө бөгтрөөд элгүтэйн хамт явж ирэв. Боорчийн, Тэмүжинтэй нөхөрлөсөн ёс тийм.
96. 28. Тэмүжин нар Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эрх Бүрги эрэгт бууж нутагтлах цагт Цотан эхийн шитүл (өмсгөл) гжэж авчирсан хар булган дахыг авч Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа Есүхэй эцгийн хуучин дотно анд (нөхөр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутагтлан байхад хүрч очоод Тэмүжин өгүүлрүүн: “Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад өмсгөл хар булган дахыг чамд авчрав” гэж булган дахаа өргөв. Ван хан маш их баясаж өгүүлрүүн:
“Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж өгье
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Цуглуулж өгье.
Бөөр нь бөгсөнд байг
Цэр нь цээжинд байг
(Ах захтай болог)” гэв.
97. Тэндээс Бүрги эрэгт нутаглан бүхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай өвгөн хөөрөг (төмрийн дархны үлээх тулам)-өө үүрч, Зэлмэ нэрт хөвүүнээ дагуулж ирээд өгүүлрүүн: “Тэргүүн Ононы Дэлүүн болдогт Тэмүжин чамайг төрөхөд Булган өлгий өгсөн ба би энэ хөвүүн Зэлмээг чамд өгсөн боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хөвүүн Зэлмээр
Эмээлээ тохул
Үүдээ сөхүүл” гэж өгөв
98. Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан байтал нэгэн өглөө эрт үүр цайж байхад Өэлүн эхийн гэрт зарцлагдаг Хуагчин эмгэн босож өгүүлрүүн: “Эх, эх үтэр бос.Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины төвөргөөн сонстоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос” гэв.
99. Өэлүн эх, “Хөвгүүдийг даруй сэрүүлэгтэнү” гээд өөрөө даруй босов. Тэмүжин нар даруй босоод морьдоо барьж, Тэмүжин, Өэлүн эх, Хасар, Хачиун, Тэмүгэ отчигин, Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ нар тус бүр нэг морь унаж, Тэмүлүнийг Өэлүн эх өвөртөө дүүрэв. Нэгэн модонд юм ачиж хөтлөв. Бөртэ үжинд морь дутав.
100. 100. Тэмүжин ах дүү нар мордож, үүрээр Бурхан халдуны зүг одов. Хуагчин эмгэн, Бөртэ үжинийг нууя гэж бүхээгтэй тэргэн оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж А.то] бөөр алаг үхэр хөллөж, Түнхэлэг горхин өөд хөдөлж [уул өгсөн Түнхэлэг горхиноо хүрэхэд А.то] сая үүр цайж харуй бүрий байтал өөдөөс цэргийн хүмүүс хатиран ирж, “Чи юун хүн бэ?” гэж асуувал Хуагчин эмгэн өгүүлрүүн: “Би Тэмүжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то] гэртээ харьж явна” гэв. Тэр цэргүүд өгүүлрүүн: “Тэмүжин гэрт бий юу? Үгүй юу? Гэр нь хаана байна?” гэвэл, Хуагчин эмгэн өгүүлрүүн: “Гэр нь ойр байна. Тэмүжиний бий, үгүйг би мэдэхгүй, би хойд гэрээс гарч ирэв” гэв.
101. 101. Тэд цэргүүд хатиран одов. Хуагчин эмгэн, бөөр алаг үхрээ гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний тэнхэлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръё гэж байтал, хойноос мөн цэргүүд Бэлгүтэйн эхийг судалж, хоёрхөлий нь санжуулан давхиж ирээд, “Энэ эмгэн дотор юу байна?” гэж асуувал, Хуагчин эмгэн өгүүлрүүн: “Унгас бий” гэв. Тэр цэргүүдийн ахмад нь өгүүлрүүн: “Дүү нар бууж үзэгтүн” гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан сууж байна. Түүнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж Тэмүжиний хойноос өвсний налархайгаар мөшгөж, Бурхан халдун өөд гарав.
102. 102. Тэмүжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгүй. Урагш хойш явж эрвэл умбах шавар, битүү ой тулгарч, цатгалан могой шургах завсаргүй бэрх шугуй тул Тэмүжинийг мөрдөж олж чадсангүй. Энэхүү довтолсон цэргүүд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-Үсүн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдүгээс Өэлүн эхийг булааж авсны өшөөг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид өгүүлэлдрүүн: “Өэлүнийг булаагдсаны өшөөг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Өвөг эцгийн өшөөг авав бид” гэж гэртээ буцав.
103. 103. [Тэд Бөртэ үжинийг аваачаад Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгөв. А.то] Тэмүжин: “Тэр гурван мэргид гэртээ харих нь уу? Ууланд бүгэх нь үү? Гурван хоног дагаж яваад мэдэж ир” гэж Бэлгүтэй Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмүжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчүүгээ дэлдэж (дэлдэж) залбиран өгүүлрүүн:
“Солонго мэт сонсох
Соргог Хуагчины
Сонорын хүчээр
Үен мэт үзэх
Үнэнч Хуагчины
Үзсэний ачаар
[Аюулт дайснаас
Амжин дутааж]
Бүтэн биеэ
Бүгэн нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтолоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мөрийг дагаж
Хад хавчлын
Сүвийг эрж
Халдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бөглүү ойт
Бурхан уул
Бөөсөн чинээ амий минь
Бөөцийлөн аварч
Бөөрийн чинээ биеийн минь
Бүтэн мэнд үлдээв.
Өршөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя!
Өдөрбүр тахиж байя!
Үрийн үрд
Үүрд тахиж
Үе татам
Үргэлж шүтье!”
гэж бүсээ хүзүүнд эрих мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд андаж, Бурхан халдунд есөнтээ сөгдөж өчил өчин, сацал сацав.
МЭРГИДИЙН СӨНӨӨСӨН БА ТЭМҮЖИНД ЧИНГИС ХААН
ЦӨЛ ӨРГӨМЖИЛСӨН НЬ
104. Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн: “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдий минь аварч өгнө үү гэж ирэв” гэвэл, ван хан Тоорил хариу өгүүлрүүн: “Би ноднин жил чамд хэлсэн биш үү. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч өгсөн тухайд би ингэж хэлсэн билээ:
“Булган дахын чинь хариуд
Бутарсан улсы чинь
Бөөгнөрүүлж өгье
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсы чинь
Хамтатгаж өгье.
Цэрээ цээжинд байлга
Бөөрөө бөгсөнд байлга
(Ах захтай байг)”
гэж хэлсэн билээ.
Одоо, тэр үгэндээ хүрч,
Булган дахын чинь хариуд
Бүгд мэргэдийг
Бүрэлгэн довтолж
Бөртэ үжинийг чинь
Буцааж өгье.
Хар булган дахын чинь хариуд
Хамаг мэргидийг
Хамх цохиж
Хатан Бөртий чинв
Хариулж авчиръя.
Чи Жамуха дүүд хэл өг. Жамуха дүү Хорхунаг Жубур гэдэг газар бий. Би эндээс хоёр түмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дүү хоёр түмэн цэрэг авч зүүн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай” гэв.
105. Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа. Тоорил хаанаас салж гэртээ ирээд Тэмүжин, Жамухад Хасар Бэлгүтэй хоёрын илгээж хэлүүлсэн нь:
“Өст мэргид ирж
Өрий минь хоослов.
Өмөг түшиг болох
Өнөр төрлийн та нар
Өшөөг авч өгнө үү.
Элэг зүрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ өшөөг авч өг” гэв.
Бас Хэрэйдийн Тоорил ханы үгийг Жамухад, уламжлан хэлсэн нь: “Эрт өдөр эцэг хан Есүхнэй эв нэгтэй явснаа санаж, одоо хоёр түмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дүү хоёр түмэн цэрэг авч зүүн гар болон морилтугай, Хамтрах болзоог Жамуха дүү мэдтүгэй” гэснийг уламжлав. Эдгээр үгийг сонсож гүйцээд Жамуха өгүүлрүүн:
“Өнөө Тэмүжин анд
Өдий зовлон бэрхэд
Өртөгдсөнийг сонсоод би
Өр өвдөж
Өршөөн санана.
Элэг эмтэрч
Эмгэнэн гашуудна.
Эл өшөөг нэхэж
Эдгээр мэргид аймгийг
Эвдэн мөхөөж
Эхнэр Бөртийг
Эргүүлж авчиръя
Хамаг хаад мэргидийг
Хамх цохиж
Хатан Бөртийш
Хариулж авъя.
Давирах гөлмийн чимээг
Дайны хэнгэргийн дуу гэж
Ташааран дутаагч Тогтоа
Дайд Буур-хээрт
Ташаалдан суугаа биз.
Давхар хоромсгын амсар
Дарвалзан хөдлөхөд
Дайн тулаан болов гэж
Ташааран дутаагч
Дайр-Үсүн одоо
Давлагат Орхон Сэлэнгийн
Талхун аралд
Далдиран суугаа биз.
Хамхуул өвс хийсэхэд
Халдах дайсан ирэв гэж
Хар ойр чиглэж
Хашхиран дутаагч муу
Хаатай Дармала одоо
Харжийн талд
Хааш ч үгүй байгаа биз.
Сайхан Хилго мөрөнд
Сахал өвс их гэнэ
Сахал өвс түүгээр
Сал хийж болдог гэнэ.
Өнөө дөхмийг бодож
Өвсөөр сал хийж
Өргөн Хилго мөрнийг
Өнгөрч хөндлөн гараад
Өөдгүй муусайн мэргиийн
Өнөөх муу Тогтоагийн
Өрх үүдий нь эвдэж
Өм цөм дайрч
Өнгөтэй эдий нь олзолж
Өвөртлөх эмий нь булааж
Өсөх үрий нь тасалж
Өшөө хорсголоо авъя!
Хутагт эрхэм шүтээний нь
Хуга татаж эвдээд
Хувхай болгож хаяя!
Хотол их улсы нь
Хоосон болтол довтолгоё” гэв.
106. 106. Жамуха бас Тэмүжин анд, Тоорил хан ах хоёрт хэлүүлсэн н: “Одоо би
Хараа ихт (холоос харагдах) тугаа тахиж
Хар бухын арьсаар бүрсэн
Харгих дуутай хэнгэргээ дэлдэж
Хатан болд жадаа барьж
Халх хуягт дээлээ өмсөж
Хатгах зэвт сумаа онилж
Хар хул морио унаж
Хамаг олон цэргээ дагуулж
Хаад мэргэдийг халдан довтолж
Хатгалдан байлдахаар мордов би.
Үзэмжит сайхан тугаа тахиж
Үхрийн арьсан хэнгэргээ дэлдэж
Үргэлж хэлхэ хуягаа өмсөж
Үзүүр хурц илдээ барьж
Үнэхээр мэргэн сумаа онилж
Үлэмж сайн морио унаж
Үй түмэн цэргээ дагуулж
Үхээнц муусайн мэргид иргэнтэй
Үхтэл тэмцэхээр нэгэнт мордов.
Тоорил хан ах мордж, Бурхан халдуны өврөөр Тэмүжин андыг дайрч аваад Онон мөрний эх Ботохан-бооржи гэдэг газар ирэгтүн. Би эндээс нэгэн түмэн цэрэг авч мордоод замд Онон мөрөнд нутаглаж байгаа Тэмүжин андын харьяат нараас бас нэгэн түмэн цэрэг авч, бүгд хоёр түмэн цэрэг болоод Ботохон-бооржид очиж нийлье” гэж илгээв.
107. 107. Жамуха эдгээр үгийг Хасар Бэлгүтэй хоёроос Тэмүжин сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан, Жамухын үгийг сонсмогц хоёр түмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны өврөөр Хэрлэний Бүрги эргийг чиглэн явав. Үүнийг Тэмүжин сонсоод Бүрги эргээс хөдөлж, Бурхан халдуны өвөр Түнхэлэг өөд нүүж Тана горинд очиж буув. Тоорил хан, нэгэн түмэн цэрэгтэй, Тоорил ханы дүү Жаха хамбу нэгэн түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүжин, цэргээ авч очиж нийлэн буув.
108. 108. Тэмүжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хөдөлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хүрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хүлээжээ. Тэмүүжин, Тоорил Жаха хамбын цэргүүдийг Жамуха үзээд хоёр түмэн цэргээ жагсаав. Тэмүжин, Тоорил хан, Жаха хамбу гурав бас цэргүүдээ засаж хүрэлцэн нийлэлдэж танилцав. Жамуха өгүүлрүүн: “Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр хэлэлцэж “За” гэж андгайлсан биш бил үү? “За” гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш бил үү? Гэвэл, Тоорил хан өгүүлрүүн: “Тогтсон болзооноос гурван өдөр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дүү минь мэд” гэв. Болзоо хожилсон тухай ийм үгийг ярилцаж өнгөрөв.
109. 109. Ботохан-бооржиос бүгдээр хөдөлж, Хилгэ мөрөнд хүрч сал уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн өрх дээрээс нөмрөн бууж, эрхэм шүтээний нь эвдэн сүйтгэж, эм хүүхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхд дайран барьж болох байсан. Гэтэл Хилго мөрөнд нутаглах загасчин” гэж тэр шөнийн дотор Тогтоа бэхид хэл хүргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр-Үсүн хоёр хамтарч цөөн нөхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд дутаан одов.
110. 110. Мэргидийн улс дүрвэж, тэр шөнө Сэлэнгийг уруудан дутаахад манай цэргүүд дүрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрдэмэн явав. Тэмүжин, дүрвэж яваа хүмүүсийн дундуур “Бөртэ, Бөртэ” гэж дуудан, эрж явтал, дүрвэж яваа иргэний дотор байсан Бөртэ үжин, Тэмүжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоёул гүйж ирээд, Тэмүжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмүжин Тэмүжин шөнийн саруулд үзвэл Бөртэ үжин мөн тул тэврэлдэн учрав. Тэмүжин мөн шөнө Тоори хан, Жамуха анд хоёрт хүн илгээж хэлүүлсэн нь: “Эрсэн хүнээ олсон тул энэ шөнө довтлохоо зогсож энд бууя” гэв. Дүрвэж явсан мэргидүүд мөн шөнө хаана хүрсэн, тэр газраа бууж хонов. Бөртэ үжин мэргидийн гараас гарч, Тэмүжинтэй уулзсан ёс ийм бүлгээ.
111. 111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Үсүн, Хаад мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хүнийг дагуулж Тогтоа бэхийн дүү Их Чилэдүгийн гэргий Өэлүнийг Есүхэй баатарт булаагдсаны өшөөг авна гэж тэр нэг өглөө мордсон билээ. Тэр цагт Тэмүжинийг Бурхан халдунд дутаалгаж гурва дахин тойрч нэгжээд Тэмүжинийг олсонгүй. Харин Бөртэ үжинийг барин авч Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгч асруулсан ажээ. Түүнээс хойш Бөртэ үжин Чилэгэр бөхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бөх дутааж гараад гэмшиж өгүүлрүүн:
“Хар муу хэрээ
Хэльс холтос идэх заяатай байтал
Харлаг галууг идэхээр
Халдан тэмцэх мэт
Хариугүй муу Чилэгэр би
Харин ихийг санаж
Хатан үжинд халдаж
Хамаг мэргид иргэний
Хачлагдах аюулд учруулж
Халх нөмөргүй болж
Харанхуй шөнө зугтан гарч
Хадны хавчилд хоргодон
Хайран амиа гээх
Хар толгойгоо алдах болов
Хулд муу шувуу
Хулгана оготно идэх заяатай байтал
Хун галууг идье гэж
Хошуугаа билүүдэх мэт.
Хувхай муу Чилгэр би
Хутагт үжин хатныг
Хувилан авч ирээд
Хотол олон мэргидэд
Хор хөнөөл болгов.
Хохир муу Чилэгэр би
Хохимой муу толгойгоо
Хоргодох газаргүй болов
Хорголын төдий амиа
Арчлах газаргүй болов
Харанхуй хавчилд шургах уу
Хадны завсраар орох уу
Хаана очих билээ?”
Гээд дутаасан ажээ.
112. 112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дөнгө өмсгөж Халдун ууланд явуулав. Бэлгүтэйн эх тэр айлд бий гэхийг сонсоод Бэлгүтэй, эхээ авъя гэж очоод гэрийн баруун үүдээр орвол түүний эх навтархай нэхий дээлтэй бөгөөд гэрийн зүүн үүдээр гарч гаднах хүнд өгүүлрүүн:
“Хайрт хөвүүд минь
Хаадын зэрэгт хүрч байтал
Харин би энд
Харц муу хүнд
Харьяалагдаж явна
Хан хөвүүдийн нүүрийг
Харж яахин үзэх билээ?”
Гээд гүн шугуйд гүйж орсонд хойноос нь нэхэж ирээд олсонгүй. Үүнд Бэлгүтэй ноён, мэргид овгийн хүнийг үзвэл “Эхийг минь авчир” гэж харвах билээ. Бурхан халдунд Тэмжүин нарыг довтолсон гурван зуун мэргидийг
Үрийн үрийг хүртэл
Үнсийг хийстэл хядаж
Үлдсэн эм хүүхдийг
Үүдний зарц болгож
Үзэсгэлэн сайтай заримыг
Үүрд дотнолж авав.
113. 113. Тоорил хан Жамуха хоёрыг Тэмүжин бишрэн өгүүлрүүн:
“Эцэг эх Тоорил
Эрхэм анд Жамуха нар
Эв хүчийг нэгтгэж
Эрхт тэнгэрийн өршөөлөөр
Эх дэлхийн ивээлээр
Эртний өшөөт мэргидийн
Элэг зүрхийг эмтэлж
Эрхэм төрлийг сөнөөж
Эзэмших гэрийг хоосолж
Элдэв зүйлийг олзлов” гэв.
Мэргид иргэнийг тийнхүү дайлж буцав.
114. 114. Удуйд мэргидийн дүрвэж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, бугын арьсан гуталтай, булган хөөмий дээлтэй, нүдэндээ галтай, нүүртээ цогтой Хүчү гэдэг нэртэй, таван настай хөвүүн хоцорсныг манай цэргүүд олж авчраад Өэлүн эхэд блэг болгон өгөв.
115. 115. Тэмүжин, Тоорил хан Жамуха гурвуул нийлж
Олон мэргидийн
Оцгор гэрийг эвдэж
Олигтой эмсийг олзолж
Орхон Сэлэнгэ хоёрын
Ой талаас буцав.
Талхун арлаас хөдөлж, Тэмүжин Жамуха хоёр Хорхунаг Жубурыг чиглэн явав. Тоорил хан, Бурхан халдуны хяраар Өхөрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай) сүвчид, Улиат (Улиастай) сүвчид гэдэг газрыг дайрч ан гөрөө хийсээр Туул голын Хар шугуйд буцаж харив.
116. 116. Тэмүжин Жамуха хоёр Хорхунагийн хөндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Түүний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад өгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ.
117. 117. Ахас дээдсийн үгийг сонсвол
Аливаа хүн харилцан
Анд нөхөр бололцвол
Амь биедээ
Арч болж
Аль алиндаа
Түшиг болж
Амраглан ханилах ёстой.
Одоо бид амраглан явъя гэж Тэмүжин, мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бүсээ Жамуха андад бүслүүлж, Тогтоагийн эсгэл (эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд нь Увас мэргидийн Дайр”Үсүнээс олзолж авсан алтан бүсээ Тэмүжинд бүслүүлж, мөн Дайр-Үсүний эвэрт ишгэн цагаан морийг Тэмүжинд унуулав. Ийнхүү анд бололцож
Хорхунаг Жубурын хөндийд
Хулдгар хуны өвөрт
Саглагар модны дор
Сайхан хурим үйлдэж
Сайтар бүжиглэн жаргаж
Санаа сэтгэл нэгдэж
Сайн нөхөд болоод
Шөнө нэгэн хөнжилд орж хонох бүлгээ.
118. Тэмүжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл (дүгрэг сартай) өдөр нүүв. Тэмүжин Жамуха хоёр, тэрэгнүүдийн урд явж байтал Жамуха өгүүлрүүн
“Тэмүжин анд аа!
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
[Ай зөв үү? А.то]
Голд шахан бууя.
Ханьчин хургачин нарт
Хоол болтугай!
[Хориггүй биш үү? А.то]” гэв.
(Хагас нь адууны бэлчээрийг татаж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд бууя гэсэн үг бололтой). Тэмүжин, Жамухын энэ үгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгүй хоцроод нүүдлийн тэргийг хүлээж Өэлүн эхэд өгүүлрүүн:
“Жамуха анд надад хэлэв:
Ууланд шахан бууя,
Адуучинд гэр болтугай!
Ай зөв үү?
Голд шахан бууя,
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
Хориггүй биш үү?
Гэж өгүүлэв. Би энэ үгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя гэж ирэв би” гэв. Өэлүн эхийг үг хэлж амжаагүй байтал, Бөртэ үжин өгүүлрүүн: “Жамуха анд амархан уйдаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын Жамуха андын хэлсэн нь биднийг жишээлсэн үг буюу. Бид бүү бууя. Энэ хөдөлсөөр шулуухан Жамухаас хагацаж шөнө турш явъя” гэв.
119. Бэртэ үжиний үгийг зөвшөөж үл буун шөнө турш явж зуур мөрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мөн шөнө хөдөлж Жамухын зүг одов. Тайчуудын бэсүдийн нутаг дээр Хөхөчү нэртэй нэгэн өчүүхэн хөвүүн хоцорсныг манайхан олж аваад Өэлүн эхэд өгч тэжээлгэв.
120. 120. Тэмүжин нар тэр шөнө дүлэн явж өдөр гийхэд үзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах дүү гурвуул шөнө дүлэн нүүж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дүү тавуул, бас Мэнгиту хианы хөвүүн Үнгүр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дүү нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дүү хоёул ирэв. Боорчийн дүү Үгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дүү Чаурхан, Сүбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсүд аймгаас Дэгэй, Хүчүгүр ах дүү хоёр ирэв. Сүлдүс аймгаас Чилэгүтэй-Тахи, Тайчиудай ах дүү нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог, Архай-Хасар Бала хоёр хөвүүнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сүйхэтү чэрби ирэв. Сүхэгэнээс Эгэй хондгарын хөвүүн Сүхэхэй-Жаун ирэв. Нэдүйн Цагаан гоо ирэв. Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиүр, Дүрвэд аймгийн Мөчи бүдүүн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хүргэн болж байсан тул хамт ирэв. Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хөвүүнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Үсүн өвгөн, Хөхөчөс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хүрээ болж ирэв.
121. 121. Хорчи ирж өгүүлрүүн: “Бид Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн тул Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хүмүүс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгүй, Гэвч заарин тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн нь, ухаагчин үнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мөргөсөөр өрөөсөн эврээ хугалж солжир эвэртэй болоод “Эврий минь өг” гэж Жамухын зүг мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэрт тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр (зам)-ээр Тэмүжиний хойноос зүтгэн явж мөөрөн хэлэх нь:
“Тэнгэр газар эелдэж (зөвлөж)
Тэмүжинг улсын эзэн болтугай” гэж
Тээж хүргэж явна” гэж мөөрнө.
Ийнхүү миний нүдэнд заарин тэнгэр ирж зааж үзүүлэв.
“Тэмүжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?” гэж асуувал, Тэмүжин өгүүлрүүн: “Үнэхээр би улсын эзэн болбол чамайг түмний ноён болгоё” гэв. Хорчи өгүүлрүүн: “Өдий их төрийн үйлийг урьдаас заасаннамайг түмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид гучийг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бүхнийг анхаарч сонс!” гэв.
122. 122. Хунан тэргүүтэн Гэнигэс нэгэн хүрээ болж, бас Даридай отчигин нэгэн хүрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв.Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас ийнхүү салж хөдлөөд Химурга горхины Айл-харгана гэдэг газар хүрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жүрхиний Сорхату-Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээ болж, Нэгүүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээ болж, Хотала хааны хөвүүн Алтан отчигин нэгэн хүрээ болж, Жамухаас салж хөдлөөд Тэмүжинийг Химурга горхины Айл-харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмүжин нар тэндээс нүүж Хүрэлх доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт очиж буув.
123. 123. Алтан, Хучар, Сач бэхи бүгдээр зөвлөлдөж Тэмүжинд өгүүлрүүн: “Чамайг хаан болгоё. Тэмүжин чамайг хаан болгож бид
Олон дайнд
Оройлон явж
Онц гуа
Охидыг олзолж
Ордон сайхан
Гэрийг авч
Олны хаан
Тэмүжинд өгье.
Харийн иргэнийг
Халдан довтолж
Хацар гуа
Хатдыг олзолж
Хатир сайт
Агтыг хөөж
Авчирч өгье.
Ороо гөрөөсийг
Авлах цагт
Отож ойртуулж
Өгье бид
Ойн гөрөөсийг
Агнах цагт
Олж гаргаж
Өгье бид.
Хээрийн гөрөөсийг
Хэтэж авлахад
Хэвлий нь нийлтэл
Шахаж өгье.
Гууны гөрөөсийг
Агнах цагт
Гуян нь нийлтэл
Шахаж өгье.
Хатгалдах дайн
Болох цагт
Хан Тэмүжин чиний
Хатуу зарлигийг
Хайхрахгүй явбал
Хатан эмээс
Хагацуулан салгаж
Хамаг юмыг
Хамран авч
Хар толгойгий минь
Хаяж одогтун.
Энх цагт
Эзэн Тэмүжин чиний
Эе зарлигийг
Эс дагах бол
Эзэлсэн ардыг авч
Эм хөвүүдийг булааж
Энэ биеийг минь
Эзгүй газар
Хөөж орхи” гэв.
Ийм үгийг хэлж, ийнхүү ам алдаж, Тэмүжинийг Чингис хаан гэж нэрийдэж хаан болгов (Чингис хаан гэх нь Тэнгис хаан, Далай хаан гэсэн үг бололтой)
124. Чингис, хаан болоод Боорчийн хүү Үглэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дүү Жэтэй, Доголху дөрөвт хоромсго агсуулав. Өнгүр, Сүйхэтү чэрби, Хадаан-Далуурхан гурав өгүүлрүүн:
“Өглөөний зоогийг
Өнөд осолдохгүй
Үдийн ундыг
Үүрд тасалдахгүй
гүйцэтгэж байя” гэсэн тул буурч (тогооч) болгов.
Дэгэй өгүүлрүүн:
“Алаг сайхан хоньдыг
Ар дүүрэн бэлчээж
Хонин олон сүргийг
Хот дүүрэн өсгөж
Ховдог төрсөн би чинь
Хос цувдай хүртэж
Хошгиног мах идэж
Өдөр тутам өнжихгүй
Хоног тутам хожимдохгүй
Шилдэг иргийг алж
Шимтэй шөлийг бэлтгэж
явъя” гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. Түүний дүү Хүчүгүр өгүүлрүүн:
“Цуургатай тэрэгний
Цуурга цүүг
Цуцран эвдрэхгүй болгож
Тэнхлэгтэй тэргийг
Тэргүүр замд
Тээглэн саатахгүй болгож
Тэрэг гэрийн ажлыг
Тэгшлэн засаж явъя”
Гэсэн тул Хүчүгүрийг тэрэгчийн тушаалд томилов. Гэр доторх гэргий хүүхэд ба зарц нарыг Додай чэрбиэр захируулав. Хасарын захиргаанд илд агсаж явахаар Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун гурвыг томилж:
“Хүч түрэмгийлэгчдийн
Хүзүүг хянгардаж
Омог ихтний
Омрууг огтолж яв” гэв.
Бэлгүтэй Харалдай-Тохураун хоёрыг: “Агт хариултугай. Агтчин болтугай” гэв. Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гурвыг “Адуу адуултугай” гэв. Архай Хасар, Тахар, Сүхэхай, Чаурхан дөрвийг “Холыг холбогч, ойрын оточ (хол ойрыг сурвалжлах газарч) болтугай” гэв. Сүбээдэй баатар өгүүлрүүн:
“Хулгана оготно мэт
Хураасан хөрөнгийнг хадгалж
Хар хэрээ мэт
Хамаг юмыг харамлаж
Нөмрөх эсгий мэт
Нөхөөс бамбай болж
Гэр орныг хамгаалж
Хэрсгээ бүрээс болъё” гэв.
125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт өгүүлрүүн:
“Сүүдрээс өөр
Нөхөргүй байхад
Сүүдэр минь болж
Сүүлнээс өөр
Ташуургүй байхаад
Сүүл минь болж
Сэтгэлий минь сэргээж
Санаагий минь амруулсан
Зүрхний дотно нөхөд минь
Та хоёр хамгаас урьд ирж нөхөрлөсөн тул хамгийг ахална” гэв. Бас Чингис хаан өгүүлрүүн: “Тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж, Жамухаас салж намайг сэтгэж нөхөрлөе гэж ирсэн анхны өлзийт нөхөд минь алинаас ч илүү хүндтэй байх учиртай тул ийнхүү та нарыг зохих зохих тушаалд томилов” гэв.
126. 126. Чингис хааныг хан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай Сүхэхэй хоёрыг илгэвэл Тоорил хан өгүүлрүүн: “Тэмүжин хөвүүний минь хан болгосон нь маш зөв.
Монголчууд, хангүй байж яаж болно.
Энэ шийдвэрээ эвдэхгүй
Эв зангиагаа таслахгүй
Эх захаа алдахгүй
Эгнэгт журамтай бай” гэв.
ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ
127. 126. Архай Хасаэр, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха өгүүлрүүн “Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмүжин анд (найз) бид хоёрын завсарт сүвээг сүлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмүжин бид хоёрыг хамт байхад түүнийг хэн эс болгосон байтал, одоо ямар санаагаар түүнийг хан болгов? Алтан% Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч Тэмүжин андын сэтгэлийг амруулж, андад сайн нөхөр болж яв” гэж хэлүүлжээ.
128. 127. Түүний хойно, Жалама (уул)-ын өвөр Өлгий булаг гэдэг газар нутаглан суугаа, Жамухын дүү Тайчар, Саарь-хээр газар байгаа манай Жөчи-Дармалагийн адууг дээрэамдэхээр явж Жөчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Үүнд Жөчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нөхөд нь зүрх шантарч явахгүй болмогц Жөчи-Дармала өөрөө ганцаар нэхэж, шөнө адууныхаа захад хүрээд мориныхоо дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ.
129. 128. “Дүүгээ Тайчарыг алагдав гэж Жамуха Жадараны арван гурван отгийг нэгтгэн тэргүүлж, гурван түмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж, Чингис хаанд халдахаар айсуй” гэж Ихирэс овгийн Мүлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хүрэлхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван хүрээнээсээ гурван түмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гээдг газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мөрний зээрэг гэдэг хавчилд шургаж оров. Үүнд Жамуха өгүүлрүүн: “Ононы Зээрэн хавчилд тэднийг бид шургуулав” гэж буцахдаа чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэүдэй цагаан гуагийн толгойг огтолж морины сүүлд чирч оджээ.
130. 129. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жүрчидэй, Мангуд аймгийн Хуйлдар нар харъяат аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг түшиж ирэв. Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж байсан бөгөөд одоо долоон хөвүүнээ дагуулан, Жамухаас хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас өдий улс иргэн салж, Чингис өөртөө ирэв гэж баясаж Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Жүрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Сача бэхи нарт тэргүүлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргүүлэн хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж, “Бидэнд тэргүүлэн барихгүй, яагаад Эбэхэйд эхлэн хундаглав.” Гэж тогооч Шихүрийг занчив. Тогооч Шихүр занчигдаад “Есүхэй баатар, Нэгүүн тайж хоёр үгүйн тул ингэж занчигдав” гэж их дуугаар уйлжээ.
131. 130. Тэр хуримыг манай талаас Бэлгүтэй засаад, Чингис хааны морийг барьж байв. Жүрхинээс Бүри-бөх тэр хуримыг засаж байв. Гэтэл хатагин овгийн нэгэн хүн, бидний морины уяанаас цулбуур хулгайлж аваад баригдав. Бүри-бөх тэр хүнийг өмөөрч, Бэлгүтэйтэй хэрэлдэв. Бэлгүтэй үргэлж барилдах тул барун ханцуйгаа мулталж, гараа нүцгэн гаргаж явах бүлгээ. Бэгүтэйн нүцгэн гаргаж явах бүлгээ. Бэгүтэйн нүцгэн мөрийг Бүри-бөх илдээр хага цавчив. Бэлгүтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггүй цусаа цувриулж явахыг сүүдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан үзэж гарч ирээд өгүүлрүүн: “Хэнд ингэж цавчигдав” гэхэд Бэлгүтэй өгүүлрүүн: “Өглөө ийм болсон билээ. Миний төлөө ах дүү нар муудалцах болуузай! Би алзахгүй. Миний бие ялаарь байна. Ах дүү нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний төлөө ах битгий муудалц, хоромхон байзна” гэв.
132. 131. Чингис хаан, Бэлгүтэйн ятгасан үгийг үл хайхарч, хоёр этгээд (хоёр тал)-ээс модны гишүүдийг хуга татаж, айргийн бүлүүрийг сугачиж аваад зодолдж, жүрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг булааж авав. [Хасар харвах тутам нэг хүнийг унагаж байв. Бэлгүтэй хөхүүртэй айргаар цохилцож явав. Тайчууд нар Бэлгүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавив. Унтсан хойно Бэлгүтэй, хасргийг үүрсээр хүрч ирэв. А.то.] Жүрхин нар найрамдан зохилдъё гэснийг бид зөвшөөрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгөв. Тэр цагт Хятадын Алтан хан, Татаарын Мэгүжин сүүлтийг эедээ үл орох тул Вангин чансанд цэрэг өгч, тэдэнтэй даруй байлд гэж явуулжээ. Вангин чансан, Мэгүжин-сүүлт тэргүүтэн Татаартай байлдаж, Улз гэдэг газар өөд адуу малын хамт түрэн айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад,
133. 132. Чингис хаан өгүүлрүүн: “Хэдийнээс Татаар бол бидний эцэг өвгөдийг алсан өстөн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсарлцъя” гээд Тоорил ханд элч зарж “Алтан ханы Вангин чансан, Мэгүжин-сүүлт тэргүүтэй Татаарыг Улз өөд түрж айсуй гэнэ. Эцэг өвгөдийг хорлосон өшөөт Татаартай байлдъя. Тоорил хан эцэг даруй иртүгэй” гэж явуулав. Энэ хэлийг аваад, Тоорил хан өгүүлрүүн: “Хөвүүн (Чингис) минь зөв үг хэлж ирүүлжээ. Бид хавсран байлдъя” гээд гуравдугаар өдөр цэргээ цуглуулж мордоод Тоорил даруй Чингисийг угтан хүрч ирэв. Чингис хаан, Тоорил хан хоёр Сача бэхи тэргүүтэй жүрхин нарт хэлүүлсэн нь: “Энэ байадлд хавсарч, эртний эцэг өвгөдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъё” гэж элч явуулаад зургаан өдөр хүлээвч тэд ирсэнгүй. Хүлээж ядаад Чингис хаан, Тоорил хан хоёр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз өөд явж очвол, Улзын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Татаарын Мэгүжин-сүүлт тэргүүтэн татаар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоёр тэрхүү Мэгүжин-сүүлт нарыгб эхлэлтээс нь барьж, Мэгүжин-сүүлтийг тэнд нь алаад мөнгөн өлгий ба тана эрдэнийн чимэгт хөнжлий нь Чингис хаан олзлон авав.
134. 133. Мэгүжин-сүүлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоёр мэдэгдвэл, Вангийн чансан сонсоод маш баясаж чаутхури (чаутхурийг, хятадаар хүчит ноён гэсэн үг гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг цол шагнав.
Хэрэидийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол өгсөн түүнээс хойш Тоорилыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан өгүүлрүүн: “Мэгүжин-сүүлтийг хавсран алж, та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаанд үүнээс илүү цол шагнахыг Алтан хаан мэдтүгэй” гэв. Вангин чансан тийнхүү баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоёр Татаарыг хувааж аваад гэртээ харьж буув.
135. 134. Татаарын хоргодож байсан Нарату шитүэний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхнигдсоныг бидний цэргүүд олжээ. Үзвэл, дөртэй алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон даж торгон элгэвч (хантааз) өмссөн ажээ. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч, Өэлүн эхэд бэлэг гэж өгөв. Өэлүн эх өгүүлрүүн: “Сайн хүний хөвүүн биз. Язгуур сайт хүний ураг биз. Таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё гээд Шигихутаг гэдэг нэр өгч асрав.
136. 135. Чингис хааны аураг гэр (эр гэр) Харилт нуурт байсан билээ. Жүрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж, тавин хүний хувцсыг тоноод арван хүнийг алжээ. Жүрхин нар ингэж сүйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж өгүүлрүүн: “Жүрхин нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихүрийг тэд занчив. Бэлгүтэйн мөрийн цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн билээ. Түүний хойно эцэг өвгөдий минь хорлосон эртний өшөөт Татаарыг хавсаран байлдъя гээд жүрхий нарыг зургаан өдөр хүлээсэн боловч, тэд ирсэнгүй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов” гээд Чингис хаан, Жүрхинтэй байлдахаар морилов. Жүрхин нарыг Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог гэдэг газарб айхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цөөн хүмүүсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтү ам гэдэг газар гүйцэж, Сача бэхи Тайчү хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт өгүүлрүүн: “Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?” гэвэл, Сача Тайчу хоёр өгүүлрүүн: “Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүргэ” гэвэл, тэдний урьд хэлсэн үгийг сануулж, хэлсэн үгэнд нь хүргэж тэднийг бүтээж алав.
137. 136. Сача Тайчу хоёрыг дуусгаад Жүрхиний иргэнийг хөдөлгөж, ирэхэд тэдний дотор Жалайрын Тэлэгэтү баяны хөвүүн Гүн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гүн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр хөвүүнээ Чингист уулзуулан өгч өгүүлрүүн:
“Босгын чинь
Боол болтугай!
Босгоноос чинь
Бултаж зайлбал
Борвий нь огтол!
Үүдний чинь
Өмч болтугай!
Үүднээс чинь
Дутааж зайлбал
Элгий нь эмтэл!”
гэв. Чулуун хайч Түнгэ Хаши хоёр хөвүүнээ уулзуулан өгч өгүүрүүн:
“Алтан босгы чинь
Ашид сахиж байг.
Алтан босгоноос чинь
Ангид одох бол
Амий нь тасалж ал
Өргөн үүдийг чинь
Өргөж өгч байг
Өргөн үүднээс чинь
Өөр зүг явбал
Өрий нь эмтэлж ал”
гэв. Зэвгээг Хасарт өгөв. Зэвгээ Жүрхиний нутгаас Борохул нэрт хөвүүнийг олж авснаа Өэлүн эхэд уулзаж өгөв.
138. 137. Өэлүн эх, мэргидийн олж авсан Хүчү нэрт хөвүүн ба тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жүрхиний нутгаас олж авсан Борохул энэ дөрвөн хөвүүнийг гэр дотроо асарч байв. Өэлүн эх хөвүүддээ өгүүрүүн: “Эднийг өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё” гэв.
139. 138. Жүрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хөвүүний ах нь Охинбархаг бүлгээ. Түүний хөвүүн Сорхату Жүрхи, Жүрхиний эцэг, Хабул ханы хөвүүдийн ахмад тул харьяат иргэдийн дотроос
Эрхийдээ эрчимтэй
Элгэндээ шүүстэй
Уушгиндаа ууртай
Уруулдаа хилэнтэй
Хүчит бөх ба
Эрдэмт эрсийг
џлгаж хөвүүндээ өгөв. Ийнхүү уур омогтой, чанга зүрхтэй хүмүүс нийлсэн тул Жүрхин гэж нэрлэжээ. [Эрийн эр төрсөн А.то] Чингис хаан, ийм омогт жүрхин нарыг доройтуулан дарж, олон арды нь өөрийн иргэн болгов.
140. 139. Чингис хаан, нэгэн өдөр Бүри-бөх, Бэлгүтэй хоёрыг барилдуулъя гэв. Бүри-бөх Жүрхинд байсан билээ. Бүри-бөх, урьд Бэлгүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унагаад хөдөлгөлгүй дарж чадах бүлгээ. Бүри-бөх, улсын нэртэй бөх байсан. Энэ удаа Бүри-бөх Бэлгүтэй хоёрыг барилдуулахад Бүри-бөх үл ялагдах хүн байтал унаж өгөв. Бэлгүтэй, Бүри-бөхийг арай гэж мөрлөн дарж саарь бүс дээр гараад Чингис хааныг нүдээр хяламхийж харвал Чингис хаан хөмхийгөө зуув. Бэлгүтэй ухаан олж Бүри-бөхийг агдлан барьж, цээж бөгснөөс угзран татаж нуруугий нь хугалав. Бүри-бөх, нуруугаа хугалуулаад өгүүлрүүн: “Бэлгүтэйд би үл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би” гээд үхэв. Түүний нурууг Бэлгүтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон хөвүүний ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бүлгээ. Түүний хөвүүн Есүхэй баатар, Гуравдугаар нь Хутугт Монхор, түүний хөвүүн Бүри-бөх, Бүри-бөх барилдахдаа Бартан баатрын хөвүүдээс илүү бөгөөд Бархагийн зоригт хөвүүдтэй нөхөрлөж явдаг бүлгээ. Улсын бөх Бүри ийнхүү Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв.
141. 140. Түүний хойно, тахиа жил (1201 дүгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргүүтэй хатагин нар, Чирхитэй баатар тэргүүтэй салжиуд нар, Дөрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргүүтэй дөрвэн нар. Алчи, татаарын Жали Буха тэргүүтэй татаар нар, Түгэ маха тэргүүтэй ихирэсүүд, хонгирадын Тэрхэг Эмэл Алху нар, Чоёг цагаан тэргүүтэй горлосууд, найманаас Хүчүгүд, Найманы Буйруг хан, мэргэдийн Тогтоа бэхийн хөвүүд Хуту, ойрдын Худуга бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А.то.] Аучу баатар нар, бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж, азарга гүүг алж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн уруу чүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг гүр хан болгож өргөмжлөв. Жамухыг гүр хан (бүгдийн хан) өргөмжлөөд, Чингис хаан Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв. Ийнхүү байлдах гэснийг горлосын Хоридай гэдэг хүн, Чингис хааныг Хүрэлх гэдэг газар байхад хүрч ирж хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл, Ван хан сонсоод цэргээ авч даруйу Чингис хаанд хүрч ирэв.
142. 141. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ван хан хоёр хамтарч, Жамухын эсрэг байлдахаар морилъё гэж Хэрлэн мөрөн уруу мордож, Чингис хаан. Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан Сэнгүн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын түрүүнд бас харуул гаргаж Энэгэн Гүйлэтү гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Түүний цаана Чихурху гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Бидний манлай болж тэргүүлэн явсан Алтан, Хучар, Сэнгүн нар Утхия гэдэг газар хүрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан харуулаас хүн давхиж ирж “Дайсан айсуй” гэж мэдээлэв. Тэр мэдээг аваад, дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгүй угтан явж, дайсны тэргүүтэй уулзаж, “Хэн бэ?” гэж асуувал Жамухын манлай болгож явуулсан Монголын Аучу баатар, найманы Буйруг хан, мэргидийн Тогтоа бэхийн хөвүүн Хуту, ойрдын Худуга бэхи энэ дөрөв явж байна. Бидний манлай, тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш байлдахаар тогтоод үдэш болоход бцаж голд нийлэн бууж хонов.
143. 142. Түүний маргааш хоёр этгээд Хүйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцан давших, ухрах зэргээр байлдаж байв. Мөн Буйруг хан, Худуга хоёр зад (худ оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх ажээ. Тэр хоёр зад барьтал мөн үүсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагүй болоход “Бидэнд тэнгэрийн хилэн болов” гээд бутран дутаажээ.
144. 143. Найманы Буйруг хан, Алтайн өвөр Улугтаг гэдэг газрыг зорин салж хөдөлжээ. Мэргидийн Тогтоагийн хөвүүн Хуту, Сэлэнгийг зорин хөдөлжээ. Ойрдын Худуга бэхи, ой модыг хүсэж Шисгисийг зорин хөдөлжээ. Тайчуудын Аучу баатар, Ононыг зорин хөдөлжээ. Жамуха өөрөө, хан өрөгөмжилсөн иргэдийг дээрэмдээд Эргүнэ буруу буцаж хөдөлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан, Эргүнэ уруу Жамухыг нэхэв. Чингис хаан, Ононы зүг тайчуудын Аучу баатрыг нэхэв. Аучу баатар, улсдаа хүрээд, улсаа дүрвүүлж хөдөлгөөд Аучу баатар, Ходун орчан нар үлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар хүлээж байжээ. Чингис хаан хүрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлдсаар үдэш болоход мөн байлдсан газар хонов. Дүрэвсэн айлууд байлдсан цэргүүдтэй хатм хүрээлж хонов.
145. 144. Чингис хаан, тэр байлдаанд хүзүүний судсыг шархтаж цус тогтохгүй ядран зовж, нар шингэхэд мөн байлдааны газар буув. Чингисийн бөглөрсөн цусыг Зэлмэ амаар шимж, уруулаа цусдаж, бус (өөр) хүнийг итгэхгүй, өөрөө сахиж суусаар шөнө дүл болов. Цусыг ам дүүрэн балгаж асгасаар шөнө дүл өнгөрвөл Чингис хааны ухаан сэргэж өгүүлрүүн: “Цус хатаж гүйцэв. Би ундаасаж байна” гэв. Тэндээс Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бүгдийг тайлж, гагцхүү дотууж (дотуур өмд)-тай чарма нүцгэнээр эсрэг дайсны дунд гүйн орж, цаана хүрээлж буусан иргэний тэргэн дээр авчирч гараад эсэг (цэгээ) эрж олсонгүй. Учир нь дүрвэж яваа айлууд гүүгээ саалгүй тавьсан ажээ. Эсэг олдохгүй тул нэгэн их хөхүүртэй таргийг тэрэгнээс хулгайлан авч өргөж ирэв. Зэлмэ замд явах ба ирэхдээ нэг ч хүнд мэдэгдсэнгүй Тэнгэр ивээсэн бизээ. Хөхүүртэй таргийг авчраад Зэлмэ өөрөө бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав.
Чингис хаан, гурвантаа амран ууж өгүүлрүүн: “Дотор минь саруул болов” гээд өндийж суутал үүр цайж гэгээн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Үүнийг Чингис хаан үзэж өгүүлрүүн: “Энэ юу вэ?” Хол асгахгүй яасан юм бэ?” гэв. Үүнд Зэлмэ өгүүлрүүн: “Чамайг зовуурь байхад хол явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад асгахыг асгаад байсан билээ. Хэвэлд минь бас үлэмж оров” гэв. Чингис хаан бас өгүүлрүүн: “Намайг ийм болж хэвтэн байтал, чи яагаад нүцгэн гүйж одов? Чи баригдвал би тэдэнд ингэж хэлнэ: Би танд орох дуртай билээ. Гэтэл манайхан үүнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цөм тайлж, гагцхүү өөмдийг тайлаагүй байтал, би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний үгийг тэд үнэмшиж надад хувцас өгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хүрч ирж чадах биш үү? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нүд цавчих зуур шийдэж одсон билээ” гэв. Чингис хаан өгүүлрүүн: “Би одоо юу гэх вэ? Намайг урьд гурван мэргидэд хөнөөгдөж, Бурхан халдунд хоргодо:, гурвантаа нэгжүүлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бүхий цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа өрж нүд үзсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд минь оров. Энэ гурван ачийг чинь үүрд мартахгүй” гэж зарлиг болов.
146. 145. Өдөр болоход үзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны цэргүүд шөнөдөө бутран дутаажээ. Харин хүрээлж буусан иргэд, цэргийн хамт хурдан хүүж үл чадах учраас хөдөлсөнгүй хоцорчээ. Дүрвэсэн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон газраас мордож, дүрэвсэн улсыг хураан явахад нэгэну лаан дээлтэй эм хүн” Тэмүжин, Тэмүжин” гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис хаан өөрөө сонсож, “Ямар хүний эм ийнхүү уйлж байна?” гэж асуулгахаар хүн илгээв. Тэр хүн очиж асуувал тэр эм өгүүлрүүн: “Би Сорхон-шарын охин, Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргүүд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмүжинийг дуудаж уйлав” гэв. Тэр хүн буцаж ирээд Чингис хаанд түүний үгийг өгүүлбэл, Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрий нь манай цэргүүд тэр засвар нэгэнт алжээ. Тэр улсыг хувааж аваад, Чингис хаан, их цэргийн хамт мөн тэнд бууж хонов. Хадааныг урин ирүүлж дэргэдээ суулгав. Маргаашийн өдөр тайчуудын Төдөгэгийн харьяат байсан Сорхон-шар, Зэв хоёр хүрч ирвэл, Чингис хаан, Сорхон-шар өгүүлрүүн:
“Хүзүүнд минь угласан
Хүнд модыг
Хөсөр хаясан
Заханд минь угласан
Заадас дөнгийг
Зайлуулж өгсөн
Эцэг мэт ачит
Эрхэм ах та
Ингэж юунд их хождож ирэв?” гэв Сорхон-шар өгүүлрүүн: “Би чамд дотргоо гүн итгэсээр билээ. Яараад яах вэ? Хэрэв яарч урьд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон эм, хөвүүд ба адуу малыг үнсээр хийсгэх нь магад тул би яарсангүй. Одоо хаандаа нийлж ирэв” гэв. Энэ үгийг сонсож, Чингис хаан: “Зөв” гэв.
147. 146. Бас Чингис хаан өгүүлрүүн: “Хүйтэн гэдэг газар урагшлах ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хүзүүг хэн шархтуулсан бэ?” гэвэл тэр үгийг сонсож, Зэв өгүүлрүүн: “Уулан дээрээс харвасан хүн би билээ. Одоо хаан намайг
Алъя гэвэл ал
Алганы төдий газрыг
Алаг болгож үмхийрэх
Алд бие байна
Аваръя гэж санаад
Амий минь соёрхвол
Халд гэсэн газарт чинь
Харайж очоод би
Хар усыг цалгитал
Хад чулууг хэмхэртэл
Харь дайсныг довтолж
Хаан чамд тусалъя.
Цээлийн усыг цалгилтал
Цэгээн чулууг хагартал
Чин зоригийг гаргаж,
Чингис чамд тусалъя.
Хүр гэсэн газарт чинь
Хүрч очоод би
Хүр чулууг хэмхэлье
Хүний зүрхийг шанталъя!
гэв. Чингис хаан өгүүлрүүн: “Дайсны хүн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бүлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгүй шударга хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хүзүүг зэвээр харвасан тул Зэв гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв” гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нөхөрлөсөн ёс ийм билээ. (Чингис өөрийн шархатсанаа далдалж, морио шархатсан мэтээр хэлж байгаа бололтой.)
ТАТААРЫГ СӨНӨӨСӨН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ
148. 126. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудаар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хүртэл үнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нүүлгэж Чингис хаан, Хубахаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж өвөлжив.
149. 127. [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн өдөр дотоод есөн сайдаа авч мөр хайж, бараа харж яваад зарлиг болруун: “Аль ч зүгээс ямар ч дайсан ирэх магадгүй, ресөн сайд минь гурван хэсэг болж яв” гэж зарлиг болов. Эзний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сүлдүсний Сорхон-шар, бэсүдийн Зэв, ойрдын Хар хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв. Эзэн бусад зургаан сайдаа авч мөр хайж, бараа харж, Чахарай ханыг арлаж, Жалман ханыг өлгийлж явтал эзний дороос
Халтар тэх
Харайн гүйхэд эзэн
Толбот бор мориороо
Довтлон гүйцэж
Агссан нумаа
Ангайлган татаж
Алтан сумаа
Алдан тэлж
Алаг тэхийг
Атиртал харваж
Алсан даруйд
Ар дахь сайд нь
Амдан бууж
Авч ганзагалахыг завдтал
Эзэн зарлиг болов: “Үүнийг та нар үтэр өвчиж шар. Би тэр Шар дэвсэг дээр гарч бараа харъя” гээд одов. Тэнд эзний нойр хүрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад нэг зүүд зүүдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж зарлиг болруун:
“Би нэг зүүд зүүдлэв
Бор зүрх минь
Бол бол хийв
Богино хавирга минь
Шир шир хийв.
Болшгүй дайсан
Ирэх нь бололтой
Өндөр уулын цаадах
Өргөн шар талд
Гурван хар тугтай
Гурван зуун дайсан байна.
Гурван зуун дайсны
Хошууч баатар нь
Зээрд морио унаж
Зэвт сумаа дэлж
Бат хуягаа өмсөж
Баруун тийш ширвэж
Зүүн тийш ажиглаж
Зүү мэт жирвэлзэж
Утас мэт улалзаж явна.
Энэ зүүд минь хэрэв үнэнбол зургаан сайд минь та нар яах вэ? Гэж асуув.
Шигихутуг хэлэв:
“Хол ойрыг харагч
Хоёр хурц нүдээрээ
Монгол аймгийг
Мохтол
Мэргэд аймгийг
Мэгдэртэл
Тайчууд аймгийг
Далдиртал
Сарын газрыг
Саравчлан харж
Жилийн газрыг
Жилэвчлэн үзэж
Хар нүдний цэцгийгээр
Хаан чамдаа тусалъя
Эргэх нүдний харцаар
Эзэн чамдаа тусалъя” гэв.
Зэлмэ хэлэв:
“Үхэх амиа
Хайрлахгүй
Үгүйрэх малаа
Харамлахгүй
Үзэгдэх дайсныг
Халитрал дайрч
Замдаа тохиолдсоныг
Зад цохиж
Мөртөө тохиолдсоныг
Мөлт цохиж
Хар тугий нь
Хамран авч
Барьсан хүний нь
Байлдан алж
Хийсэхтугий нь
Гишгин дэвсэж
Урианхай тугий нь
Уландаа гишгэж
Дайсны сүрийг
Даран сөнөөж
Дахин босох
Чадлы нь мөхөөе” гэв.
Чуу мэргэн хэлэв:
“Довтлон орох чадалгүй боловч
Тогтсоныг бататгах чадалтай би
Эрчлэн дайрах чадалгүй боловч
Эвдэрснийг сэлбэх чадалтай би.
Уульхай зантай Чуу мэргэн би,
Уулгалан орох цаг болоход
Ухрах зугтах магадгүйг
Урьдаас хаандаа хэлье.
Улс орноо тогтоосон хойно
Учиртай үгээрээ тусалж чадна.
Харь дайсныг довтлох цагт
Хаан эзэн Чингис чамд
Хашир миний боломжит үг
Хааяа боловч тус болно”гэв.
Боорчи хэлэв:
“Өрсөлдөн ирэх дайсны
Өмнөх замыг бөглөж
Халдан ирэх дайсны
Харайх замыг хааж
Ачит эзэн чиний
Амь биеийг хамгаалж
Алтан жолоогий чинь
Алдалгүй дагаж
Хандсан зүгт чинь
Хагацалгүй явъя” гэв.
Борохул хэлэв:
“Харвах сумны
Халхавч болж
Хангинах зэвийн
Бамбай болж
Итгэлт эзэн чиний
Идэт биед
Ирт мэс
Бүү хүргэе” гэв.
Мухулай хэлэв:
“Дайсныг дарж
Олзыг оруулж
Ирэх дайсны
Ирийг мохоож
Буцах дайсныг
Бултыг хядаж
Хүлэг мориныхоо
Сүүл дээгүүр
Хүдэн манан татуулж
Унасан мориныхоо
Дэл дээгүүр
Ургах сайхан нарны
Улаан гэрлийг цацруулж
Байлдаан бүхэнд ялсан
Баяртай сайхан мэдээг
Баатар чамдаа хүргэе” гэв.
Чингис:
Шилдэг зургаан сайдын
Шийдвэртэй үгийг сонсож
Шарсан тэхийн махнаас
Шаламгайлан идэж дуусаад
Шаргал морины цулбуурыг
Шигихутугт өгч
“Үзсэн зүүдний минь
Үнэн худлыг мэд”
гэж явуулав.
Шигихутуг, шунхан шаргал морий нь унаад
Тал газар тавиулж
Тайга газар алхуулж
Хөндий газар хатируулж
Хөвч газар сажлуулж
Шар дэвсэгт хүрээд
Шалгаж сайтар харвал
Бараан тугийг хийсгэсэн
Балмад дайсны цэрэг
Бачмаг тулгарахад
Баатар Шигихутуг
Байсан газрын зүг
Бачимдан давхиж ирээд:
“Шар дэвсэг дээр
Цочмог зуун дайсантай
Бачмаг тулгарч уулзав.
Тайчуудыг
Таньсангүй
Мэргидийг
Мэдсэнгүй
Монголыг
Мохтол харж чадсангүй
Хойшоо ганцхан хяламхийж үзэхэд эзний зүүдэнд үзсэн дайсантай адил мэт байна” гэв. Тэгэхэд зургаан сайд хуягаа өмсөж, бамбайгаа зүүж, байлдаанд бэлдэж байтал дайсны цэрэг хүрч ирэв.
Сайд баатар Боорчи
Саарал мориндоо мордож
Самуун дайсны өмнөөс
Санаа зоригийн асууруун:
“Та юун хүн бэ? Ёст хүн бол ёсоо хэл! Нэрт хүн бол нэрээ хэл” гэвэл тэд өгүүлрүүн:
“Нэрээ асуулцахаар
Ирээгүй бид,
Нэвширтэл байлдахаар
Ирлээ бид”.
Боорчи хэлэв:
“Надад учраа хэлбэл
Найрамдлаар өршөөж болно
Наадах тулах санаатай бол
Нарны галтайд эхэлье” гэв.
Тэгэхэд цаадах хүн хэлрүүн:
“танд хэлэх сайн нэр
Бидэнд үгүй
Тарвагачин загасчин хүн бид” гэв.
Тэгэхэд Шигихутуг өгүүлрүүн: “Тэднээс үг асуух хэрэггүй. Таньсан тайчууд байна. Татгалзалгүй байлдъя” гэв. Борохул буун гүйж, бор бамбайгаа авч, Богд эзнээ хамгаалан зогсов. Зэлмэ, хөндлөн этгээдээс илд барьж ороод
Мөртөө тохиолдсоныг
Зам гартал цавчиж
Гурван хар тугий нь
Гулд татаж аваад
Уулан дээр аваачиж
Уруу харуулан хатгав
Чуу мэргэн хэдийнээ дутаажээ. Боорчи урагшаа алалдаж явах зуур хойшоо Чуу мэргэнийг харж өгүүлрүүн: “Үй Чуу мэргэн, байз! Эзэн хаан төлөө ингэж зүтгэдэг билүү! Нүхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?” гэвэл, Чуу мэргэн эргэж ирээд инээж өгүүлрүүн: “Зэргэлдэн байлдъя гэхэд, зэв дутаад байна” гэвэл эзэн алтан саадгаасаа шунхт зэвээ сугалж өгөв. Чуу мэргэн, шунхан зэвийг сумлан татаж, суниалган дэлж, эрхидэн сойж, эргүүлэн чиглүүлж, дайсны тэргүүнийг тас харваж, зээрд халзан морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж үзвэл нисэх шувуу, хийсэх салхи мэт байв. Тэгээд зөрчих дайсныг цөхрүүлэн дарж, хатгалдах дайсныг загас болгож байтал, Борохулын толгойд сум тусвал, тэр доош унаж, нумаа тэмтэрч аваад салдархилан түшиж бамбайгаа алдалгүй барьж зогсоно. Боорчи урагшаа алалдаж байх зуур, хойшоо харж түүнд өгүүлрүүн: “Эрх хүн ганц суманд унадаг билүү? Эврээ цохиулсан ишиг мэт, эргэлзэн салганах чинь юу вэ?” гэвэл, Борохул, мориныхоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхралгүй байлдаж явав. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хүнийхээ хүүрийг авч дутаав. Эзэн зарлиг болруун:
“Буруу хандсан дайсныг яах билээ?”гэвэл Боорчи өгүүлрүүн:
“Бурхан болсон хүнийш
Буянаар үддэг
Буруу хандсан дайсныг
Зэр зэвээр үддэг.
Нэхье” гэвэл, тэр үгийг эзэн зөвшөөрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гүйцээд, олон хонинд орсон чоно мэтр цавчиж нэг зуун хүнийг алав. Хоёр зуун хүн дутаав. Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав.
Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:
“Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо, би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо, би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо, би.
Хан тэнгэр эцгийн өршөөлөөр
Харь дайсныг дарлаа, би”
Гэж мөргөв. Тэндээс мордож явахад эзэн, зургаан сайдаа магтан дуулав.
Эхлээд Шигихутугийг магтсан нь:
“Мэргидийг мэгдүүлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татаарын Шигихутуг минь” гэж магтав.
Зэлмийг магтсан нь:
“Ороо гөрөөсний
Отлого болсон
(Ан гөрөөсийг
Анаж мэддэг)
Омогт дайсны
Зүрхийг чичрүүлсэн
Унах морьгүй болоход
Унаа авчирч өгсөн
Ундаасан цангах цагт
Уух дарс өгсөн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс төрийн төлөө
Урьд цагаас зүтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь” гэж магтав.
Чуу мэргэнийг магтсан нь:
“Зарлигийг минь алдалгүй дагаж
Заасныг минь эндэлгүй гүйцэтгэж
Дайсны тэргүүнийг
Тас харваж
Унасан зээрд морий нь
Уулгалан булааж
Хатгалдах дайсныг
Хага цохиж
Зөрчилдөх дайсныг
Цөм цохисон
Зүрчидийн Чуу мэргэн минь” гэж магтав.
Борохулыг магтсан нь:
“Хяргах суманд
Халхавч болсон
Сурхирах суманд
Саравч болсон
Толгойгоо шархтахад
Тохмоо эс алдсан
Хушиний сайн Борохул минь” гэж магтав.
Мухулайг магтсан нь:
“Дайсныг даралцаж
Олзыг оруулалцаж
Ирэх дайсны
Ирийг мохож
Буцах дайсны
Борвийг хянгардаж
Хүлэг мориныхоо сүүл дээгүүр
Хүдэн манан татруулж
Унасан мориныхоо дэл дээгүүр
Ургах нарыг гийгүүлж
Дайсны хөрөнгөнөөс
Тасархай утас орхилгүй
Хугархай зүү гээлгүй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь” гэж магтав.
Боорчийг магтсан нь:
“Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх үед
Наран ургах хирд
Надтай уулзсанаас хойш
Насад үнэнээр зүтгэсэн
Наху баяны хөвүүн
Найрт хүлэг Боорчи минь!
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалцах дайсантай уулзахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын төлөө
Амь биеэ үл хайрлагч
Ачит хүлэг Боорчи минь!
Ханилж явах цагт
Хар бяруу мэт номхон байвч
Хатгалдах дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Харийн дайсныг дарахын төлөө
Халуун амиа үл бодогч
Хайрт хүлэг Боорчи минь!
Инээлдэн явах цагт
Ижил бяруу мэт номхон байвч
Ирэх дайсан учрахад
Идэт араатан мэт догширч
Идэмхий дайсныг дарахын төлөө
Итгэлт биеэ үл хайрлагч
Ивээлт нөхөр Боорчи минь!
Наадан явах цагт
Намрын унага мэт эелдэг боловч
Нанчилдах дайсантай учрахад
Начин шонхор мэт довтолж
Насан ямагт зүтгэсэн
Найз хүлэг Боорчи минь!
Харил буцалгүй явагч
Хаан эзнээ дагагч
Хайрт хүлэг Боорчи минь” гэж магтан дуулав.
Эзэн зургаан сайдаа магтан дуусахад Боорчи, эзнээ магтаж дуулсан нь:
“Есүхэй баатар эцэгтэй
Есөн өрлөг түшмэлтэй
Ер бүгдийг эрхэндээ оруулсан
Ертөнийн эзэн Чингис хаан минь!
Өэлүн хатан эхтэй
Өрлөг есөн түшмэлтэй
Өгэдэй, Толуй хөвүүнтэй
Өршөөл хайр ихтэй
Өнгө бүрийн улсыг
Өмнөө сөгдүүлсэн
Өшөөтөн дайсан бүгдийг
Өлмий дороо гишгэсэн
Өндөр дээд эзэн хаан минь!
Хан эзэн чамайг байхд
Харийн дайснаас
Халшрах явдалгүй.
Эзэн баатар чамайг байхад
Эзэрхэг дайснаас
Эмээх явдалгүй.
Хамаг бүгд хамтарч
Хамаатан садан мэт эвлэлдэж
Харийн дайсныг хамх цохъё
Халуун зуураа цэнгэлдэн сууж,
Хун галуу мэт
Хуралдан цэнгэе
Худалч хүний үгэнд
Бүү оръё
Харцага шонхор мэт
Харайлан дүүлэн явкя.
Хатгалдах дайнд
Халуун амиа
Бүү хайрлая.
Ангир шувуу мэт
Амраг үрээ бүү хөнөөе…
Алалцах дайсанд
Амиа бүү хайрлая.
Элгэн садан дотроо
Эв найрамдлыг бүү алдъя
Эзэрхэх дайсантай тулахад
Энэ бизэ бүү хайрлая”
Хүлэг Боорчийн дуулсан үг энэ билээ.
Суут богд Чингис хаан, үд зуур явж гурван зуун тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ ирж энх амгалан суув А.то] Нүцгэн баарины Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа хоёртой элбэж тайчуудын ноён Таргудай Хирилтугийг ойд хогодож байхад олж бариад, тэр, морь унаж үл чадах гарган тул тэргэнд суулгаж [Тэмүжинд хүргэхээр] авч явахад Таргудай-Хирилтгуийн хөвүүд, дүү нар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц Ширээт өвгөн хөдлөн ядах Таргудайг хөлбөрүүлэн унагаж, гэдрэг харуулан хэвтүүлж, гэдмсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж өгүүлрүүн: “Хөвүүд дүү нар чинь, чамайг булааж авахаар ирэв. Хан чамайг одоо би эс алавч, чамд нэгэнт халдсан тул намайг алах болно. Чамайг алавч, нэгэн адил алагдах болно. Иймийн тул чамаар дэр хийж үхье” гэж хутгын ирийг Таргудэйн хоолойд тулгавал, Таргудай-Хирилтуг, дүү нар хөвүүддээ их дуугаар уйлан өгүүлрүүн: “Ширээт, намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хүүрээр та нар юу хийх вэ? Намайг алаагүй байхад даруй буцагтун. Тэмүжин, намайг алахгүй. Тэмүжиний эзэнгүй нутагт орхигдоод байхад нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй, сэргэлэн авьяастай хөвүүн гэж би олж авчраад, эмнэг үрээ даага сургах мэт сургаж хүмүүжүүлж явсан билээ. Тэр цагт түүнийг яхлбар үхүүлж чадах боловч өршөөж өсгөсөн юм. Одоо Тэмүжин, түүнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа биз. Тэмүжин, намайг алахгүй. Та хөвүүд, дүү нар минь үтэр (түргэн) харигтун. Ширээт, намайг алуузай” гэж их дуугаар уйлан бархирвал хөвүүд дүү нар нь сонсож хэлэлцэв: “Эцгийнхээ амийг аваръя гэж ирсэн билээ. Гэтэл, эцгий минь энэ Ширээт өвгөн албал хоосон амьгүй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагүйд буцъя” гэж харив. Тэднийг далд ормогц тайчуудаас зугтаж одсон, Ширээт өвгөний хөвүүн Алаг Наяа хоёр, эцэгтээ буцаж ирэв. Ширээт өвгөн, хөвүүдтэй хамт нийлээд, Таргуйдайг аван хөдөлж, Хутухул-нуга гэдэг газар хүрэв. Тэнд Наяа өгүүлрүүн: “Бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгүй ард гэж биднийг итгэж нөхөрлөхгүй, харин хан эзэндээ халсдан харц ард гэж барьж алах биз. Одоо Таргудайг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье. “Бид Чингис хаан чамд хүчээ өгөхөөр ирэв. Бид, Таргудайг барьж ирж явтал, хан эзнээ харсаар байж,
ЭНД ХУУДАС УРАГДСАН ТУЛ ЗАЙ ҮЛДЭЭВ.
настай байхдаа эхийн хамт баригдаж очоод түүний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Түүний хойнонайманаас айн дутааж, Сартаул газрын Чүй мөрнөө хар Хятадын Гүр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шөрөглөн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шөрөглөн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмүжинд ядаж ирвэл, Тэмүжин хөвүүн, гувчуур татаж түүнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад өмхий элэг өвөртөлж явна” гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн үгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь: “Би энэ хуувь ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж чаадхгүй тул хамаг сонссоноо айлтгав” гэжээ. Тэр үгийг хэлэлцэсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дүү ноёдыг Ван хан бариулав. Ван ханы дүү Жаха хамбу амжин дутааж, Найманд очив.Баривчлан авсан дүү нараа Ван хан нэгэн гэрт оруулж өгүүлрүүн: “Уйгар нутгаар, тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж бодов?” гээд нүүрт нь нулимж, гэрт байсан ард цөмийг босгон нулимуулж, тэдний хүлгийг тавиулав.
153. 153. Тэр өвөл өвөлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нартай далан нэмүргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: “Дайсныг дарах цагт олзонд бүү саатагтүн. Дасан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухарахд хүрвэл анх довтолсон байрандаа даруй эргж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгүй хүнийг алтугай” гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмүргэ” гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмүргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улхуй шилүгэлжи гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, Алчи тараар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг дарж харьяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан Хучар Даридай гурвуул зөрчиж, олзонд шунан байлданаас саатжээ. Хэлсэн үгэндээ хүрсэнгүй, тогтоосон цаазыг дагасангүй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бүрнээ хураа авахуулав.
154. 154. Татаарыг сөнөөж, бүгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зөвлөлдөөнийг хийв. Тэдний зөвлөсөн нь:
“Эрт цагаас нааш
Эцэг өвгөдийг минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тул
Тэрэгний булд хэмжиж
Үгүй хийж устгая.
Үлдсэн эхнэр хүүхдийг
Үүд бүрд хувааж
Үүрдийн боол болгоё”
гэж зөвлөлдөж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгүтэйгээс асууруун: “Та нар ямар үг зөвлөлдвө?” гэвэл Бэлгүтэй өгүүлрүүн: “Та бүгдийг тэнхлэгийн цүүд хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов” гэв. Бэлгүтэйн энэ үгийн сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийш эвдэхийг тул манай цэргүүд маш хохиров. Бэхлэлтэнд цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнгхлэгт чацуулан хядахад татаар нэр хүн тутам “Дэр авч үхье” гэж хутга ханцуйлж байсан тул түүнээс бас манай цэргүүд их хохирчээ. Тэдгээр татаар нарыг тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан зарлиг болруун: “Бид ургаараа их зөвлөлдөөн охийснийг Бэлгүтэй гаргаж хэлээд бидний цэргүүдэд маш их хохирлыг учруулав. Үүнээс хойш их эе зөвлөлдөөнд Бэлгүтэйг бүү оруул. Зөвлөлдөөн хийж байхад, Бэлгүтэй, гаднах үйлийг захирч, хэрүүл ба хулгай хдулын заргыг шүүж байтугай. Зөвлөлдөөн төгсөж, сархад уусны хойно Бэлгүтэй Даридай хоёр сая орж болно” гэж зарлиг болов.
155. 155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есүгэнийг Чингис хаан өөрийн хатан болгож авав. Есүгэн хатан Чингис хааны өршөөлд орж өгүүлрүүн: “Хаан соёрхвол, намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Есүй надаас дээр, дан хүнд зохиолдох гоо бүлгээ. Гагцхүү саяын будлианд хааш одсоныг мэдэхгүй” гэвэл Чингис хаан өгүүлрүүн: “Эгч чинь үнэхээр чамаас гоо бол түүнийг эрүүлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа өгөх үү?” гэв. Есүгэн хатан өгүүлрүүн: “Хаан соёрхож, эгчийг минь авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя” гэв. Энэ үгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрүүлбэл Есүй хатан, өөрийн хүргэнтэй хат ойд дутааж явахыгб идний цэргүүд үзэж Есүй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есүгэн хатан, эгчээ үзээд хэлсэн үгэндээ хүрч этгээд (доод тал)-д суув. Есүгэн хатны хэлсэнтэй адил, Есүй хатан үнэхээр гоо тул Чингис хаан анхааран өршөөж, хатдын зэрэгт суулгав.
156. 156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн өдөр Чингис хаан, гэрийн гадна Есүй хатан, Есүгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал,Есүй хатан ихэд санаа алдав. Үүнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирүүлээд өгүүлрүүн: “Та хоёр энд чуулсан бүх ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хүнийг өөрийн аймагт бүү үлдээгтүн” гэж зарлиг болов. Тэгээд бүх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггүй үлджээ. “Чи юун хүн бэ?” гэж асуувал, тэр хүн өгүүлрүүн: “Татаарын Их-Чэрэнгийн охин Есүйг авсан хүргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бүлгээ. Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгүй биз гэж санаж явлаа” гэв. Энэ үгийг Чингис хаанд мэдүүлбэл, хаан зарлиг болруун: “Тэр хүн хорт сэтгэл өвөрлөж ганцаар тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан биш үү. Юунаас буцна. Нүднээс далд болго” гэсэнд түүнийг даруй алав.
157. 157. Мөн нохой жил (1202) Чингис хааныг татаартай байлдаж бай цагт Ван хан, мэргидийг довтлохоор мордож, Тогтоа бэхийг Баргуужин төхүмийн зүг үлдэн хөөж, Тогтоагийн их хөвүүн Төгс бэхийг алж, Тогтоагийн Хутугтай Чаалун хоёр охиныг ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоёр хөвүүний нь харьяат иргэдийн хамт эзлэн авсан боловч энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс өгөв.
158. 158. Түүний хойно Чингис хаан, Ван хан хоёр найманы хүчүгүдийн Буйруг хантай байлдахаар морилж, Улуг тагийн Сохог ус гэдэг газарт хүрвэл, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хөдлөв. Чингис хаан Ван хан хоёр, Сохог уснаас Буйруг ханыг нэхэж Алтай давуулан Хумшингирийн Үрүнгү гол уруу хөөж явав. Гэтэл тэдний Еди-Тоблуг нэрт ноён, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хөөгдөж уул өөд дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Үрүнгү гол уруу хөөн оруулж, Хишилбаши нуурт гүйцэж түүнийг тэнд сөнөөв.
159. 159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хүгсэү сабраг байтаар, Байдраг голын билчирт цэрэг засаж байлдахаар тосож байсан ажээ. Чингис хаан Ван хан хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгээж хонов. Гэтэл, шөнийн цаг Ван хаан, буусан газартаа гал түлж орхиод, Хар сүүл голыг өгсөн хөдөлжээ.
160. 160. Тэр шөнө Жамуха, Ван хантай хамт хөдөлж яваад Ван ханд өгүүлрүүн: “Тэмүжин анд хэдийнээс наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хөдлөв.
Хан! Хан! Би бол
Хамаагүй хол нисэхгүй
Хайргуна шувуу мэт
Хамт нэг газар байна.
Харгин миний анд Тэмүжин бол
Харьж нисэх шувуу мэт
Хааш яаж урван өднө
Хан чамаас одоо салж
Харь найманд очих гэж
Харсаар зориуд хоцров”
Гэвэл, Жамухын үгийг сонсож, Убчигдайн Хүрэн баатар өгүүлрүүн: “Чи юун дэмий зусардаж, шударга ах дүүгээ ховлон хачилж байна вэ?” гэв.
161. 161. Чингис хаан, тэр шөнө тэнд хоноод маргааш өглөө байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул “Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна” гээд Чингис хаан хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж сааталгүй явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар хоёр найманууд ямар төвөг учруулсынг мэдсэн боловч, үүнийг нэг ч хүнд хэлсэнгүй.
162. 162. Найманы Хүгсэү Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж Сэнгүмийн эм, хөвүүд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтү амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту Чулуун хоёр хөвүүн, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хөдлөөд эцэгтээ нийлэн очив.
163. 163. Ван хан, найманы Хүгсэү сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлүүлсэн нь: “Найманд эд хөрөнгө ба эм, хөвүүдээ булаагдав, би. Хөвүүн чамаас дөрвөн хүлэг баатраа ирүүлэхийг гуйя. Миний албат иргэн ба эд хөрөнгийг аварч өгөн үү” гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дөрвөн хүлэг баатрыг ирэхийн урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хүрч байтал, Чингисийн дөрвөн хүлэг очиж түүнийг авраад албат хөрөнгө ба эм, хөвүүдб үгдийг аварч өгөв. Тэр цагт Ван хан өгүүлрүүн: “Урьд Тэмүжиний сайн эцэг Есүхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж өгсөн билээ. Одоо хөвүүн Тэмүжин бас дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагдсан улсыг аварч олж өгөв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэтүгэй” гэв.
164. 164. Бас Ван хан өгүүлрүүн:
“Анд Есүхэй баатар минь
Алдагдан барсан улсы минь
Аварч цуглуулж өгсөнб илээ.
Түүний ууган хөвүүн
Тэмүжин Чингис хаан
Тэнэж бутарсан улсы минь
Тэтгэж хурааж өгөв
Энэ эцэг хөвүүн хоёр
Эл улсы минь тэтгэж
Хэний төлөө зүтгэж
Юуны төлөө зовж байгаа билээ?
Өтөлсөн өвгөн би
Өндөр уулыг түшиж
Өвс хагдыг дэрлэж
Өөд болж одвол
Өнөр олон улсы минт
Өвлөн хэн эзлэх бвэ?
Хан Тоорил би
Ханат гэрээс салж
Хадат гэрт очвол
Хамаг хураасан улсы минь
Харж хамгаалж байх хүн
Хаана хэн байх билээ?
Эзэн Тоорил би
Эсгий гэрээс холдож
Энгэр гэрт очвол
Энхрийлж хураасан улсы минь
Эзэлж хэн захирах билээ?
Төрсөн дүү нар байвч
Төр барьж чадахгүй
Төв сайн авиггүй
Түвэг ихтэй хүн бий.
Ганц хөвүүн Сэнгүм байвч, түүнд хань болох хүнгүй тул Тэмүжинийг Сэнгүмийн ах болгож, хоёр хөвүүнтэй болоод сэтгэл амар сууя” гэв. Тэгээд Чингис хаан Ван хан хоёр, туул голын хар шугуйд нийлж эцэг хөвүүн болж ёслов. Эрт өдөр Есүхэй баатартай Ван хан анд бололцсон тул Ван ханыг эцэг мэт үзэж, ийнхүү эцэг хөвүүн бололцсон билээ. Энэ тухай хэлэлцсэн үг нь
“Харь дайсантай тулахад
Хамт нийлж байлдъя
Хадны гөрөөсийг авлахад
Хавсарч нийлж явъя” гэв.
Бас, Чингис Ван хан хоёр хэлэв:
“Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгүй харин
Хоёр нүүрээр учирч
Хор хөнөөлийг тасалж байя.
Араат могойн шүд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Атаат сэтгэл төрөлгүй
Ам хэлээрээ уулзан ярьж
Аливаа учрыг олж байя”
гэж бат үгээ барилдаж амраглан явав.
165. 165. Түүний хойно, амраг дээр давхар амраг болъё гэж Чингис хаан сэтгэж, Зүчид Сэнгүмийн дүү Чаур бэхийг гуйж, Сэнгүмийн хөвүүн Тусахад Хожин бэхийг арилжин өгье гэж гуйвал, Сэнгүм биеэ ихэмсэглэн сэтгэж өгүүлрүүн: “Миний ураг тэднийд очвол ямагт хатавчинд хоймор харж суух болно. Тэдний ураг бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно” гэж ихэмсэн, биднийг доромжилон хэлж, Чаур бэх дүүгээ өгөхийг зөвшөөрсөнгүй. Үүнд Чингис хаан дотроо Ван хан, Нялха-Сэнгүм хоёрт дургүй болжээ.
166. 166. Тэгж дургүй бололцсоныг Жамуха мэдэж, гахай жилийн (1203) хавар Жамуха, Алтан, Хучар, Хар хятадын өвөгжин ноёхон, Сүбээдэй Тоорил, Хачиун бэхни нар эелдэн нийлэлдэж нүүгээд Жэжээр өндрийн хярын Бэрхэ Элэтэд очиж Нялха-Сэнгүмтэй уулзаад, Жамуха ховлон өгүүлрүүн: “Миний анд Тэмүжин, найманы Даян ханд элч илгээж үргэлж харилцаатай байдагб илээ. Тэр,
Ам хэлэндээ
Аав хөвүүн гэдэг боловч
Авир санаа нь
Адвиш өөр бишүү
Түүнд итгэж байна уу? Хожидвол та нар юу болохоо мэдэж байна уу? Та нар Тэмүжинтэй байлдахаар мордвол би хажуунаа оролцъё” гэжээ. Алтан Хучар хоёр өгүүлрүүн: Бид:
Өэлүн эхийн өнчин хөвүүдийн
Ахы нь алж
Дүүгий нь дүүжилж
өгье” гэжээ. Хар хятадын Өвөгжин ноёхон өгүүлрүүн:
“Гары нь барьж
Хөлий нь хүлж
өгье” гэжээ. Тоорил өгүүлрүүн: “Арга сүвэгчилж Тэмүжиний улсыг булааж авъя. Улсаа автвал тэр яах ч аргагүй болно” гэжээ. Хачиун бэхий өгүүлрүүн: “Нялха-Сэнгүм хөвүүн чамайг сэтгэж, чиний төлөө уртын үзүүрт, гүний ёроолд хүрэхээс буцахгүй” гэжээ.
167. 167. Эдгээр үгийг Нялха-Сэнгүм, эцэг Ван хандаа Сайхан Тодэ гэгч хүнээр хэлж илгээв. Энэ үгийг Ван хан сонсоод өгүүлрүүн: “Тэмүжин хөвүүнд тийм муу сэтгэж яах болно? Бид, Тэмүжин хөвүүнээр тулгуур болгож байгаа атал, түүнд муу санавал тэнгэр биднийг таалахгүй, Жамуха хэзээнээс тэнэмэл чалчаа хүн билээ. Тэр дэмий зөв бурууг хэлж байан” гэж эс таалан буцаажээ. Бас сэнгүмийн хэлүүлсэн нь: “Амьд хүн, ам хэлээрээ халж байхад аав та яагаад итгэдэгүй билээ?” гэж дахин хүн явуулж хэлүүлж ядаад эцэст нь өөрийн биеэр ирж эцэгтээ өгүүлрүүн: “Одоо чамайг амьд байхад биднийг тэр тоомсорлохгүй байна. Хэрэв хан эцэг чамайг цагаан идээнд цацаж, хар маханд хахвал, Харчахус-Буйруг хан эцгийн зовж хураасан улс, зүдэж байгуулсан төрий чинь бидэнд мэдүүлэхгүй болуузай” гэжээ. Ван хан өгүүлрүүн: “Үр хөвүүнээ яаж хөнөөх вэ? Үнэхээр тулгуур болж байгаа түнд муу сэтгэвэл, тэнгэр биднийг үл таалах болно” гэвэл, хөвүүн Нялха-Сэнгүм уурлаж үүд хаян гарав. Жич, Ван хан, хөвүүн Сэнгүмийг хайрлаж урьж ирүүлээд өгүүлрүү: “Тэнгэрт үл таалагдахаас айж хөвүүнээ яаж хөнөөх вэ? Гэсэн билээ. Та нар чадах бол юу үйлдэхээ өөрсдөө мэдтүгэй” гэжээ.
168. 168. Тэндээс Сэнгүм өгүүлрүүн: “Мөнөөхөн тэд, манай Чаур бэхийг гуйж байсан билэ. Одоо “Багалзуур ид” гэж өдөр болзож ирүүлээд түүнийг барьж авъя” гэв. (“Багалзуур идэх” гэх нь хонины багалзуур махыг ид гэсэн үг биз. Залуу эр эм гэрлэсэн өдрөөс эхлэн гурван хоног хонины хүзүү багалзуурыг хувааж идэх заншил Монгол газар одоо ч хүртэл байна. Хүзүү багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул үүгээр эр эмийн бат холбоог бэлэгджээ. Иймийн тул “Багалзуур ид гэх нь эр эм болох хурим хийе гэсэн үг биз). Тэгж хэлэлцэж тогтоод “Чаур бэхийг өгье. Багалзуур иэдхээр ирэгтүн” гэж Чингист хүн илгээв. Тэр ёсоор Чингис хаан, арван хүн дагуулж, Ван ханд очих замын зуур Мэнлиг эцгийн гэрт хоновол, Мэнлүиг эцэг өгүүлрүүн: “Мөнөөхөн бид Чаур бэхийг гуйвал, биднийг доромжилж өгсөнгүй билээ. Одоо багалзуур ид гэж гэнэт урих нь жигтэй. Саяхан ихэмсэглэн биднийг тоохгүй байсан хүмүүс, гэнэт яагаад Чаур бэхийг өгөх болов? Үүнд сэжигтэй явдал байна. Хөвүүн чи болгоомжилох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж, энэ хэргийг хойш тавивал яма?” гэсэнд Чингис хаан, түүний үгийг авч өөрөө очсонгүй. Бухатай, Хиратай хоёрыг “Багалзуур ид” гэж явуулаад Чингис хаан, Мэнлиг эцгийн гэрээс буцав. Бухатай Хиратай хоёрыг очмогц, Сэнгүм нар “Бидний хэрэг мэдэгдэв” Маргааш эрт хамарч баръя” гэв.
169. 169. Тийнхүү барих гэж хэлэлцэж тогтсоныг Алтаны дүү Их-Чэрэн гэртээ ирж өгүүлрүүн: “Маргааш өглөө Тэмүжинийгб арихаар шийдэв. Энэ үгийг хүргэсэн хүнд Тэмүжин юугаа ч хайрлахгүй өгөх биз” гэвэл, түүний эм Алахчит өгүүлрүүн: “Чиний энэ дэлэм үг, ал хэл чинь юун болно? Хүн сонсож үнэмшүүзэй” гэв. Энэ үгийг сүү хүргэхээр ирсэн тэдний адууч бАдай сонсож буцав. Бадай харьж ирээд нөхөр адууч Хишилигт Чэрэнгийн үгийг хэлбэл, Хишилиг өгүүлрүүн: “Би бас очиж учрыг мэдье” гэж Чэрэнгийн гэрт очвол Чэрэнгийн хөвүүн Нарийн-гэгээн, гадан сууж сумаа зүлгэж байна. Нарийн-гэгээн өгүүлрүүн: “Манайхан сая юу гэж ярьсан бэ? Хэлээ татаж, амаа барьж яваасай” гэжээ. Тэгээд Нарийн-гэгээн, бас адууч Хишилигт өгүүлрүүн: “Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийгб арьж авчир, Уяж хоноод өглөө эрт мордоно” гэжээ. Хишилиг ирж Бадайд өгүүлрүүн: “Тугаар (сая)-ын чинь хэлсэн үнэн болов. Одоо бид хоёр, Тэмүжинд хэл хүргэе” гэж үг барилдаж, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж, их гэрийн гадны уяад мөн үдэш хонинд орж нэгэн хурга алаад исэр (ор)-ээ түлж чанаад мэргийдийн цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан морийг унаж тэр шөнөдөө Чингис хаанд давхиж ирэв. Бадай Хишилиг хоёр, Чингисийн гэрийн араас Их-Чэрэнгийн өгүүлсэн үг ба түүний хөвүүн Нарийн-гэгээний сумаа зүлгэж бэлдэж байсан хийгээд мэргидийн цагаан, ам цагаан хэр хоёр морийгб арьж уя гэсэн бүх үгийг Чингис хаанд хэлж өгөв. Бас Бадай Хишилиг хоёр өгүүлрүүн: “Чингис хаан соёрхвол бидний үгэнд эргэлзэх явдалгүй Хамран ирж таныг баръя гэж хэлэлцэж тогтсон нь магадтай үнэн” гэв.
ХЭРЭЙД УЛСЫН МӨХСӨН НЬ
170. 153. Түүнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгийг итгэж, мөн шөнө шадар байсан итгэлт нөхдөд мэдэгдээд, юм хүмээ орхиж, хөнгөвчлөн мордов. Мау өндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд Хархалзан элээт хүрч үдлэн буув. Тэнд үдэлж байтал Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан бэлчээрт агтаа адуулж яваад Мау өндрийн өврөөр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг үзэж, агтаа яаравчлан хөөж ирсэнд ажиглан харвал, үнэхээр Мау өндрийн өврөөр Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна. Чингис хаан, тэр тоосыг үээж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хөдлөв. Хэрэв тэр тоосыг урьдаас үзээгүй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан Жамухаас асууруун: “Тэмүжин хөвүүнд бидэндтэй байлдаж чамдаар ямар хүмүүс байна?” гэвэл, Жамуха өгүүлрүүн: “Уруул мангууд нар түүнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз.
Тойрч ирээд
Довтлон буудаг
Ташаалдаж ирээд
Даран ордог
Бараан алаг тугийг
Барьж явдаг
Бачит тэдгээр иргэн
Бага наснаас эхлэн
Байлдаж мэргэжсэн тул
Ван хан та
Баахан болгоомжилбол зүйтэй” гэжээ.
Тэр үгийг сонсоод Ван хан өгүүлрүүн: “Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жүрхиний баатруудыг оруулъя. Түүний хойноос түмэн түбэгэний Ачиг-Ширүнг оруулъя. Түүний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хориширэмүн тайж довтолтугай. Түүний хойноос бидний их гол хүчин оръё” гэв. Бас Ван хан өгүүлрүүн: “Жамуха дүү чи бидний бүх цэргийг зас (захирагтун)” гэвэл, Жамуха олноос онцгой гарч нөхдөдөө өгүүлрүүн: “Ван хан, бүх цэргээ намайг захиг гаж байна. Би Тэмүжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ. Үзвэл Ван хан, надаас хэтрэхгүй дорой бөгөөд түр нөхөрлөх хүн байна. Тэмүжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай” гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хүн явуулж хэлүүлсэн нь: “Ван хан, надаас асуув. “Тэмүжин хөвүүнд бидэнтэй байлдах ямар хүн бий?” гэж асуувал, би “Уруул Мангуд тэргүүтэй хэцүү баатрууд бий” гэж хэлбэл, Ван хан Жүрхиний баатруудыг манлай болгож томилов. Түүний хойноос Түмэн Түбэгэний Ачиг Ширүнг томилов. [Түүний хойноос] Олан дунгайдыг томилов. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийн ноён Хориширэмрүн тайжийг томилов. Түүний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: “Жамуха дүү, эдгээр бүх цэргийг захир” гэж надад итгэж хэлнэ. Үүнээс үзвэл, [энэ Ван хан] хялбархан нөхөр ажээ. Цэргүүдээ өөрөө захирч үл чадна. Би Тэмүжин андтай урьд байлдахад давдаггүй билээ. Гэтэл Ван хан надаас дорой хүн байна. [Иймийн тул] Анд чи бүү ай. Хатууж” гэж илгээжээ.
171. 154. Энэ мэдээг сонсоод, Чингис хаан өгүүлрүүн: “Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя” гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн өгүүлрүүн: “Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг Тэмүжинд анд мэдтүгэй” гэв. Жорчидай өгүүлрүүн: “Чингис хааны өмнөөс бид урууд, мангуд манлайлан хатгалдъя” гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж, Чингис хааны өмнө мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жүрхинээр толгойлуулсан дайсан хүрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жүрхинийг дарав. Гэтэл бас Түмэн түбэгэний Ачиг-Ширүн довтолж ирэв. Ачиг-Ширүн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос унагав. Үүнийг үзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай, урууд цэргээ удирдан байлдаж, Түмэн түбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгайд эсэргүүцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хориширэмүн тайж, мянган торгудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай, Хориширэмүн тайжийг мохоож дарахад Сэнгүм, Ван хан эцгээс зөвшөөрөл авалгүй эсэргүүцэн байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгүмийг шархтаж унахад хэрэйд бүгдээр түүн дээр цуглан очив. Тэднийг ийнхүү дарж шингэх наран, уул ташиж байхад миний цэрэг эргэж шархдсан Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд мөн үдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хөдлөн зайлж хонов.
172. 155. Тэнд хоноод маргааш үүр цаймагц (хүмүүсээ) бүртгэвэл Өгэдэй Борохул, Боорчи гурав үгүй ажээ. Чингис хаан өгүүлрүүн: “Өгэйдэйтэй итгэлт нөхөр Боорчи Борохул хёор хоцорчээ. Амьдарч үхэвч тэр хоёр түүнээс хагацахгүй” гэв. Манай цэргүүд шөнө морьдоо барьж хонов. Чингис хаан, өвчүүгээ дэлдэж, “Мөнх тэнгэр мэдтүгэй” гээд Боорчийг дуудаж асуувал, тэр өгүүлрүүн: “Байлдаанд миний морь шархтаж унасан тул, би явган гүйж явтал хэрэйдүүд Сэнгүмийн дээр цуглаж байх чөлөөгөөр ачаагаа хөглүүлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж янгирцаг дээр нь унаад би өөрийн цэргийн мөрийг мөшгөн явсаар хүрч ирэв” гэв.
173. 156. Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хүн айсуй харагдав. Үзвэл, нэгэн хүн мэт байтал, дор нь хүний хөл мэт юм унжилзаж байна. Хүрч ирэхэд үзвэл: Өгэдэйн хойно Борхоул сундалж (ӨГЭДЭЙГ Борохул, эмээл дээрээ дүүрч) ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Өгэдэйн хүзүү суманд шархтсан тул Борохул, түүний асгарсан цусыг амар шимж, зангирсан нөжийг завжаар цувируулж ирэв. Чингис хаан үзээд нүднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал түлүүлээд шархыг хайрч, Өгэдэйд унд өгч уулгаад, дайса ирвэл байлдъя гэж хүлээж байв. Борохул өгүүлрүүн: “Мау өндрийн өврөөр Улаан Бургадын зүг цааш дайсны тоос суунаглаж далд оров” гэвэл Борохулын тэр үгийг сонсоод: “Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхүү дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье” гэж хөдлөв. Тэндээс хөдлөөд Улхуй шилүгэлчид [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмүргэ хүрэв.
174. 157. Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хөвүүдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд Ван ханы үг гэж өгүүлрүүн: “Ван хан, хөвүүн Сэнгүмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь:
“Хөндлөний хүнийш
Хөнөөх гээд
Хөөрхий биеэ
Хөсөрдүүлэв чи
Хажуугийн хүнийг
Халдах гээд
Хацар энгэсгээ
Хатгуулав, чи
Хайрт хөвүүний
Хатгагдсаны төлөө
Харь дайсныг
Халдан довтолръё”
гэвэл, Ачиг”Ширүн өгүүлрүүн:
“Эзэн хан минь
Эрхбиш болгоомжилж айлд
[Эзэн хан тэргүүлэн
Энгийн харц бүгдээр]
Эс заяасан хөвүүний
Эрэл мөрөөдөл болж
Элдэв арга хийлгэж
Эвий бавий хэмээн залбирах бөлгөө
Энэ залбирал бүтэж
Эхээс төрөн заяасан
Эрхэм хөвүүн Сэнгүмийг
Энхрийлэн асарч сувилъя
Монгол (Мөн гол)-ын олонхи, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий. Тэмүжинийг дагаж гарсан монголчууд хаана холдох бвэ? Морин унаатан, модон нөмөртөн болов тэд (хүн бүр дөнгөж ганц морьтой бөгөөд гэргүй учраас модны нөмөрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эс ирвэл бид очиж, морины хомоол мэт хормойлж авч ирье” гэв. Ачиг-Ширүний энэ үгэнд Ван хан өгүүлрүүн: “За, тийм бол хөвүүн эндэх болуузай. Хөвүүнийг асран сувил” гээд байлдааны газраас буцаж харив” гэв.
175. 158. Чингис хаан, тэрхүү Далан нэмүргээс Халх [гол] уруу хөдөлж явах зуур цэргээ бүртгэж үзвэл, хоёр мянган зургаан зуун хүн байна. Үүнээс нэгэн мянган гурван зуун хүнийг Чингис хаан авч Халх голын өрнөд этгээдээр нүүв. Нөгөө нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод этгээдээр нүүв. Тэгж нүүж явах замдаа хүнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгүй байтал, Чингис хааны ятгасан үгийг үл сонсон, гөрөөсөнд довтолж яваад шрах үгдэрч наснаас нөгчив. Түүнийг ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав.
176. 159. Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай А.то] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан өгүүлрүүн: “Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хүртэл зээгийн зүсээр, охины өнгөөр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргүүцвэл байлдаж эзлэгтүн” гэж Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл, хонгирад нар түүнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хөндсөнгүй.
177. 160. Чингис хаан хонгирадыг оруулаад тэндээс нүүж Түнхэлэг горхины зүүн этгээдэд хүрч буугаад Архай Хасар, Сүхэхэй Жэүн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлүүлсэн нь: “Бид Түнхэлэг горхины зүүн этгээдэд буув. Энд өвс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж өгүүлтүгэй: “Хан эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хөвүүд, муу бэрүүд биднийг амар унтуулахгүй юунд айлгаж байна?
Сандайлж суух орыг минь
Салбагнуулан түлхэж
Савсан гарах утаагий минь
Сацруулан муу хөвүүнээ юунд
Сандруулан хөнөөв, чи?
Хан эцэг минь чи
Хажуугийн ховч хүний
Халтай муу үгэнд
Хатгагдан юунд оров?
Хөвүүн миний тухай
Хөндлөнгийн муу хүн
Хөвсөргөн үгийг хэлж
Хөнөөн салгаж байна.
Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг газар бид хоёр юу гэж хэлэдцсэн билээ?
Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгүй, харин
Хоёр нүүрээр учирч
Хор хөнөөлийг тасалж байя.
Гэж хэлэлцсэнгүй билүү? Одоо эцэг минь чи хоёр нүүрээр уулзаж хэлэлцэлгүй юунд хөнөөж эхлэв?
Араат могойн шүд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Ам хэлээр уулзан ярьж
Аливаа учрыг олж байя
Гэж хэлэлцсэнгүй билүү? Одоохан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгүй, ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цөөн боловч олноос дутахгүй, муу боловч сайнаас дорхдохгүй [чамд нөхөр түшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал үхэр түүнийг чирч чадахгүй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билүү? Хоёр хүрдтэй тэрэгний нэгэн хүрд эвдэрвэл явж чадахгүй. Тэр мэт нэгэн хүрд чинь би биш билүү? Эрт өдөр Хурчахус буйруг хан эцгийн дөчин хөвүүний ах гэж чи хан болсон билээ. Чи хан болоод, Тай-Төмөр тайж, Буха-Төмөр хоёр дүүгээ алав. Бас чиний дүү Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгээ ханд очиж амь хоргодов. Дүү нараа алав гэж Гүр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун хүнавч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав, чи. Жич мэргийдийн Тогтоад Ужаур үжин охиноо бялдуучлан өгч, Хараун-хавчлаас гараад Есүхэй хан эцэг минь ирж: “Авга Гүр хаанаас улсыг минь аварч өг” гэж гуйсанд, Есүхэй хан эцэг минь, чиний улсыг аварч өгөхийн тул тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа Гүр хааныг [дарж түүнийг дөнгөж] хорт гучин хүний хамт Хашин (тангуд) оронд дутаалгаж, чиний улсыг аварч өгсөнбилээ. Тэр цагт чи Туул голы Хар шугуйд Есүхэй хан эцэгтэй анд бололцоод ван хан эцэг чиний баясаж хэлсэн нь “Энэ хүргэсэн тусыг чинь ургийн ураг хүртэл [мартахгүй] ачийг хариулахыг тэнгэр газрынг ивээл мэдтүгэй” гэж биширч хэлсэн билээ. Түүний хойно [чиний дүү] Эрх-хар, найманы Инанч Билгэ ханаас цэрэг гуй аваад чамтай байлдахаар ирэхэд чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гүр ханыг Сарталуын нураг Чүй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэгэн жил бололгүй бас Гүр ханаас салж, Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээнийцус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хүрч ирэв, чи.Есүхэй хан эцэг минь, чамайг ингэж ядарч явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сүхэхэй хоёрыг элч болгож угтуулсан ба би өөрөө Хэрлэн мөрний Бүрги эргээс угтан мордож, Гүсэүр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуурт татаж өгсөн ба урьд эцэгтэй минь ард бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хөвүүн бололцсон биш билүү? Тэгээд тэр өвөл чамайг бид хүрээн дотроо оруулж тэжээв. Тэр өвөл өвөлжиж зун өнгөрөөд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сүүл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин төхүмийн зүг хөөж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хүнс тариа хүртэл цөмийг авч энэ бүгдийг би хан эцэг чамд өгсөн билээ.
Өлсөх өдөрт чинь
Өршөөж тэжээсэн би.
Өнчрөх сад чинь
Өмөглөж тэтгэсэн би
Бас бид Хүчүгүдийн Буйруг ханыг Улуг таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар Алтайг давуулан хөөж, Үрүнгү гол хүргэж, Хишибаши нуурт түүнийг барьж сөнөөв. Тэндээс харьж ирэхэд найманы Хүгсэү сабраг баатар, Байдраг голын бэлчирт цэргээ засаж, [байлдахаар тосож байсан ажээ. Бид хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл] нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хоновол хэн эцэг минь чи буусан газраа олон гал түлж орхиод мөн шөнө Хар сүүл голыг өсөн хөдлөв.
Бид маргааш өглөө нь үзвэл, чи буусан гзараа үгүй болсон тул “Биднийг энэ орхиосон гал мэт хаясан ажээ” гэж бид хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хүгсэү сабраг баатар нэхэж очоод Сэнгүмийн эм хөвүүд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, хан эцэг чамайг Тэлээтү амсар гээдг газар байх үед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу Чулуун хоёр, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнэ авч эцэгтээ нийлэхээр Баргужин төхүмийн зүг дутаан хөдлөв. Тэр цагт чи: ”Найманы Хүгсэү сабрагт эд хөрөнгө албат иргэдээ булаагдав. Хөвүүн минь дөрвөн хүлэг баатраа явуулж тусална уу” гэж гуйсанд , би чам шиг ийм санаа агуулалгүй, даруй Боорчи Мухулай, Борохул Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дөрвөн хүлэг баатар очихын урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хүрч байтал миний дөрвөн хүлэг баатар хүрэлцэн очиж Сэнгүмийг авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд сэлтийг аварч өгөв. Тэр цагт хан эцэг чи биширч өгүүлрүүн: “Хөвүүн Тэмүжин дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагдан барсан улсыг аварч өгөв"”гэж хэлсэн билээ.
Одоо хан эцэг минь, би ямар хэрэгт буруудаж, чиний хилэнг хүргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хулбари-хури Итүргэн хоёр элчийг томилон ирүүлж хэлтүгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хүнийг илгээвч болно” гэж илгээв.
178. 161. Ван хан энэ үгийг сонсоод өгүүлрүүн: “Ай халаг.
Сайн хөвүүнээсээ салж
Сайхан төрөө гутаав, би
Эрхэм хөвүүнээс хагацаж
Эвдрэх үйлийг хийв, би”
Гэж гэмшиж өгүүлрүүн: “Одоо хөвүүн (Тэмүжин)-ээ үзэж муу сэтгэвэл энэ мэт цусаа урсгаля” гэж андгайлж чигчий хурууныхаа өндгийг хутгаар хатгаж, цусыг цувируулж аваад өчүүхэн саванд хийж “Хөвүүнд минь өг” гэж илгээв.
179. 162. Бас Чингис хаано, Жамуха андад хэлүүлсэн нь: “Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав, чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хан эцгийн хөх хундагаар (айраг) уух бүлгээ. Ямагт би урьд босож уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хэн эцгийн хөх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох вэ? Гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой). Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлүүлсэн нь: “Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв үү? Мэхлэн урвах гэв үү? Хучар чамайг Нэгүн тайжийн хөвүүн тул “Чи хан бол? Гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хотала хан, бид бүхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зөвшөөрсөнгүй.
Бартан баатрын хөвүүээс ахмад үеийн хүмүүс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зөвшөөрсөнгүй]. Та нарын алин нь ч хан болохгүй тул би та нарт өргөмжлөгдөөд захирч явав. Таныг хан болсон бол би
Өрсөх дайн болоход
Өмнө нь уулгалан яваад
Өндөр хөх тэнгэрийн
Өршөөл ивээлд орж
Өстөн дайсныг дарвал
Өнгөтэй сайн охидыг авчирч
Өөдтэй сайн морьдыг олзолж
Өндөр эзэн тандаа барих бүлгээ.
Ойн гөрөөсийг авлах цагт
Ойртуулж шахаж өгөх билээ.
Хадын гөрөөсийг авлах цагт
Хавьтуулж шахаж өгөх билээ
Гууны гөрөөсийг авлах цагь
Гуяыг нийлтэл шахаж өгөх билээ
Хээрийн гөрөөсийг авлах цагт
Хээлийг нийлтэл шахаж өгөх билээ.
Одоо тан нар хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахин урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын Вангин чансангийн өгсөн цол. Энэ тухай 134 дүгээр зүйл үз)-ийн садан энэ ажээ гэж бүү хэлүүлэгтүн. Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай” гэж илгээв.
180. 163. Бас Чингис хаан, Тоорил дүүдээ өгүүл гэж өгүүлрүүн: “Чамайг дүү гэсний учир нь, урьд нэгэн цагт Тумбинай, Чархай, Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хөвүүн Сүбэхэй боол бүлгээ. Сүбэхэй боолын хөвүүн Хөхөчү-хирсаан. Хөхөчү хирсааны хөвүүн Ехэй-хонтагар бүлгээ. Ехэйхонтагарын хөвүүн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуулчлан явна? Миний улсыг Алтан Хучар хоёр хэнд ч мэдүүлэхгүй нь лавтай биз. Иймийн тул чамайг дүү гэж нэрийднэ.
Элэнцийн үеийн
Иштэй боол чамд
Эрхэмлэж хэлэх үг минь
Энэ байна.
Хуланцын үеийн
Хувьтай боол чамд
Хуурмаггүй хэлэх үг минь
Энэ байна”
гэж илгээв.
181. 164. Бас Чингис хаан, Сэнгүм андад өгүүл гэж өгүүлрүүн: “Би эцгийн дээлтэй төрсөн хөвүүн ажээ. Чи нүцгэн төрсөн хөвүүн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, үүнд Сэнгүм чи атаархан завсардуулж намайг хөөлгөв. Одоо чи хан эцгийн элгийг эмгэнүүлэхгүй зүрхийг зүдүүлэхгүй, өглөө үдэш орж гарч санааг баясган, сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа үл тавин, хан эцгийг амьд байтал хан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгүм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад илгээ” гэж явуулав. Бас өгүүлрүүн: “Надад хан эцэг, Сэнгүм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширүн, Хачиун тус бүр хоёр хүнийг элч болгож ирүүлнэ үү” гэж Архай Хасар, Сүхэхэй жэүн хоёрт энэ үгсийг цээжлүүлж илгээв. Энэ үгийг сонсоод Сэнгүм өгүүлрүүн: “Саяхан миний эцгийг хядагч өвгөн гэж харааж байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг Тогтоа бөөгийн сартаул хонины сүүлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр магтах болов. Энэ үгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн үг байна. Үүнд ямар ч эргэлзэх зүйлгүй. Билгэ бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун” гэв. Тэндээс Архай Хасар буцаж харьсан ба Сүхэхэй жэүний эм хөвүүд, Ван ханы хүрээндб айсан тул буцахаас зүрх халширч тэнд хоцров. Архай хүрч ирээд тэдний үгсийг Чингис хаанд өгүүлэв.
182. 165. Тэндээс Чингис хаан нүүж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа Горлосын Цоос цагаан ирж уулзаад, горлосууд дага жоров. Бас Онгудын Алахуш-дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд Эргүнэ мөрний орчим нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа сэртаулын (Туркестаны) хасан гэдэг хүн, цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан түүнтэй уулзав.
183. 166. Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар өөрийн эм ба Егү Есүнхэй Туху гурван хөвүүнээ Ван ханы тэнд орхиж, өөрөө хэдэн нөхөдтэй гарч, ах Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж олж чадсангүй шир шөрмөс идэж яваад яса Чингис хаанд ирж нийлэв.
Хасарыг ирмэгц Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зөвлөлдөж, Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын үг гэж хэл гэж өгүүлрүүн:
“Хасар би танаас салж
Хан ахаа санаж
Хайн эрэвч
Харагдах бараагүй
Хайлан уйлавч
Сонстох чимээгүй
Хаана одсоныг мэдэхгүй
Од харан хонож
Орвон дэрлэн унтаж
(Гэргүй хонож
Дэргүй унтаж) байна.
Миний эм хөвүүд, хан эцэг чиний тэндбий. Хэрэв итгэмжтэй хүнийг илгээвэл би танд эцэгт одох билээ? Гэж хэлтүгэй гээд бас Халиудар, Чахурхан хоёрт өгүүлрүүн: “Та нарыг явмагц бид хөдөлж Хэрлэний Аргал хохид очиж бууна. Та нар тэнд буцаж ирэгтүн” гэж болзолдож, Халиудар Чахурхан хоёрыг явуулаад Жорчидай Архайн хоёрыг тэргүүтэн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр хотлоор нүүж Хэрлэний Аргал хохид ирж буув.
184. 167. Халиудар Чахурхан хоёр, Ван ханд хүрч, Хасарын үг гэж дээрх үгийг хэлэв. Тэр цагт Ван хан, алтан тэрэм (асар) босгож хуримлан байжээ. Халиудар Чахурхан хоёрын үгийг сонсоод Ван хан өгүүлрүүн: Тийм бол Хасар иртүгэй. “Итгэмжит хүнд Итүргэнийг илгээе” гэж явуулав. Тэрхүү Итүргэн, Халиудар Чахурхан хоёрын хамт уг болзсон Аргал хохи гэдэг газар хүрч ирээд их бараа (олон хүн мал)-г үзэж Итүргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэж гйүцэвч барьж чадахгүй, өмнө хойноос арай гэж сум хүрэлцэх газар ирж, Итүргэний алтан эмээлт хар морины гуяны угийг хойш унатал харважээ. Тэгээд Итүргэнийг Халиудар, Чахурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итүргэнээс үг асуусангүй. “Хасарт авч оч” гэв. Хасарт авч очвол Хасар, Итүргэнтэй үг хэлэлцсэнгүй дор нь цавчиж орхив.
185. 168. Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд өгүүлрүүн: “Ван хан болгоомж ажиггүй, алтан тэрэм босгоод хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шөнө дүлд бүчин дайръя” гэвэл (Чингис хаан) энэ үгийг зөвшөөрч, Жорчидай Архай хоёрыг хайгуул болгон тэргүүн явуулаад дара ань бүгдээр шөнө дүлэн явж Жэжээр өндрийн Жэр хавчлын аманд (Ван ханыг) байхад бүслэн авав. Гурван шөнө, гурван өдөр турш байлдаад гуравдугаар өдөр тэд бууж өгөв. Үзвэл, Ван хан Сэнгүм хоёр үгүй болжээ. Шөнө оргон одсоныг манайхан мэдсэнгүй. Ингэж байлдсан нь Жүрхиний Хадаг баатар байсан ажээ.
Хадаг баатар орж ирээд өгүүлрүүн: “Тус (өөрийн) ханаа яахин барьж алуулах гэж тэвчин ядаж, түүний амийг арчлахын тул гурван өдөр, гурван шөнө байлдав. Одоо түүнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид бууж өгөв. Намайг үхүүлбэл үхье. Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хүчээ өгье” гэв. Чингис хаан, Хадаг баатрын үгийг зөвшөөж зарлиг болруун: “Өөрийн ханыг орхихгүй, түүний амийг аврахын тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нөхөрлөж болох хүн байна” гээд амийг соёрхож, Хадаг баатар ба Жүрхин овгийн зуун хүнийг Хуилдарын үхсэний тул Хуилдарын эм хөвүүнд зарц болгож өгөв.
Тэндээс хөвүүн үр төрвөл Хуилдарын ургийн ураг хүртэл адгаж хүчээ өгтүгэй. Охин үр төрвөл эцэг эх нь өөрийн дураар худалдаж (хадамд) өгч болохгүй. Тэдний хөвүүд охид Хуилдарын эм хөвүүдийн өмнө хойно зарагдаж явтугай” гэж соёрхон зарлигб олов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж (шударга үгээ) хэлсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун: “Хуилдарын зүтгэсний тул түүний ургийн ураг хүртэл өнчдийг тэтгэх хишгээс хүртэж яв” гэж зарлиг болов.
ВАН ХАН СӨНӨСӨН НЬ
186. 153. Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жүрхинийг өгөв. Бас Ван ханы дүү Жаха хамбуд хоёр охин байсны эгч ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү Сорхагтанийг хөвүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харьяат өмчийн иргэнийг халдаж авсангүй, харин Жаха хамбыг тэрэгний нөгөө арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож өршөөв.
187. 154. Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цөмийг Бадай Хишилиг хоёрт олгож
“Хувьдаа зарцалж
Хундагаа бариулж
Хоромсгоо зүүлгэж
Ургийн урагт хүртэл
Удтал дархлан жаргатугай
[Та хоёр]
Алалдах дайнд явж,
Авсан олзоо цөмийг
Аминдаа ашиглаж байгтун.
Анд явж
Алсан гөрөөсөө цөмийг
Хувьдаа хэрэглэж байгтун”.
Гээд Чингис хаан бас зарлиг болруун: “Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хүргэсэн тусыг үүрд санаж явтугай” гэж зарлиг болов.
Хэрэйд улсын эзэлж
Хэнд дутаалгүй
Хэсэглэж хувааж авав
Түмэн бүбэгэнийг номготгож
Түүнийг бүрнээ тасчиж
Түгээн хувааж орхив.
Олан дунгайдыг дараж
Орой болохын өмнө
Огтчин хувааж авав
Цус урсгах дуртай
Цуут жүрхийн овгийг
Цугийг хувааж эзлэв.
Хэрэйд иргэнийг сөнөөж тэр өвөл, Абжиа хүдгэр гэдэг газар өвөлжив.
188. Ван хан Сэнгүм хоёр дутааж гараад Дидиг сахлын Нэхүн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хүнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, “Би Ван хан мөн” гэж хэлсэн боловч тэр ханьсангүй ба үнэмшсэнгүй, Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгүм Дидиг сахлын Нэхүн усан дээр очилгүй тойрон гарч, цөл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг үзээд Сэнгүм, мориноос бууж, морио агтач Хөхөчүд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгүм, агтагч Хөхөчү, Хөхөчүгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хөхөчү, Сэнгүмийн морийг хөтлөөд гэдрэг буцан хатирвал түүний эм өгүүлрүүн:
“Алттыг өмсөхөд
Амттыг идэхэд
Амраг Хөхөчү минь гэж хайрлаж
Асран санаж билээ.
Харин одоо чи
Хан Сэнгүмийг орхиж
Хаяж дутаах буюу?”
Гэж хоцрохыг завдвал, Хөхөчү өгүүлрүүн: “Чи Сэнгүмийн эхнэр болох гэв үү?” гэвэл, эм нь өгүүлрүүн: “Чи намайг нохой мэт ичгүүргүй амьтан гэх буюу? Чи алтан хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай үлдэг” гэвэл, Хөхөчү алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов. Агтач Хөхөчү буцаж ирээд Чингис хаанд очи: “Сэнгүмийг тийнхүү цөлд явган хаяад ирэв” гэж ярилцсан үгээ бүрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: “Гагцхүү эмий нь амийг өршөөе. Нөгөө агтач Хөхөчү, хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгүй хүн” гэж цавчиж алав. [Сэнгүм, Ашиг балгасыг дайрч, Түвд оронд сууж байсан боловч нутгийн ардад хавчигдаж дутааж гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгүмийг барьж алсан ба эхнэр хүүхдийг Чингис хаанд хүргэж өгөв гэдэг үг байдаг. Рашид]
189. Найманы Таян ханы эх Гүрбэсү өгүүлрүүн: “Ван хан, эртний их хан билээ. Толгойгий нь авчрагтун. Хэрэв мөн бол бид тахья” гэж Хорису-бэчид элч илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мөн тул цагаан олбог дээр оршуулж, идээ шүүс өргөн, бэрээд (бэрүүд)-ээ бэрлүүлж, хуур хуурдуулж, идээ шүүс тавьж, хундага өргүүлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан хилэгнэж хэмхчин гишглүүлэв. Үүнд Хүгсэү сабраг өгүүлрүүн: “Үхсэн ханы толгойг огтолж авчраад хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов. Урьд Инанча Билгэ ханы хэлсэн нь:
“Эр намайг өтөлсөн хойно
Эхнэрийн минь залуу байхад
Эрхт тэнгэрийн элбэрлээр
Энэ Таян төрсөн билээ.
Торлог гоо биетэй
Торомгор бор хүү минь
Ард дорд олноо
Асран захирч чадах болов уу?”
Гэж байсан билээ. Одоо
“Хар нохой муу ёроор хуцах болов.
Хатан Гүрбэсү
Хамаг хэргийг мэдэх болов
Хан Таян чи
Халшрах зөөлөн хүн байна.
Ан гөрөө хийхээс өөр, мэдэх эрдэм чадалгүй ажээ” гэвэл, Таян хан өгүүлрүүн: “Дорно зүгийн цөөн монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан үхүүлэв. Тэгээд, тэд, бүгдийг эзлэн хаан болох санаатайа юу? Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг ббиз. Гэтэл, газар дээр хоёрхан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх хээргтэй вэ.) Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя” гэжээ. Түүнд эх Гүрбэсү нь өгүүлрүүн: “Юу хийнэ? Тэдний монголчууд
Халхлах муу үнэртэй
Хар муухай хувцастай тул авчирч юу хийнэ?
Холхон байвал дээр бий. Гагцхүү шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хөлий нь угаалгавал үнээ, хонь саалгаж болох мэт” гэвэл Таян хан өгүүлрүүн: “Тэд ямар боловч [хамаагүй] бид Монголд очиж хоромсого саадгийг хураан авчиръя (эзлэн авчиръя)” гэжээ.
190. Эдгээр үгийг сонсоод Хүгсэү сабраг байтар өгүүлрүүн: “та хэтэрхий их үг хэлж байна. Аяа, Торлог хан минь ингэж болох буюу? Болигтун” гэж Хүгсэү сабраг хэдийгээр ятгавч [үгийг сонссонгүй]. Төрбиташ нэрт элчийг онгууд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлүүлсэн нь: “Энэ дорно зүгийн цөөн монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын хоромсогыг булаан авъя” гэж илгээжээ. Тэр үгэнд Алахуш-дигитхури өгүүлрүүн: “Би чиний баруун гар бол чадахгүй” гэж явуулаад , Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлүүлсэн нь: “найманы Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зөвшөөрөв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай” гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Түлхинчэүд гэдэг газар хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хүргэв. Энэ мэдээг сонсоод мөн авын газар “Яах вэ?” гэж зөвлөлдвөл, олон хүн өгүүлрүүн: “Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагүй [намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид]” гэвэл, Отчигин ноён өгүүрүүн: “Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зүгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хөдлөлгүй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр үлдэх бишүү. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү мөнх тэнгэр мэднэ. Рашид.]” гэв. Бэлгүтэй ноён өгүүлрүүн:
“Амьд яваа байтал
Алтан хоромсогоо алдвал
Амьд явсны хэрэг юун?
Нум сумаа барьсаар
Саадаг хоромсгоо дэрлэсээр
Ясаа хээр орхихоос
Эрхэм сайн үхэл
Эр хүнд байх буюу?
Ар найман улс
Агуу их нутагтай
Ард иргэн олонтой
Адуу мал баялагтйа гэж
Их сүр бадруулан
Ийм үг хэлж байна
Харин энэ далимд
Халдаж бид очвол
Нутаг усыг эзэлж
Нум сумыг булаахад
Бэрхгүй.
Одоо бид довтлон очвол
Олон адуугаа хурааж амжихгүй.
Орхиод дутаах нь магадгүй бишүү.
Орд гэрээ ачиж чаадахгүй
Хаяад зайлах нь лавтай бишүү.
Олон харяат ард нь
Ой тайгад шургалж
Осолдон самуурах биз
Одоо ийм үгийг сонссоор байж
Огт зүгээр өнгөрүүлж болохгүй
Олон даяар байлдаар мордъё” гэв.
191. 191. Бэлгүтэй ноёны энэ үгийг Чингис хаан зөвшөөрч, аваас буугаад Абжиа Хүдгэрээс нүүж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бүртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж, мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргүүлэн захирах их] чэрби нарыг томилов. Додай чэрби, Доголху чэрби Өэлүн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сүйхэтү чэрби энэ зургаан чэрби түшмэлийг тэнд томилов. Цэргүүдээ арван, зуун мянган болгон хуваарилаж дуусаад, бас наян хэвтүүл (шөнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, үүнд мянганы ноёд, зууны ноёдын хөвүүд дүү нар ба сул ардын (чөлөөт иргэний) хөвүүд дүү нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд Архай Хасарыг өршөөн дотнолж: “Мянган сайн баатрыг шилж автугай! Байлдах өдөр минь явж байлдтугай! Ерийн өдөр, миний шадар хишигтэн болж явтугай!” гэж зарлиг болов. Бас “Далан торгуудыг Өэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчинтай зөвлөж явтугай! Гэв.
192. 192. Бас Чингис хаан зарлиг болруун: “хорчин (нум сум агсагчид), торгууд хишигтэн буурч (тогооч), хаалгач агтач нар өдөр бүр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаад уг үүргээ нар шингэхийн урьд хэвтүүлийн хүмүүст шилжүүлж өөрсдөө агтанд гарч хонотугай! Хэвтүүлийн хүмүүс шөнө ээлжээр үүдэнд зогсож, гэрийн тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг өглөөний хоол идмэгц ирж хэвтүүлийн хүмүүсээс үүрэг хүлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтугай! Гурван өдөр, гурван шөнө жасаалан явж дуусаад гурван шөнө (амарч) хонотугай! Хорчин нар хэвүүлийн үүргийг гүйцэтгэж сольж явтугай! Гэж зарлигб олов. Тэгээд цэргүүдээ мянга мянгаар хуваарилаж дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтүүл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найманы улстай байлдахаар мордов [Тэр цагт мэргидийн Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бөгөөд дутааж ирсэн Алин тайж, Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дөрвөн татаар, хатахин, салжиуд аймгууд цөм Наймантай нэгдсэн байжээ. Рашид].
193. 193. Хулгана жил (1204) –ийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн өөд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хүрч Ханхарханы (Хангай-ханы) эхэн дээр байсан найманы харуултай учрав. Тэд харицлан тулалцаж байгаад найманы ахруулд манай харуул эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул тэр морийг барьж аваад “Монголын агт туранхай ажээ” гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хүрч буугаад “Одоо явах вэ?” гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: “Бидний цэрэг цөөн бөгөөд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа цатгая, Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хүн тутам эр бүр шөнө таван анги гал түлж галаар үср бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээс гарч үзээгүй танхи хүн гэнэ. Бид галаар сүрдүүлэн тэдний гөлрүүлж байх завсар бидний агт цадахб из. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хүчинд нь хүртэл хөөж оруулаад тэдний самгардах самбаанд байлдаж орвол болох уу?” гэж дуртгавал, энэ үгийг зөвшөрч Чингис хаан зарлиг болруун: “Тийм бол галуудыг түлэгтүн” гэж цэргүүдэд тушаал тунхаглав. Цэргүүд саарь хээрт тарж буугаад амьд хүн бүр таван анги гал түлэв. Найманы харуул, Ханхарханы тэргүүнээс шөнө олон галыг үзэж “Монгол цөөн гэсэн биш билүү? Одноос олон гал ноцож байна. Гэж Таян ханд өнөөх барьсан муу эмээлтэй саарал морийг хүргүүлэв. Бас Таян ханд мэдүүлсэн нь: “Монголын цэргүүд Саарь хээрийг дүүртэл буужээ. Өдө бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна. (Өдөр өндөр ууланд гарч байдаг болов уу? Шөнө талд од мэт олон гал ноцоож байна)” гэж илгээв.
194. 194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хүчүлүг хан хөвүүндээ хэлж илгээрүүн: “Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид,
Хар муусайн монголтой
Хатгалдаж нэгэн хэлбэл
Хагацахад бэрх болно
Хацрыг жадалж байвч
Харсан нүдээ цавчдаггүй
Хар цусаа урсаж байвч
Харьж огт буцдаггүй
Хатуужил ихт монголтой
Хамаагүй байлдаж болохгүй.
Одоо Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хөдөлгөж, цэргээ засацгааж монголчуудыг өдөөн даллаж, Алтайн өлгийг хүртэл нохой хэрэл хэрж займруулан чирэгдүүлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид өмнөөс нь довтлон оръё” гэж илгээжээ. Тэр үгийг сонсоод Хүчүлүг хан өгүүлрүүн: “Таян хан ман аанай [муусайн] эм мэт зүрх алдаж, ийм үг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олонхи, Жамухыг дагаж энд бидэнд байна.
Жирэмсэн эмийн шээх газраас
Хол яваагүй
Жижиг тугалын бэлчих газраас
Гарч үзээгүй
Эм Таян зүрх алдаж
Энэ үгийг хэлжээ” гэж
Эцэг Таян ханыг
Элдвээр дайран доромжилж
Элч хүнээ илгээв.
Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ үгийг сонсоод Таян хан өгүүлрүүн:
“Хүчүлүг хөвүүн чиний
Хүчирхэх бардах их боловч
Хүрэлцэн алалдах цагт
Хүнээс урьд шантрах биз.
Тэр их омгоо
Тэрс дайсанд гаргаасай!
Тэмцэж нэгэнт эхэлбэл
Зүгээр салах аргагүй”
Гэв. Тэр үгийг сонсоод, Таян ханы дараах их ноён Хорису-бэчи өгүүлрүүн: “Инанча Билгэ хан эцэг чинь
Адил зэргийн дайсанд
Араа үзүүлж яваагүй
Алалдах тулалдах өдөрт
Агтаа ухруулж үзээгүй
Билээ. Өнөө чи юунд маргаашийн төлөө зүрх алдана. Чиний ингэж зүрх шантрахыг мэдсэн бол чиний хатан эх Гүрбэсийг авчирч цэрэг захируулах билүү? Хөөрхий Хүгсэү сабраг баатар өтлөөд цэргийн цааз сулрав. Монголын завшаан болох биз. Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгүй хүн ажээ” гээд хоромсогоо дэлдэж эргэж хатиран одов.
195. Түүнд Таян хан хилэгнэж өгүүлрүүн: “Үхэх амь, зовох бие бүгд нэгэн адил биз ээ. Тийм бол хатгалдъя” гэж Хачир уснаас хөдөлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху гүний зүүн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хүрч ирэхэд Чингис хааны харуул үзэж, “Найман хүрч айсуй” гэж хэл хүргэвэл үүнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: “Олноос олон гарз гарна. Цөөнөөс цөөн газр гарна” гээд эсрэг нь морилж (өмнөөс нь очиж) тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа
Харгана зорчлоор хатгалдаж
Нуур байрлалаар байлдаж
Цүүц хатгалдаанаар цөмөрч тулъя”
Гэлдэв. Тэгээд Чингис хаан өөрөө магнайд явж, Хасарт гол хүчээ захируулав. Отчигин ноёноор бэлтгэл агтыг захируулав.
Найман, Цахир могодоос буцаж, Наху гүний өвөр уулын хормой хижин байжээ. Тэгээд найманы харуулыгб идний харуул хөөж, Наху гүний өвөр байгаа гол хүчинд нь хүрч очвол Таян хан үзэж, найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас асууруун: “Тэр сүрэг хонинд орж хотонд нь хүртэл хөөж яваа чоно мэт довтлогч ямар хүмүүс вэ?” гэвэл, Жамуха өгүүлрүүн: “Тэмүжин анд минь, дөрвөн нохойг хүний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хөөж ирэгчид тэр дөрвөн нохой биз.
Ширмэн төмөр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган төмөр зүрхтэй
Гадас цүүцэн хошуутай
Галзуу дөрвөн нохой,
Түмэн амьтныг хядахаар
Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шүлсээ савируулж айсуй
Шүүдрээр унд хийж
Шүлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нөхөр хийж явдаг
Зэв, Хубилай тэргүүтэй
Зэлмэ, Сүбэдэй дараатай
Тэмүжин андын тэжээсэн
Төр дөрвөн ноход
Тэмүүлэн хүрч ирэв”
Гэжээ. Таян хан өгүүлрүүн: “Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя” гээд хойш ухарч уул өөд өгсөв. Бас тэдний хойноос харайлан дүүлэн яваа хүмүүсийг үзэж, Таян хан, Жамухаас асууруун:
“Эрт тавьсан унага
Эхийн сүүг хөхөж
Эрхлэн давхин наадах мэт
Эрчлэн үсэрч яваа
Энэ хэдэн хүнийг
Эрхэм Жамуха мэдэх үү?”
гэвэл, Жамуха өгүүлрүүн:
“Зэвсэгт эрийг айлгаж
Зэв тоногийг булаадаг
Илдэт эрийг няцааж
Илүү дутууг булаадаг
Идэт урууд, мангуд нарбиз.
Баатар зоригт тэд
Байлдаан болох ойртсонд
Баярлан харайж явна” гэжээ.
Тэндээс Таян хан өгүүлрүүн: “Тийм бол тэр муусайнаас хол байя” гэж бас ухран уул өөд авирав. “Бас тэдний хойноос өлссөн шувуу мэт өрвөлзөн сөрвөлзөн ирэгчид хэн бэ?” гэж Таян хан асуувал, Жамуха хариу өгүүлрүүн:
“Тэр хойноос ирэгч нь
Тэмүжин анд мөн байна
Хан Тэмүжин тэр
Хамаг биедээ цөм
Шөвөг хатгах зайгүй
Шөрөг төмөр өмсч
Зүү шивэх завсаргүй
Зүймэл хуяг өмсч
Өлссөн шувуу мэт
Өрвөлзөн сөрвөлзөн айсуй.
Уурласан араатан мэт
Урагш дүүлэн айсуй.
Наймаг аймаг та нар Монголыг үзмэгц, ишигний год ч үлдээхгүй [ийш тийш хувааж эзэлнэ] гэдэг байсан биш билүү? Одоо та нар үзтүгэй” гэв. Энэ үгийг сонсоод Таян хан өгүүлрүүн: “Ай тийм бол энэ уулын ам өөд бас авиръя” гэж уул өгсөж нэлээд яваад Таян хан, Жамухаас асуув. “Бас тэр хойноос нь ирж яваа нүсэр амьтан хэн бэ?” гэвэл, Жамуха өгүүлрүүн:
“Хүндэт Өэлүн хатны
Хүний махаар тэжээсэн
Хүчин Хасар гэдэг
Хүү нь тэр мөн
Гурван бухаар зүтгүүлэвч
Гулзайхгүй хүчтэй
Гунжин үхрийг идэвч
Цадахгүй ходоодтой
Хэдэн алд биедээ
Хэлхээ хуяг өмссөн
Хэрцгий догшин Хасар
Хэн бүхнийг идэхээр айсуй!
Хоромсого саадагтай хүнийг
Ховх татаад залгихад
Хомхой тэр Хасарын
Хоолойд тордоггү йгэнэ.
Амьд хүнийг бүхлээр
Авч шүүрээд залгихад
Аюулт тэр гахйлын
Аманд тээглэхгүй гэнэ.
Уур нь их хүрч
Урдах сумаа шүүрч
Ухасхийн харвахад
Уулын цаадах хүмүүс ч
Уул суманд оногдож
Ундуй сундуй үхэцгээнэ
Хилэн нь их хүрч
Хийсвэр сумаа шүүрч
Хийн зүг харвахад
Хярын цаадах хүмүүс ч
Хяргах тэр суманд
Хядагдаж олноор үхэцгээнэ.
Их дэлж харвавал
Есөн зуун алд газар харвадаг
Татуу дэлж харвавал
Таван зуун алд газар харвадаг
Хүнтэй адил хүн биш
Хүнийг идэх мангас
Хүчит Хасар тэр
Хүрч ирж явна”
Гэвэл, Таян хан өгүүлрүүн: “Тийм бол өндөр ууланд хоргодъё, дээш авиртугай” гэж уул өөд улам авирав. Бас Таян хан Жамухаас асуув: Түүний хойно ирж яваа хэн бэ? Гэвэл, Жамуха өгүүлрүүн:
“Өэлүн эхийн отгон хүү
Өнөөх Отчигин тэр мөн.
Эрхэмсэг танхи учраас
Эрт унтдаг боловч
Эрэлхэг зоригтой хүн
Отгон хөвүүн учраас
Орой босдог бловч
Омог чадалтай эр
Байлдаан үймээн болоход
Байрандаа хоцордоггүй
Баатар Отчигин тэр явна”
Гэвэл, “Тийм бол уулын оргил дээр гаръя” гэж Таян хан хэлэв.
196. 196. Жамуха, Таян ханд ийм үгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хүн явуулж хэлүүлсэн нь:
“Таян хан чамаас айж
Тайга ууланд шургаж оров.
Ухаан алдтал айгаад тэр
Ууланд хоргодон авирч байна.
Тэмүжин чи хатуужиж хичээ
Тэд сандран дутааж байна.
Эдний царайг ажиж харахад
Эсэргүүцэх чадалгүй болжээ.
Би нөхдийн хамт найманаас хагацав” гэж илгээв. Чингис хаан, наран орой болох хирд Наху гүний уулыг бүсэлж аваад хонов. Тэр шөнө найманууд буруулан дутаах гээд Наху гүний уулан дээрэс халтиран унаж, нурсан түлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж үхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохоож барив. [Таян хан хүнд шархтсан тул даруй үхэв Рашид]. Хүчүлүг хан тусгаар байсан тул цөөн хүний хамт дутааж, Тамир гол хүрч нэхсэн цэрэгт гүйцэгдээд хүрээ бэхлэлтийг барьж байлдсан болов бас тэрвэрлэсэнгүй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив. Найманы улс иргэнийг Алтан өлгийд мохоож цөмийг нь эрхэндээ оруулж авав. [Жамуха баруун зүг дутаав] Жамухыг дагаж явсан Жадаран, хатагин, салжиуд, дөрвэн, тайчууд хонгирад тэргүүтэн аймгууд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны эх Гүрбэсү хатныг Чингис хаан авчруулж өгүүлрүүн: “Чи Монгол хүнийг муухай үнэртэй гэдэг билүү? Чи одоо юунд ирэв?” гэж түүнийг Чингис хаан өөрөө авлаа. [Таяаны аймгаас нэг хүн дутаав. Хасар түүнийг амьдаар барь гэсэнд Бат гүйцээд амьдаар барин ирэв. Үзвэл, өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгүүлрүүн: “Танай олон аймаг цэрэг цөм маныг дагаж байхад, чи энэ юмыг өвөрлөж хааш одно?” гэвэл, тэр хүн өгүүлрүүн: “Миний бие, тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав.”. Хасар өгүүлрүүн: “Чи аль овгийн хүн, ямар тушаалтай байсан бэ?” Тэр хүн өгүүлрүүн: “Би язгуураас уйгур газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ”. Хасар бас асууруун: “Энэ тамгыг юунд хэрэглэнэ”? Тататунга өгүүлрүүн: “Сайн хүнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэнэ” гэвэл, Хасар сайшаах шударга элбэрэлт хүн гэж Тэмүжинд мэдүүлж, алиава бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мөнхүү Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого тэргүүтэн олон зүйл бичиг утга заалгаж удалгүй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн 23 дугаар бүлэгт бий].
197. 197. Мөн хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг дийлээд хөөж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хөвүүн ба цөөн хүнийг авч дтуааж одов [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хөвүүн Өгэдэйд өгөв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргүүлэгч Дайр-Үсүн гэгч хүн [байлдах саналгүй гэж] өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цээрг саатуулах утл Бааридайн Наяа ноёнд Дайр-Үсүн учирч өгүүлрүүн: “Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна” гэвэл, наяа ноён өгүүлрүүн: “Охины чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хүлээ” гэж дуртгаж хүлээлгэв. Тэндээс Ная ноён Дайр-Үсүн хёор, Хуланыг авч Чингис хаанд хүргэв. Хуланыг Наян ноён гэртээ гурва хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж “Чи энэ Хуланыг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?” гэж чангад тулган асууж засаглан шийтгэх гэж байтал, хулан өгүүлрүүн: “Надад Наяа ноёны хэлсэн нь: “Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуург цэргүүд самуурах болзошгүй” гэж бид засврын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишүү. Хай энэ Наяатай учирсан минь сайн болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбоды минь шалгаж үзтүгэй” гэжээ. Бас Наяа ноён өгүүлрүүн:
“Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хүндлэхээс өөр
Хар санал надад үгүй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо хатад ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгүй харж
Хавиралгүй сахидагб илээ.
Үүнээс өөр сэтгэлийг
Үнэхээр санасан буюу
Үйлдсэн зүйл байвал
Үхэхэд надад гомдолгүй”.
Гэжээ. Чингис хаан, Хулан хатны үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл, Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав. Наяа ноёны үг бас үнэн болсон тул “Үнэн үгтэй шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая"”гэж өршөөж соёрхов.
ХҮЧҮЛҮГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ
198. 196. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан Тухай, Дөргэнэ хоёроос, Дөргэнэ-г тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: “Сорхон-шарын хөвүүн Чимбай, зүүн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бүсэл” гэж илгээв.
Тогтоа, хөвүүн Худу, Чулуун нарын хамт цөөн хүн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жил (1205) –ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хүчүлүг хан, улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ.Чингис хаан хүрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож үхэв. Хөвүүд нь түүний хүүрийг авч явж оршуулж завдахгүй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгүй болоод буруулан дутааж, Эрчис мөрнийг гэтэлэхэд олонхи хүн нь усанд живж үхэв. Найман, мэргидийн цөөн хүн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хүчүлүг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чүй мөрөнд байгаа Хар хятадын Гүр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтэн мэргид, ханлиныг хипчагуудыг дайран одов.
Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, тайхалд бүгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, үлэгсдийг цэргүүдээр талуулж дээрамдүүлэв. Бас урьд дагаж борсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: “Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ. Гээд мэргийдийг зүг зүг дуустал хуваарилав.
199. Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж Сүбээдэй төмөртэрэг хийлгэж өгөөд Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ Сүбээдэйд зарлиг болгсон нь:
“Уршигт Тогтоагийн
Урвасан хөвүүд
Уургат хулан шиш
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хөөгдсөн Худу, Чулуун нар
Хөөрөх жигүүртэй болж
Хөх тэнгэрт нисвэл
Хүлэг баатар чи
Хөнөөх шонхор болж
Хөөж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хөвүүд
Мунхаг тарвага болж
Мухар нүхэнд шургавал
Төгс баатар Сүбээдэй
Төмөр шарил болж
Төнхөж малтаж гүйцээрэй!
Өшөөт мэргийдийн үрс
Өргөс загас болж
Өргөн далайд орвол
Өрлөг Сүбээдэй чи
Өөш гувчуур болж
Өлгөж гохдож бариарай!
Өрлөг баатар чамайг
Өндөр давааг давуулж
Өргөн мөрнийг гэтлүүлж
Өшөөт мэргидийг даруулахаар
Өдөр болзож илгээв
Усны уртыг туулж
Газрын холд хүрэхдээ
Ухах морьдоо гамнаж
Уулга хүнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хүнсээ баривал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гөрөөс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бүү март
Хүнсний нэмэр болгож
Хүрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэгийн морьдын
Эмээийн хударгыг мулталж
Агтны хазаарыг амгайлж
Аяар зөөлөн яв
Чанд энэ журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хүн дураар
Авлан давхихаа болино
Цээрлэх журмыг зөрчсөн
Цэргийн хүмүүсийн занч
Таних хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар надад явуул
Танихгүй хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар мэдэж шийтэг.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мөрөн голыг гэтлэвч
Мөн санаагаа нэгтгэж
Мөнх тэнгэрийн хүчинд
Мөрийн хүч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хөвүүдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггүй
Тэнд рнь чигийг ологтун!”
Гэж зарлиг болов.
Чин зоригт Сүбээдэйд
Чингис ба хэлэв.
“Чи одоо яваад
Чивэлт мэргийдийг снөө.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан
Өшөөт тэр мэргидүүд
Өнөө бас тангараглаад
Өөр зүг дутаав
Уртын үзүүрт хүрч
Гүний ёроолд орж
Төлөөс өшөөг ав!” гэж
Төмөр тэргийг хэрэглүүлэн
Үнэн итгэлтэй Сүбээдэйг
Үхэр жил илгээв.
“Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно” гэж
Баатар Сүбээдэйг мордоход
Бас зарлиг болов.
200. 200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэнт угалз алж шарж ирдэж байгаад Жамуха нөхдөдөө хэлсэн нь: “Хэний хөвүүд энэ өдөр угалз алж, ингэж идэж байна?” гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамух, нөхдөдөө баригдаж ирээд Чингис хаанд хэлүүлсэн нь:
“Хар хэрээ
Халтар нугасыг
Барих болов
Харц боол
Хан эзэндээ
Халдах болов.
Хаан анд минь
Хайрлаж өршөө
Бор элээ
Борлог нугасыг
Барих болов
Боол зарц
Бодот эзэндээ
Босож халдав.
Богд анд минь
Бодож үз” гэжээ.
Жамухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: “хаан эзэндээ халсдан хүнийг яаж орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан эзэндээ халсдан харц ардыг ураг төрлий нь хүртэл устга” гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нүдний өмнө түүнд халсдан ардыг алав.
Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:
“Одоо бид хоёул
Ойртож бас нөхөрлөе.
Өнөө болоход, чи
Өрөөсөн арал болоод
Өөр санаа агуулахгүй биз.
Хамт хоёул нийлж
Харилцан найрамдаж
Умартсанаа сануулж
Унтсанаа сэрүүлж явъя
Өөр замаар
Явсан боловч
Өлзийт сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Өшилдөн байлдах
Өдөр болоход
Өд зүрхээ
Өвддөг билээ, чи.
Ангид замаар
Явсан боловч
Анд сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Улайшран байлдах
Өдөр болоход
Уушги зүрхээ
Өвддөг билээ. чи.
Хэдэн жишээг хэлбэл:
Хэрэйд улстай бид
Хархалзан элээтэд
Хатгалдах цаг болоход
Тоорил ханы санааг
Тодруулж бидэнд хэлээд
Тун их туслав.
Бас Найман улсыг
Үгээр үхтэл сүрдүүлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хүргэсэн билээ” гэж хэлүүлжээ.
201. 201. Жамуха өгүүлрүүн:
“Эрт өнгөрсөн цагт
Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хөндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Үл шингэх идээ идэлцэж
Үл мартах үг хэлэлцэж
Нэг хөнжил нөмөрч
Нэг санал санаж явлаа.
Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж
Хөнөөх үгэнд автагдаж
Хажуугийн хүнд хатгагдаж
Хатгах үгэнд автагдаж
Хаан анд чамаа
Хагацан салаад, би
Хар нүүрнийхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав
Умарташгүй хэлэлцсэн
Урьдын үгийг санаж
Улаан нүүрнийхээ арьсыг
Уруулж өвчлүүлсний адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовж явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нөхцөе гэжээ
Нөхцөх цагт
Нөхцсөнгүй, би
Тэмүжин чи
Түмэн улсыг
Төвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шөнийн
Зүүд болж
Гэгээн өдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бөөс
Эгмийн чиньө ргөс
Болох биз, би.
Атаат эмийн үгээр
Андаас салаад
Алжаан зовов , би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хүртэл
Улс даяарт дуурьсав
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дүү нар төржээ
Далан гурван хүлэгтэй
Дархан өрлөг нөхөдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мөхөв, би чинь
Өөрийн эцэг эхээс
Өнчин бие хоцроод
Итгэх сайн нөхөргүй
Идтэй сайн дүүгүй
Илүү дутуу үгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмүжин чамд дийлэгдэв би
Анд нөхөр минь соёрхож
Амийг минь үтэр тонилговол
Ариун зүрх чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгүй
Алуулж өршөө, намайг!
Үхэж хэвтэх яс минь
Үржилт эх дэлхийд
Үүрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерөөлийг тавъя
Өөр төрлийн би
Өндөр төрөлт андын
Өмөг сүлдэнд дарагдав
Хэлсэн үгийг минь
Мартахгүй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!
Одоо намайг тонилготугай!” гэж өгүүлбэл, эдгээр үгийг сонсоод Чингис хаан өгүүлрүүн:
“Анд нөхөр Жамуха
Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох үгийг
Арай хэлсэнгүй билээ.
Засарч чадах боловч
Засрахыг хичээхгүй байна.
Үзэх төлгөөр мэргэлбэл
Үхэх цаг нь болоогүй мэт
Дээд язгуурын хүнийг
Дэмий хорлож болохгүй
Хүний амийг хорлоход
Хүндэт шалтгаан хэрэгтэй.
Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харицлан дээрэмдэлцэх үед Жамуха анд чи, буруунзан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлөе гэвэл зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв гэж хэлэгтүн. Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж, хүүрий чинь ил хаяхгүй, хүндэт ёсоор оршуулъя” гэж зарлигб олов. Тэнд Жамухыг үхүүжл хүүрийг оршуулав.
202. 202. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг ханыг нэхүүлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун:
“Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье” гэж зарлиг болов. Мянганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 3. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай 7. Хунан, 8. Хубилай 9. Зэлмэ 10. Түгэ, 11. Дэгэй, 12. Тоулн, 13. Үнгүр, 14 Чүлгэдэй 156 Борохул, 16. Шигихутуг, 176 Хүчү, 186 Хөхөчү, 19. Хоргасун, 20. Үсүн, 21. Хуилдар 22. Шилүгэй 23. Жидай 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Бужир, 40. Мүнгүүр, 41. Долоодай 42. Бөгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрүхан, 47. Хөхө, 48. Зэв, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сүбээдэй, 53. Мөнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэүги 57. Бадай, 58. Хишилиг 59. Хэтэй 60. Чаурхай 61. Хонгиран 62. Тогоонтөмөр, 63. Мэгэтү 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бөхө, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай 75. Тобуха 76. Ажинай 77. Түйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хүргэн, 81. Хингиадай, 82. Буха-хүргэн, 83. Чигу хүргэн 84. Ашиг хүргэн, 85. Хадай хүргэн, 86. Чигу хүргэн_ 8_. 88, Алчи хүргэн, гурван мянган хонгирад 89. 90. Буту хүргэн 2. Мянган Ихирэс, 91. 92. 93. 94. 95.Онгууд Алхушдигид хури хүргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хүн болов.
203. 203. Бас Чингис хаан хүргэдийн хамт эдгээр ерөн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: “Өмөг туст нөхдөдөө өөр соёрхлыг өгье. Боорчи, Мухулай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэй” гэж гэр дотор байсан Шигихутугийг “Тэднийг урьж авчир” гэсэнд Шигихутуг өгүүлрүүн:
“Боорчи, Мухулай нар
Булт биднээс
Их тусалж
Илүү зүтгэсэн үү?
Тэмдэглэн соёрхоход
Тэднээс бид
Дутуу тусалж
Ядуу зүтгэсэн үү?
Өлгийтэй цагаасаа би
Өндөр босгыг чинь түшиж
Өдий их сахалтай
Өвгөн буурал бослтлоо
Өөр санаа санасангүй
Өршөөлд чинь багтсаар ирэв.
Алмай бага наснаасаа би
Алтан босгыг чинь түшиж
Амандаа өдий сахлтай
Ахмад настай болтлоо
Алжааж бэрхшээсэн зүйлгүй
Аль чадахаар зүтгэв.
Хөлдөө хэвтүүлж
Хөнжилдөө хучиж
Хөвүүн адилаар
Хүмүүжүүлэв, намайг
Дэргэдээ хэвтүүлж
Дээлдээ хучиж
Дүү мэтээр
Түшиж өсгөв.
Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?” гэж хэлсэнд Чингис хаан, Шигхутугт өгүүлрүүн: “Чи миний зургадугаар дүү биш үү? Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувий олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё” гэж зарлиг болов. “Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи, үзэх нүд, сонсох чих болж яв. Бидний эх ба дүүнар, хөвүүдэд эсгий туурагтны дотроо эзлэх хувийг олгож, хавстан үүдтэний дотроос харъяалах ардыг хувааж өг. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно” гэж зарлиг болов. Бас Шигихутугийг “Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллааж бай” гэж бүх улсын дээд заргач (шүүгч) болгов. Бас “Нийт улсын өмчийг хувааж заргийг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй” гэж зарлиг болов. Шигихутуг өгүүлрүүн: “Миний мэтийн өргөдөл (өргөмөл) дүү, хааны дүүтэй адилаар хувь өмч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя” гэж өчвөл “Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэж өчвөл “Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэх тул өөрөө мэдэж гүйцэтгэ” гэв. Шигихутуг өөрөө хаанаас соёрхлыг олж төгсөөд гарч, Боорчи, Мухулай тэргүүтэн нёодыг урьж оруулав.
204. 204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: “Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт чиний, өршөөл тус хүргэсэн нь өдий төдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгүм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангүй бол хар усанд живж, халуун галд түлэгдэж үхэх билээ, би. Тэр усы чинь тсэтгэж, ургийн урагт хүртэл үүрд мартахгүй. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бүр осолдохгүй, сар бүр саатахгүй сайшаал шагналыг өгч, үрийн үр хүртэл үүрд мялааж байя” гэж зарлиг болов.
205. 205. Бас Чингис хаан, Боорчид өгүүлрүүн: “Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгүйгээр гүүний айаргтай суулгаа хээр орхиж, минийг огтор хоног морийг юүлж, орог шинхул морийг надад унуулаад өөрөө хурдан ухаа морио унаж, адуугаа зээнгүй орхиод яаравчлан надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хүрээнд хүрээд, хүрээлсэн гэрүүдийн захад байсан шарга морьдыг гадагш хөөж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хөвүүн бөгөөд юу мэдэж надтай нөхөрлөсөн билээ? Чи үнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно чамайг санасаар явж, би Бэлгүтэйг илгээж нөхөрлөе гэвэл, чи бөгтгөр хонгороо унаж, бор өрмөг хэвнэгээ нөмөрч өөрөө хүрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бүслэхэд чи бидний хамт бүслэгдэв. Бас түүний хойно, Далан нэмүргэд татаартай тулалдаж хоноход өдөр шөнө үргэлж хур зүсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж нөмрөгөө надад нөмөргөөд, миний дээр бороон ыусыг дусуулахгүйгээр шөнө турш зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гишгэсэн билээ. Хүлэг баатрын шинэ энэ мөн. Түүнээс бусад чиний зүтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зөв явдлыг минь зөвшөөрөн, тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одооб үгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын түмнийг мэдэж захиртугай” гэж зарлиг болов.
206. 206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: “Хотала хааны бүжиглэх Хорхунаг-жубурын хөндийд сагалагр модны ёроолд саатанб уух цагт МУхулай, тэнгэрийн зайран (сүлд)-ы заасан үгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би [Мухулайн эцэг] Гүн гуаг дурсаж, Мухулайтай үг барилдсан билээ. Одоо түүний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хүртэл улс гүрний гоо ван болгоё” гэж гоо ван нэр өгөв. “Мухулай гоо ван, зүүн гарын Хараун-жидуны хавийн түмнийг мэдтүгэй” гэж зарлиг болов.
207. 207. Чингис хаан, Хорчид өгүүлрүүн:
“Өчүүхэн балчир цагаас
Өдий болтол минь
Өлзийт нөхөр болж
Нойтонд хамт норж
Хүйтэнд хамт хөрч
Хүчээ өргөв, чи
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зөгнөж хэлсэн үгээ
Зөв болгон тохирч
Тэнгэрийн өршөөл хүчээр
Тэр ёсоор бүтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ, чи
Одоо чи хэлсэн үг бүтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр, сайхан хүүхнүүдийг сонгож ав” гэж зарлиг болов. Бас “Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгүүд аймгийг нийлүүлж түмэн иргэн болгоод Хорчи захнирч, Эрчис мөрний дагуу ойн иргэнд хүртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн түмэн иргэнийг даргалж мэдтүгэй” гэж зарлиг болов. “Хорчийн зөвшөөрөлгүйгээр ойн иргэн ийш тийш нүүж үл болно. Хорчийн үгийг зөрчигчдийг шийтгэтүгэй” гэж зарлиг болов.
208. 208. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: ”Чиний бүтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргүүлэн байлдаан гэсэн боловч чухам хэргийг бүтээсэн нь чи мөн. Жорчидай чи довтолж ороод Жүрхин, Түбэгэн, Дунгайд, Хорширэмүний мянган торгууд, шилдэг цэрэг бүгдийг дарсаар их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв. Сэнгүмийг шархтуулсангүй бол бид ямар болохыг мэдэхгүй, Жорчидай чиний хүргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол руу нүүхэд Жорчидай чамайг би өндөру улын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа. Тэндээс би Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивээлээр бидхэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгүй буснив. Мэргид, найман нарыг бутран сарних завсар, хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч үлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг талж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мөн”.
Алалдах өдөр
Амиа хайрлахгүй
Ачийг хүргэж
Байлдах өдөр
Байраа алдахгүй
Баатарлан зүтгэсний тул
Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож өгөөд Ибагад өгүүлрүүн:
“Авир зангий чинь голсон биш
Ариун үзэсгэлэнг чинь чамласан биш,
[Хөлийг чинь шивэртэй гэсэн биш
Хөлсийг чинь үнэртэй гэсэн биш, А.то]
Өврөө дулаацуулж
Хөлөө хучуулсан
Өөрийн хатан чамайг
Их төрийн үйлст
Илт зүтгэсэн Жорчидайд
Ийнхүү соёрхох болов.
Хатгалдах цагт
Халх болж,
Хагацсан улсыг
Хамтатган өгч
Хутгалдан байлдахад
Хуяг болж
Хуваасан улсыг
Хурааж өгсөн
Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг өгөв. Үүнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний үгийг өөрчлөлгүйгээр ургийн урагт хүртэл Ибагын ор суурь (нэр хүнд)-ийг бүү тасалтугай” гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад өгүүлрүүн: “Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёрзуун хүнийг өгсөнб илээ. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож, нгадад инжийн хүмүүсээс Ашиг-Төмөр тогоочоо онэгэн озуун хүний хамт өгч” гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: “Ибага хатнаа чамд өгөв. Чи дөрвөн мянган уруудаа захиртугай” гэж соёрхож зарлиг болов.
ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ
209. 200. Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,
Хүр гэсэн газар хүрч
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн усыг цалгитал
Ниргэж нядалж явав.
Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийн Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардагб илээ” гэв. “Хубилай чи, цэргйин үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай” гэж соёрхож зарлиг болов. Бас Бидүгүн, их дуулгаргүй тул би буруушааж, мянганы ноён болгосонгүй. Чи түүнийг сургаж үз. Тэр чамтай зөвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидүгүнийг хойш ямар болохыг бид үзье” гэв.
210. 201. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгүүлрүүн:
“Боорчи, Мухулай тэргүүтэн ноёд оо, Додай Доголху тэргүүтэй чэрби нар аа! Энэ хунан, Доголху тэргүүтэн чэрби нар аа! Энэ хунан,
Харанхуй шөнө
Халдах чоно болж
Гэгээн өдөр
Хэсэх хэрээ болж
Нүүхэд үлдэхгүй
Үлдэхэд нүүхгүй
Үргэлж намайг адагж
Харийн адйсанд
Халуун нүүр өгч
Харилцдаггүй
Өшөөт хүнд
Өмөг тус болж
Өөр зан гаргадаггүй билээ.
Хунан Хөхөчос хоёртой зөвлөж, хамаг үйлдсийг үйлдэгтүн” гэж зарлиг болов. “хөвүүдий минь ах Жүчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргүүлэн захирч, миний хөвүүн Жүчийн дор түмний ноён болтугай” гэж зарлиг болов. “Хунан, Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн энэ дөрвүүл, үзсэнээ нуухгүй, үнэн үгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгүй, сонссон үгээ сонсгодог билээ”.
211. 202. Бас Чингис хаан, Зэлмэд өгүүлрүүн: “Жарчиудай өвгөн, үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвүүнээ дагуулж, Бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчийн боол, өрх үүдний өмч болж, өдий төдий тусыг хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй” гэж зарлиг болов.
212. 203. Бас Чингис хаан, Толунд өгүүлрүүн: “Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүүр болон зүтгэж бүтээсний тул чэрби гэдэг цолыг авава. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай зөвшиж захирагтун” гэж зарлиг болов.
213. 204. Бас Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн: “Мэнгитү хианы хөвүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд баядаа дагуулж нэгэн хүрээ болж
Будан мандад төөрөлгүй
Булаалдах дайн салалгүй
Нойтонд хамт норж
Хүйтэнд хамт хөрж
Явав чи
Одоо ямар соёрхол авах вэ, чи?” гэвэл Үнгүр өгүүлрүүн: “Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дүү нар, хамаагүй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дүү нараа цуглуулан захиръя” гэвэл, “Тэг, Баяд ах дүү нараа цуглуулж мянгатныг чи захиртугай!” гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: “Борохул Үнгүр та хоёр, буурч түгээгч болж, баруун зүүн этгээдэд барих эдээг түгээж, баруун талын хүмүүст зүй зүйгээр өгч идээ хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Үнгүр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хүнд идээ рэг сөнгийн баруун зүүн этгээдэд идээ базааж бэлтгээд “Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг түгээж байгтун” гэж суурийг зааж өгөв.
214. Бас Чингис хаан, Борохулд өгүүлрүүн: “Миний эх, Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг дүрвэсэн иргэний нүүсэн нутгаас
Хөдөөнөөс олж
Хөлдөө бүүвэйлж
Хүмүүжүүлэн тэжээж
Хүзүүнээс чинь татаж
Хүний зэрэг болгож
Эгмээс чин татаж
Эрийн зэрэгт оруулж
Хөвүүд бидний нөхөр сүүдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борохул надад нөхөр болж
Хурдан аянд мордож
Хуртай шөнө тохиолдовч
Хоол ундгүйгээр
Хоосон хонуулсан удаагүй,
Яаралтай дайнд мордож
Ямар ч бэрхшээл тохиолдовч
Шөл тасалдуулж
Өл алдуулж байсангүй
Өвөг эцгийг минь хорлосон
Өстөн татаарыг доройтуулж
Өшил өшиж
Хясал хясаж
Тэр татаар иргэнийг
Тэрэгний бултай чацуулж
Түүнээс өндөр нуруутныг
Түүж хядах цагт
Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул аргагүй ирэж, манай эхийн гэрт орж ирээд “Идэх юм гуйя” гэсэн, “Идэх юм гуйвал тэнд суу” гэж баруун исэр (ор)-ийн өмнөд үзүүрт суулгав. Тэр цагт таван настай байсан хөвүүн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гүйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг суганда хавчуулж гүйхийн хамт хтуга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зүүн талд сууж байсан Алтани “Хүүгий минь аллаа” гэж эхийн орилон бархирахыг сонсож гүйн гарч, Харгил шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зууран барьж, нөгөө гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр үед гэрийн ард мугалзар хар үхрийн тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сүхээ барьсаар, улаан цустай хэвээр гүйн ирж, татаарын Харгил шарыг мөн тэнд нь сүхээр цохиж, хутгаар бүлж алав. Алтани Жидай Зэлмэ гуравх, хөвүүний амь аварсан гавъяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр өгүүлрүүн: “Бид даруй гүйн ирж түүнийыг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хөвүүний амийг хорлосон байх билээ. Хөвүүнийг амийг аварсан гавъяа биднийхб олно” гэвэл, Алтани өгүүлрүүн: “Миний дууг сонссонгүй бол та нар яаж ирэх билээ? Би гүйн гүйцэж түүний сэвлэг үснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж, хутгыг алдуулсангүй бол Жидай Зэлмэ хоёрыг хүрч иртэл, хөвүүний амийг хорлож амжсан байх бишүү?” гэв. Тэгж хэлбэл% гол гавъяа нь Алтанийх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа өрөөсөн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хүргэв.
Бас хэрэйдтэй Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Өгэйдэйн гүрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж түүний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Өгэдэй морь унаж чадахгүй тул урдаа сундлан тэвэрч, бүрэлдсэн цусы нь бүлээну руулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвүүн Өгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хөвүүнийг амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг есөн удаа осол гаргавч, яллахгүй болгоё” гэж зарлигб олов.
215. Бас “Охин ургаа соёрхол өгье” гэв.
216. 216. Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: “Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй эн дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай” гэж зарлиг болов.
217. 217. Бас Чингис хаан өгүүлрүүн: “Хуилдар анд алалданб айлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавъяа бий тул түүний хөвүүд ач нарт, өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй” гэв.
218. 218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд өгүүлрүүн: “Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавъяаг хүртэж, өнчдийн тусламжаас авч бай” гэсэнд, Тоорил өгүүлрүүн: “Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъяа гэвэл, Чингис хаан зарлиг болруун: “Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт хүртэл захирч бай” гэж зарлиг болов.
219. 219. Бас Чингис ахан, Сорхон-шард өгүүлрүүн: “намайг өчүүхэн цагт Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхан-шарын хөвүүн Чулуун, Чимбай нар, намайг ах дүү нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишүү. Чиний тэр ачийгб и харанхуй шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар соёрхлыг хүсч байна?” гэвэл, Сорхан-шар би түүний хөвүүн Чулуун, Чимбай нар өгүүлрүүн: “Бид, мэргидийн нутаг сэлэнгэд дархан дураар нутаглахыг хүснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтүгэй!” гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрүүн: “Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё!” гэж зарлиг болов. Бис Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: “Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр, санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуй жбай” гэж зарлиг болов. Бас “Сорхон-шар, Бадай, Хишилиг та гурван дархан,
Олон дайсанд довтолж
Олз юм болбол
Олсноо бүрэн автугай!
Аян ав хийж
Ан гөрөөс албал
Алснаа бүрэн автугай!
Гэж шарлиг болов. “Сорхан-шар бол тайчуудын Түдэгэ-гийн гэрийн хүн. Бадай Хишилиг хоёрб ол Чэрэнгийн адуучин хүн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуимд хундага дэвшүүлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай! гэж зарлиг болов.
220. 220. Бас Чингис хаан, Наяад өгүүлрүүн: “Ширээт өвгөн, Алаг Наяа хоёр хвөүүний хамт, таргудай Хирилтугийгбарьж авчрах замд Хутгал нугад хүрээд Наяагийн хэлсэн нь: “Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?” эж сэтгэл түвтэхгүй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: “Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангүй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж, нэгэн үйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа, төвийн түмнийг захирах ноён болтугай” гэж зарлиг болов.
221. 221. Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, захирагтун гэв.
222. 222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж, өгөөд мянганы ноён болгов.
223. 223. Бас модоч дархан Хүчүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зүгээр нийлүүлж, Хүчүгүр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зөвлөж захирагтун гэв.
224. 224. Улсыг байгуулахад зүтгэсэн хмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хүмүүст соёрхлоо өгч, зарлигийг буулгах хүмүүст зарлигаа буулгаж Чингис хаан зарлигб олруун: “Урьд, би наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамттагаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжлтэн)-г ялгаж өг. Хэвтүүл, хорчин, торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй!” гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: “Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул (чөлөөт) хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр (цэрэг), нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй.
Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хөвүүд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!” гэж зарлиг болов. “Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг штийтгэж, эчнээ (далд) хол газар цөлье” гэж зарлиг болов. “Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай” гэв.
225. 225. Чинги схааны зарлигийн ёсоор мянгат, зут аравтын ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад, урьдб айсан наян хэвтүүлийг найман зуу болглв. Найман зуу дээр нэмж мянга болгтугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов.
Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлигб олов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн Есөнтэй ахалж Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд хишигтэн нарыг дөрвөн ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлижн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дөрөвдүгээр ээжлийн хорчынг азхиря явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч байтугай! Гэж зарлиг болов.
226. “Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (үр) Өэлэн чирбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя!” зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: “Бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё!” гэж зарлиг болов.
227. Бас Чингис хаан зарлиг болж, өдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дөрвөн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахалагчдыг тмоилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хүн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хүнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгүйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээлсэн этгээд гэж үзээд эчнээ хол газарт цөлье! Гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийыг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов Ээлжийн ахлагчид гагцхүү ахалгч гэсэн төдийгөөр хамт манаж байгаа хишигтнийг миний зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэгтүнэ. Гэм үйлдсэн хүнийг хэлэгтүн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтүүлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж занчвал брэээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв.
228. Бас Чингис хаан зарлиг болруун: “Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хөтөч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе!” гэж зарлиг болов.
229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүл [манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонотугай. Гадна хосон хорчин, торгууд, буурч нарб иний шөл идтэл уяаны тэнд хүлээж байгад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дара адоторгш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж буурч нар аяга саваа авч ажлаа хийтүгэй. Ээлж хишгийн хмүүс энэ тогтоосон ээжлийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөөн. Манаагаа шилжүүлсэн хэвтүүл гарч одтугай гэв. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн засвраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү?.
УЙГАР БА ОЙН ИРГЭДИЙН ЭЗЭЛСЭН НЬ
230. 230. Чингис хаан өгүүлрүүн:
“Үүлтэй шөнө
Үүдтэй гэрий минь
Үргэлж сахиж
Энэ биеий минь
Энх унтуулж
Эрдэнийн сууринд
Хүргэсэн эртний
Ээлт хэвтүүл минь!
Одтой шөнө
Орд гэрий минь
Орчимд хэвтэж
Өлгий дэвсгэрийн минь
Өмөг болж
Өчүүхэн биеийн минь
Түшиг болж
Өндөр сууринд
Хүргэсэн
Өлзийт буянт хэвтүүл минь!
Халих усан бороонд
Хайрах хүйтэн жаварь
Ханатай гэрий минь
Харгалзан байж
Халуун амий минь
Хамгаалан манаж
Хаан суринд хүргэсэн
Хайрт ивээлт хэвтүүл минь!
Өрсөх дайсаны мөрөөс
Өших хортны гараас
Өглөө үдэш ялгалгүй
Өрх гэрийг минь хамгаалж
Өөрийн нүдийг цавчилгүй
Өвч биеий минь арчилсан
Өнийн итгэлт хэвтүүл минь!
Холтсон хоромсогын
Хорд хийх чимээнээс
Хоцролгүй ирэгч
Хотлын сайн хэвтүүл минь!
Шинсэн нумын
Ширдхийх чимэнээс
Шилжрэлгүй ирэгч
Шигшмэл сайн хэвтүүл минь!
Өнө хэдийний
Өлзийт хэвтүүлий минь
Өвгөн хэвтүүл гэгтүн
Итгэлт Өэлэн чэрбийн
Ивээлт далан торгуудыг
Их торгууд гэгтүн.
Архай Хасарын харъяат
Ачит шилдэг баатруудыг
Ахмад баатрууд гэгтүн
Есөнтэй, Бүхэдэйн харъяат
Ерөөлт хуучин хорчныг
Ерөнхий хорчин гэгтүн”
Гэж зарлигб олов.
231. 231. “Ерөн таван мянгатаас миний биеийн шадар өмч болгжо илгээсэн түмэн хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хөвүүд, ургийн урагт хүртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хүрүүлэлгүй сайтар асрагтун. Эдгээр түмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж өргөмжлөхгүй байж болох уу? гэв.
232. 232. Бас Чингис хаан өгүүлрүүн: “Ордны чэрбийн охид, гэрийн хүмүүс, тэмээчин үхэрчин нарыг хэвтүүл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтүгэй. Туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтүүл даргалтугай. Аяга савыг мөн хэвтүүл эрхэлтүгэй. Бидний унд идээг хэвтүүл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтүүлээс шаардъя” гэв. “Хорчин нар унд идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан өгч үл болно. Идээг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээтүэй” гэв. “Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнгө түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийгб уулгатугай” гэв. Бидний шувуу авьахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийнб айдлаар үлдээтүгэй” гэв.
233. 233. Бас Чингис хаан өгүүлрүүн: “Бидний бие байлдаанд эс мордвол хэвтүүл биднээс ангид байлдаанд мордож үл болно” гэв. “Энэ зарлигийг мэдсээрб айгаад атаархан зөрчиж, хэтүүлийгб айлдаанд мордуулбал цэргийн хэрийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ”. Гэж зарлиг болов. “Хэвтүүлийн цэрийгб айлдаанд үл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтүүл, миний алтан амийг сахина. Шувуу, гөрөөсийг авлахад хамт зовж зүднэ. Нүүх суухад ордыг хамгаалж, хөсөг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нүүхэд хамгаалах гэдэг хялбар уур? Ийм давхар салбарын ажилай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгүй гэсэн учир тийм биз” гэжээ.
234. 234. Бас зарлиг болруун: “Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтүүлээс сонсолцох оролцтугай. Хэвтүүлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадагалах, түгээх ажлыг эрхлэлцтүгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай” гэв. “Хэвтүүл, чэрби нарын хамт эд уурсыг түгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нүүхэд Есөнтэй, Бүхэдэй нарын хорчин, Алчидай, Өэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун этгээдэд явтугай” гэв. “Буха, Дода чэрби, Чанай нарын торгууд, ордны зүүн этгээдэд явтугай” гэв. “Хэвтүүл, орд гэр, тэргийг хамгаалж ордын дэргэд, зүүн этгээдэд явутагй” гэв. “Бүх ишигтэн, торгууд ба ордын орчим явах, орд гэрийн хөвүүд адуучин, хоньчин, тэмээчин үхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай” гэж тушаав. “Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол түүж явтуагй” гэж зарлиг болов.
235. 235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан соён зарлиг болруун:
Харайхад минь хөлж болж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ
Хайрт Алха минь мэдтүгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мөнх шүү.
Саруул ухаанаас илүү
Сайн нөхөр байдаггүй.
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй
Эрхэм итгэл олон боловч
Энэ бие бүгдээс итгэлтэй
Хайрлах юм олонб оловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А.то]
236. 236. Сүбээдэ баатар, төмөр тэрэгэтй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв.
237. 237. Зэв, Найманы Хүчүлүг ханыг нэхэж Сариг гүн гэдэг газарт гүйцэж сөнөөгөөд ирэв.
238. 238. Уйгурын Идүүд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлүүлсэн нь: “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалагм өрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бүсий чинь горихоос барьж, ариун дээлий чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өрье” гэж өчиж илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: “Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй"”гэж илгээвэл, Идүүд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алалтун бэхи охиноо өгөв. [Уйгурын Идүүдэд Алалтун бэхийг өгөхөд Чингис хаан сургасан нь: “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид үл одно” гэж зарлиг болсон ажээ. А.то]
239. 239. Туулай жил (1207 он), Зүчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, түмрэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зүчийг газарчлан, түмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хүрэв. Зүч, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Түмэн хэргисийн нутагт хүрвэл, хэргисийн ноёд, Эд, Инал, Алидэр, Өлэбэг-тигин нар элсэн орж чагаан шонхор, цагаан морь, харб улга авч ирээд Зүчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, төөлс, та сзэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн түмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан шонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.
Ойрдын Худуга бэхийг ураас угтан, түмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж сорёхож, түүний хөвүүни Иналчид Чэчэйхэн охиноо өгөв. Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олууханыгө гөв. Алага-бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан, Зүчийг соёрхож өгүүлрүүн: “Хөвүүдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мөр сайтай явж хүрсэн газарт хүн, морийг гарздаж зовоосонгүй, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи.Эдгээр иргэнийг чамд өгье” гэж зарлиг болов.
240. Бас Борохул ноёныг хорь түмд (хорь буриад) иргэнийг эзлүүлэхээр явуулав. Хорь түмд иргэний ноён Дайдухул сохрыг үхсэний хойно түүний гэргий Ботхой тарган хорь түмдийг захирч байжээ. Борхоул ноён, тэнд очоод гурван хүнийг дагуулан их цэргийн тэргүүд үд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж байтал хорь түмдийн харуулын хүмүүс тэдний ард гарч зам боогоод Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь түмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан манш хилэгнэж өөрөө морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дөрвэдийн Дөрбэй-Догшинд тушаасан нь: “Цэргийг чанга захирч мөнх тэнгэрт залбичр, хорь түмдийн иргэнийг эзлэхийг оролдогтун” гэж зарлиг болов. Дөрбэй, цэргээ аваад, урьд цэргийн явж, харуулын сүр үзүүлж мэхлээд өөрөө олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хүний зүрх шантарвал жанчихын тул хүн бүрд арван саваа (торлог) үүрүүлж, эр бүрийг сүх, ооль, хөрөө цүүцээр зэвсэглүүлээд улаан бухын явсан мөрөөр урагш давшиж, мөрт тохиолдсон модыг отгчин цавчуулж, хөрөөдүүлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад хуримлан суугаа түм иргэний орой дээрээс довтлон оров.
240. 240. Урьд Хорчи ноён, Худугу бэхи хоёр, хори түмдэд баригдаад Ботохой тарганы тэндб айсан ажээ.
Хорчийн баригдсан учир нь: Хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь түмдээс хүүхнүүдийг авах гэж очтол, урьд дагасан хорь түмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хочрийг түмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хүн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь түмдийг эзэлж дуусаад Борохулын хүүр ясны тул зуун Түмдийг түүний гэр бүлд өгөв. Хорчид гучин охиныг өгөв. Ботохой тарган хатныг Худуга бэхид өгөв.
242. Чингис хаан зарлиг болж, эх, хөвүүд, дүү нартаа иргэний хувааж өгсөн нь: “Улсыг хураахад зовж зүдсэн эх минь биз. Хөвүүдийн минь ах Зүчи биз. Дүү нарын минь бага Отчигин (отгон, галын хан, голомтын эзэн)
биз” гээд , эх Отчигин хоёрт нэгэн түмэн иргэн (түмэн өрх)-ийг өгвөл эх чамлаж эс дуугарав. Зүчид есөн мянган иргэнийг өгөв. Цагадай найман мянган иргэнийг өгөв. Өгөдэйд таван мянган цэрэг өгөв. Толуйд таван мянган иргэнийг өгөв. Хасарт дөрвөн мянган иргэний өгөв. Алчидайд хоёр мянган иргэний өгөв. Бэлгүтэйд нэгэн мянга таван зуун иргэний өгөв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нүднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: “Өөрийн Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: “Өөрийн голомтыг сөнөөх мэт, өөрийн гэрийг эвдэх мэт болох биш үү. Сайн эцгийн чинь гэрээс болж үлдсэнганц авга чинь бишүү. Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний ухаж мэдсэнгүйд уучилтайг. Сайн эцгий чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг” гэж халуун сэтгэлээр ятгаж хамраасаа утаа гартал хэлсэнд “За тийм болог” гэж сайн эцгээ санаж, Боорчи, Мухулай Шигихутуг гурвын үгэнд орж амарлив.
243. 243. “Би, эх Отчигин хоёрт түмэн иргэнийг өгөөд, Хүчү, Хөхөчү Жунсо, Аргасун дөрвөн нодёыг тушааж өгөв. Зүчид, Хунан Мүнхэүр Хэтэ гурвыг тушааж өгөв. Цагадайд Харачар Мөнх Идухадай гурвыг тушааж өгөв”. Бас Чингис хаан өгүүлрүүн: “Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхө”чос, өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтуагй” гэж зарлигб олов. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж өгөв. Хасарт Жибэгээг тушааж өгөв. Алчидайд Чаурхайг тушааж өгөв.
244. 244. Хонхотны Мэнлиг эцгийн хөвүүд долоо билээ. Долоон хөвүүний дундахь нь Хөхөчү Дэв тэнгэр бөө бүлгээ. Тэр хонхотны долоон хөвүүд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд жанчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт өгүүлрүүн: “Амьтанд дйилэгддэггүй хүн гэдэг биш билүү, чи? Яагаад дийлэгдэв?” гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурванө дөр ирсэнгүй. Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүрүүн: “Мөнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийгб арина. Нэгэн удаа Хасар улсын эрхийгб арина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй” гэсэнд Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол, Хүчү Хөхчү хоёр, “Хасарыг барихаар одов” гэж Өэлүн эхэд мэдээлэв. Өэлүн эх сэүх тэргэнд цагаан тэмээ хөллөөд шөнө турш явж, наран ургах үеэр хүрч ирвэл Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, млгай бүсий нь аваад байцаан асууж байв.
Чингис хаан эхээ үзээн эмээн зайлав. Өэлүн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын ханцуйн хүлгийгө өрөө тайлж тавиад малгай, бүсий нь Хасарт өгөөд уур хилэнгээ даран яадж завилан суугаад хоёр хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барьж өгүүлрүүн: “Үүнийг харж байна уу? Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадран азагчид, хүйгээ хүчирхэн таслагчид! Хасар яав! Тэмүжин энэ нэгэн хөхийн сүүг хөхөж барах билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хөхийн сүүг хөхөж үл барах билээ. Хасар бол хоёр хөхий минь сүүг дуустал хөхөж, цээжийг минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхүү Тэмүжин цээжиндээ эрдэмтэй,
Хасар хав хүчтэй тул
Хатгалдан зайлагсдыг
Харвах сумын хүчээр
Хамж авчирдаг билээ.
Огшиж дутаагсдыг
Онох сумын хүчээр
Оруулан авчирдаг билээ.
Одоо дайсныг дарж төгсгөв гэж Хасарыг үзэн ядаж байна уу?” гэв. Эхийн уурыг амарлиулаад Чингис хаан өгүүлрүүн: “Эхийг хилэгнэгсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхэ болъё! Гэв. Эхдээ хэлэгүй далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дөрвөн зуун иргэнийг үлдээв. Үүнийг Өэлүн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хөгширчээ. Хасарт өгсөн Жалайрын Жибэгэ тэндээс зайлж, Баргужин оронд дутаав.
245. 245. Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харъяат иргэн, Дэв тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Дэв тэнгэр, элч Сохорт өгүүлрүүн: “Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ” гэж элч Сохорыг зодж, эмээлий нь үүрүүлэн явган буцаажээ. Элс Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён өөрөө Дэв тэнгэрийнд очиж өгүүлрүүн: “Элч Сохорыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би иргэнээ авахаар ирэв” гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж “Элч Сохорыг илгээдэг чинь зөв үү? Гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж өгүүлрүүн: “Элч илгээсэн минь буруу болжээ” гэв. Хонхотны долоон хөвүүд өгүүлрүүн: “Буруугаа мэдсэн бол наманчлан сөгд!” гэж Отчигиныг Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч чадсангүй буцаж маргааш өглөө нь Чингис хааныг босоогүй, орон дотроо байхад орж ирээд уйлан сөгдөж өгүүлрүүн: “Есөн хэлтэн иргэн, Дэв тэнгэрт чуулалдаж байгаа үүнд, Дэв тэнгэрээс харъяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор зодуулж эмээлээ үүрч явган ирсэнд,би өөрөө очвол долоон хонхотон, намайг энд тэндээс хааж тулгаж бурууг хүлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноо сөгдүүлэв” гээд уйлав. Чингис хааны үг хэлэхийн өмнө Бөртэ үжин, орон дотроос өндийн сууж хөнжлийн захаар өвчүүгээ бүрхэж, Отчигины уйлахыг үзэж, нулимс унагаж өгүүлрүүн: “Тэд хонхотон нар яасан хэцүү хүмүс билээ? Урьд Хасарыг бүслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв?” энэ ямар ёс вэ? [чамайг бэлхэн амьд байхад А.то] Ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна.
Үүнээс хойш тэд
Үүл мэт биеийг чинь
Үгүй болж одвол
Үлсэн их улсы чинь
Үр хүүхдээр чинь мэдүүлэх үү?
Сүүлийн цагт тэд
Сүлд гэгээн биеийг чинь
Сүүдэр болж одвол
Сүрэг их улсы чинь
Сүйтгэхэд хүрэх биш үү.
Өндөр уулын нарс мэт
Өнөр сайхан дүү нарыг чинь
Өшин дарлагч тэд
Өсөж бойжиж амжаагүй
Өчүүхэн хэдэн хүүхдэд чинь
Өргөн улсыг мэдүүлэхгүй
Яасан хцүүү хонхотан нар билээ? Дүү нараа ингэж дарлахыг үзсээр байгаад зүгээр өнгөрүүлэх үү, чи?” гээд Бөртэ үжин нулимс цувируулав. Бөртэ үжиний энэ үгийг сонсоод Чингис хаан Отчигинд өгүүлрүүн: “Дэв тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд” гэв. Тэгэхэд Отчигин босож нулимсаа арчиж гараад гурван бөхийг бэлтгэж зогсоов. Удалгүй Мэнлиг эцэг, долоон хөвүүнээ дагуулан ирж бүгдээр гэрт орж, Дэв тэнгэр, снөгийн баруун этгээдэд суув. Отчигин, Дэв тэнгэрийн дээлийн захаас барьж “Өчигдөр чи намайг наманчлуулсан билүү? Хүчээ үзэлцье” гэж үүдэн тийш чирэв. Дэв тэнгэр, Отчигиныг эсэргүүцэж, түүний дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад Дэв тэнгэрийн малгай, голомтны дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч үнэсээд өвөртөө хийв. Чингис хаан өгүүлрүүн: “Гадагш гарч бөх хүчээ тэмцэлдэгүтн” гэв. Отчигин, Дэв тэнгэрийг босго дээгүүр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бөх угтаж, Дэв тэнгэрийг бариад чирэлцэж нурууг хугалаад зүүн этгээдийн угсарсан тэрэгний үзүүрт орхив. Отчигин орж өгүүлрүүн: “Дэв тэнгэр, намайг наманчлуулж байсан билээ. Одоо хүчээ үзэлцье гэвэл үл зөвшөөрч баширлан хэвтэж байна” гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж нулимс цувируулан өгүүлрүүн:
“Уужим эх газрыг
Довын төдий байхад
Уулзаж нөхөрлөсөн билээ, би
Усан их мөрнийг
Горхийн төдий байхад
Учирч танилцсан билээ, би”
Гэхэд хонхотны зургаан хөвүүд үүдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж түрэмгийлэхийг завдахад Чингис хаан бачимдан шахагдаж, “зайл. Гаръя” гээд гарээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв тэнгэрийг угарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан хүзэж хойдуул (арын гэрүүд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь бариулаад “хөсгөө бэлтгэ! Нүүе” гээд тэндээс нүүв.
246. 246. Дэв тэнгэрийг тавьсан гэрийн өрхийг бүтээж, үүдийг дарж хүнээр сахиулбал, гуравдугаар нө үүр цайж байхад гэрийн өрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие үгүй болжээ. Нягталж үзвэл үнэхээр түүний хүүр алга байв. Чингис хаан өгүүлрүүн: “Дэв тэнгэр, миний дүү нарт гар хөл хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалад эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: “Та хөвүүдийнхээ авир занг ятгахгүй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Т анарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха, Алтан, Хучар нарын адил болгох билээ” гэж Мнлиг эцгийг буруушаан донгодоод, жич “Өглөө хэлснээ үдэш няцаж, үдэш хэлснээ өглөө няцаж явбал ичгүүртэй бишүү. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр бишүү” гээд бас зарлиг болруун: “Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх билээ” гэв. Дэв тэнгэрийг үгүй бослноос хойш хонхотны хөвүүд номхров.
ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ
247. 243. Түүний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэний зэлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойрб айга аодоогийн Хар балгас)-ыг авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Үнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай болгож илгээв. Цавчаал (Цюй-юн-гүан боомт)-д очиж Цавчаал давааны бэхлэлтийг хүрээд Зэв өгүүлрүүн: “дайсныг өдөж бэхлэлтээс гаргаад байлдъя” гээд цэргээд ухруулав. Зэвийн цэрэг ухрахыг үзээд “Нэхэж байлдъя” гэж Хятадын цэргүүд уулыг бүххэж, хөндийг дүүрэн нэхэж, Сюнь-дэ-фу-гийн хошууг хүрмэгц Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сөнөөж дарав. Чингис хаан, гол цэргээ авч дарцаагаар хүчр ирээд хятадыг хөөж хар хятад, зүрчид, жүйний шилдэгб аатар цэргүүдийг даж, Цавчаалыг хүртэл хятадын цэргийг хиартал хядав. Цавчаалын хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув. Жунду (Алтан улсын дундад нийслэл бөгөөд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг эзлүүлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дүн чан (Алтан улсын зүүн нийслэл, одоогийн Ляо ян) хотын эзлүүлэхээр илгээв. Зэв, Дүн чан балгасанд хүрээд шууд эзэлж барахгүй буцаж зургаан хоногийн газар яваад гэнэт эргэж, хөтлгөө морьтой цэргийг шөнө турш давхиулж, Дүн чаныг санамсаргүй байхад нь дайран эзэлжээ.
248. 244. Зэв, Дүн чан хотыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бүслэн байлдаж байхад Алтан хааны их ноён Вангин чансан, Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: “Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хүрэв үү? Монголчууд маш хүчтэй болж ирээд бидни йэрэлхэ шилдэг хар хятад, зурчид жүйний эрхэм цэргүүдийг бүрэлгэн хяджээ. Бас итгэлтэй ба Цавчаал боомтыг булаан авчээ. Одоо бид бас цэргүүдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин дарагдвал өөрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагүй болохоос гадна, бидэнд итгэхгүй болж урваж дайсагнахад хүрнэ. Алтан хаан соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя. Найрамдаад буцвал тэдний бцсан хойно жич өөр саналаа гаргаж зөвлөе. Монгоылн цэрэг, агт эндэх газрын халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хүүхэн өгье. Цэрэг, дарга нарт нь алт мөнгө, эд уурсыг гаргаж өгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?” гэж дуртган хэлсэнд, Алтан хаан, Вангин чансангийн энэ үгийг зөвшөөж, энэ ёсоор гүйцэтгэе гэж найрамдан, Чингис хаанд гүнж охиныг илгээж алт мөнгө, уурс эд таваарыг Жунду-гээс гаргаж цэргийн хүмүүст даах хирээр өгч, Чингис хаанд тусгайлан Вангин чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис хаан зөвшөөж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг зэлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг татаж ирүүлэв. Вангин чансан, Можоу-фужоу нэрт хошууг хүртэл Чингис хааныг үдэж гаргажд харив. Эд уурсыг манай цэргүүд өргөж даахуйц ачиж хив торгоор ачаагаа татаж явава.
249. 245. Тэндээс Чингис хаан, Хашин иргэний зорив (Тангуд буюу Си сиагийн хан, Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ). Хүрч очвол, Хашин улсын Бурхан (эзэн) дагаар орж, “Баруун гарч инь болж хүчээ өгье” гэж Чага нэртэй охиноо Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо сүлдэт биеий чинь хүрч ирсэнд сүрдэн их айж байна. Айн сүрдсэн манай Тангуд улс баруун гар чинь болж хүчээ өгье” гэв. “Хүчээ өгөхдөө бид,
Байсан газартаа
Байран нутагладаг
Шавар хотдоо
Шавалдан суудаг
Хүмүүс тул
Хурдан аянд
Түргэн хөдөлж чадахгүй
Хурц дайнд
Даруй мордож амжихгүй.
Хаан Чингис соёрхвол
Хамаг Тангуд улс
Өндөр дэрсний нөмөр
Өсгөсөн олон тэмээгээ
Өргөл болгож тусалъя
Өөрийн гараар нэхсэн
Өрмөг бөс эдээ
Бэлэг болгож өгье.
Арга чадлаар сургасан
Анч шонхор шувуудын
Аль сайныг хүргэе”
Гэж өчив. Тэр хэлсэн үгэндээ хүрч, тангуд иргэнээс тэмээ татварлаж тууж барагдахгүй олон тэмээ авчирч өгөв.
250. 246. Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар орууж, ихэ эд уурс ваад, Хашин (Тангуд) улсын Бурханыг элсүүлж, олон тэмээг авав. Тийнхүү Чингис хаан, тэр хонин жил морилоод хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг элсүүлж, тангуд иргэний илаху Бурханыг элсүүлэн харьж Саарь хээрт буув.
251. 247. Ба стүүний хоной, Жэү гуан (буюу Сүн улсын Жэү хаан)-д найрамдахаар илгэсэн Жубхан тэргүүтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов. “Бидэнтэй найрамдсан байтал, Жэү гуанд илгээсэн элчийг яагаад нөгчөөсөн билээ? Гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дүн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр байлдуулав. Чингис хааныг Дүн гуан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж, Илэ, Хада, Хөвэгэтүр гурваар цэргээ захируужл, бас нэмэлт хүч болгож, Улаан-дэгэлэнг магнайд явуулаад Дүн гүан боомтыг бэхэлж, давааг бүү давуулагтун! Гэж Илэ Хада Хөвэгэтүр гурвын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан, Дүн гүан боомтыг хүрвэл Хятадын цэргүүд уулыг бүхрхэж, хөндийг бялхаж байна. Чингис хаан, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй, Чигу хүргэн хоёр, хөндлөнгөөс довтолж, Улаан –дэгэдэнг хяцаан дараад Илэ хада нарыг цэргийн хажуугаас цохиж, хятадыог зомгол болтол хядав. Хятадын цэргүүд хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду балгаснаас зайлан дутааж Нанжин (Алтан улсын өмнөд нийлсэл бөгөөд Бянь лян хот, одоогийн хэн нань мужийн Кай фин фу) хотод очиж суув. Үлдсэн цэрэг нь өлсаж үхэцгээсэн бө өөр зуураа алалцаж, хүний махыг идэлцжээ. Толуй, Чигу хүргэн хоёрыг сайн байлдав гэж Чингис хаан ихэд сайшаав.
252. 248. Чингис хаан, Хэ-си-вү-д буугаад дара ань Жундугийн Шар хээрт буув. Зэв, Цавчаал боомтын хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хөдөлгөж Чингис хаанд ирж нийлэв. Алтан хаан, Жундугээс зайлахдаа Жунду хотод Хада нэрт ноёныг лүшоу гэдэг сайд болгож орхисон ажээ. Чингис хаан, Жунду балгасны алт, мөнгө, эд уурс, юмыг тоолуулахаар Үнгүр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ гурвын очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав. Хада-д Шигихутуг өгүүрүүн: “Урьд энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан хааных байв. Одоо Жунду, Чингис хааных болов. Чингис хааны эд уусрыг чи яагаад далдуур хулгайлан авчирч өгч байна? Үүнийг би авахгүй” гэж Шигихутуг эс авав. Үнгүр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг тоолж ирэв. Тэнд Чингис хаан хаан, Үнгүр, Архай, Шигихутуг гурваас “Хада юу өгөв?” гэж асуувал Шигихутуг өгүүлрүүн: “Алтай, хээтэй уурсыг авчирч өгөв. Миний хэлсэн нь: “Урьд энэ Жунду, Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хада чи, Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахинө гнө? “ гэж би эс авав. Үнгүр Архай хоёр өгсний нь авлаа” гэв. Тэгэхэд Чингис хаан, Үнгүр Архай хоёрыг маш буруушаан донгодов. Шигихутугийг “Чи их ёсыг сэтгэжээ” гэж маш сайшаан соёрхож, “Чи миний үзэх нүд, сонсох чих бишүү” гэж зарлиг болов.
253. 249. Алтан хаан, Нанжин (өмнөд нийслэл) орж өөрөө найрамдъя гэж мөргөж, Тэнгэр нэрт хөвүүнээ зуун нөхөдтэйгөөр Чингис хаанд шадар цэрэг болтугай! Гэж илгээв. Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг зөвшөөрч “Буцъя” гэж өөрөө Цавчаал боомтыг дайран буцах гэж Хасарт зүүн гарын цэргийг захируулан, далайн хөвөөгөөр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийсэл (Данин балгас)-д буугаад тэр хотыг дагуулж түүнээс цааш Зүрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фунаху (одоогийн Өвөр Монголын зүүн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж орвол түүний хязгаарын хотуудыг дайран Ула-нау мөрнийг тогтлон одож, Таурын голыг өгсөж, Хянганы давааг давж, Их аураг ордон нийлэн иртүгэй! Гэж илгээв. Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйгин хотыг оруулж, Зүрчидийн Фухану-г дагаар оруулж, мөрт тохиолдсон хотуудыг эзлээд Таур голыг өгсөн давааг давж, Чингисийн уул ордонд бууж ирэв.
254. 250. Түүний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч алагдсанд, Чингис хаан өгүүлрүүн: “Алтан аргамжаа сартаул иргэнээр таслуулаад зүгээр орхиж болох уу? Ухуна тэргүүтэй зуун элчийн өшлийг өшиж, хяслыг хясаж, Сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя” гэж мордоход Есүй хатан Чингис хаанд дуртган өчсөн нь: “хаан
Өндөр давааг давж
Өргөн мөрнийг гэтэлж
Урт аянд морилохдоо
Улс иргэнээ захирахыг
Урьдал болгож сэтгэнэ.
Төрсөн бие түлбэрэх
Түмэн амьтны хуулийш
Төгс ухаандаа санаасай
Уул мэт бие чинь
Нурж одвол
Улс олон Монголы чинь
Хэн захирах юм бэ?
Тулгуур мэт бие чинь
Туйвж одвол
Туг их сүлдий чинь
Хэн өргөх юм бэ?
Төрсөн дөрвөн хүүгээс чинь
Төр барих нь хэн бэ?
Хан хөвүүд дүү нар
Харц олон ард ба
Хатад бид бүхэнд
Хариу айлдах эсэхийг
Хааны зарлиг мэдтүгэй”
Гэж өчвөл, Чингис хаан зарлиг болруун: “хатан хүн боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв! Дүү нар хөвүүд, Боорчи, Мухулай та нарын алин ч энэ үгийг дуртгасангүй. Би, өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр түүнийг сансангүй” гээд, “Хөвүүдийн ах Зүчи мөн. Юу хэлнэ? Чи хэл!” гэв. Зүчийг үг хэлэхийн урьд Цагадай өгүүлрүүн: “Зүчийг үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна? Энэ мэргидийн охидост бид захирагдах гэж үү?” гэсэнд, (Бөртэ хатан, мэргидэд олзлогдож байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зүчи босоод Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн: “Хаан эцэг, намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!” гэв. Зүч Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугүй сууж байв. Хөхөчос зүүн этгээдэд байж өгүүлрүүн: “Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь хөвүүдийн дотроос чамд итгэж байсан билээ. Та нарыг төрөхийн урьд
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв.
Хөрс дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв.
Эргэлзэн бодох чөлөөгүй.
Элбэлдэн зүтгэж явва
Ухрах дутаах газаргүй
Урагшлан байлдаж явав.
Амар жаргах аргагүй
Алалдан тэмцэж явава
Хатан сайхан эхийнхээ
Халуун элгийг хөргөж
Хайрт зүрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
Чалчаа муу үгийг
Цагадай чи хэллээ.
Бүлээн элэг нэгтэй
Бөртэ хатны хүүхэд биш үү
Халуун элэг нэгтэй
Хамт төрсөн хүүхэд бишүү.
Зүрхний хайрт эхийн
Зүтгэсэн ачийг мартаж
Зүйгүй үгээр гомтговол
Гэвшивч нэгэнт хожидно.
Хэвэлдээ тээсэн эхийн
Хэтэрхий ачийг мартаж
Хэдэр үгээр гомтговол
Хэзээ ч баясгаж чадахгүй.
Хаан богд эцэг чинь
Хамаг улсыг байгуулахдаа
Хар толгойгоо хайрлайхгүй
Халуун цусаа гамнахгүй
Хамхих нүдээ ирмэхгүй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад хормойгоо дэвсэж
Шүлсний хөөсөөр ундалж
Шүдний махаар хооллож
Магнайн хөлсийг уртсал
Улсаа хурааж явахад
Хайрт хатан эх чинь
Хамт зовж явжээ.
Оюун төгөлдөр эх чинь
Оёдолт дэлээ огшуулж
Огтор хормойгоо шууж
Хүүхдээ өсгөхийн тул
Хүч чадлаа шавхаж
Залгих хоолны шимтэйг
Заяасан хүүхдэдээ өгч
Уух ундны дээжийг
Урьдаар та нарт өгч
Өсөх үрээ тэжээж
Өлсөж ядарч явлаа
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт хүргэсэн
Эрхэм ачийг санацгаа
Хүзүүнээс чинь татаж
Хүний зэрэг болгосон
Хүндэт ачийг бодоцгоо.
Бохиры чинь арилгаж
Борвий чинь тэнийлгэж
Эрийн зэрэгт оруулж
Эмээийн дөрөөнд хүргээд
Энхрий хөвүүд та нарын
Эрхэм сайныг үзье гэж
Эх чинь одоо бодож байна
Наран шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт
Сайн хатан эхийнхээ
Санааг бүү гомдуул!” Гэв.
255. 251. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн: “Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи бишүү? Хожим тэгж бү хэлтүгэй” гэж зарлиг болов. Энэ үгэнд Цагадай мөшилзөж өгүүлрүүн: “Зүчийн хүч эрдмийг басамжлахгүй.
Амаар алсныг
Ачиж бодоггүй
Үгээр үхүүлснийг
Өвчиж болдоггүй.
Аавын өхвүүдийн ахмад нь
Зүчи бид хоёр биз.
Хаан эцэгтээ
Хавсарч хүчээ өгье.
Далдиран зайлсан этгээдийг
Тас цавчиж шийтгэе.
Салж саатсан этгээдийг
Салбартал цавчиж байя
Өгэдэй өршөөлтэй тул
Өргөмжлөхөд болно
Хаан эцгийн дэргэд
Хамт ойр байлгаж
Бараат их малгайг
Бариулан мэдүүлж болно”
Гэв. Энэ үнэнд Чингис хаан өгүүлрүүн: “Зүчи юу хэлэхээ хэлэгтүн! Гэв. Зүчи өгүүлрүүн: “Цагадайн хэлсэн ёсоор Цагадай бид хоёр хавсарч хүчээ өгье. Өгэдэйг өргөмжилье!” гэв. Чингис хаан зарлиг болруун: “Хавсрах нь юу вэ? Эх дэлхий аугаа бөгөөд ус мөрөн олон бий. Харь улсыг эзлүүлэн тус тус салгая. Өөр өөрийн нутгийг өргөтж яваарай. Харин Зүчи Цагадай та хоёр, хэлсэн үгэндээ хүрч, ардын ихнээдэм, амьтны тоглоом болохгүй, эв найртай яваарай. Эрт цагт Алтан Хучар хоёр энэ мэтээр үг барилдсанб айтал, хэлсэн үгэндээ хүсрэнгүй, хэдэр зан гаргаад юу болсныг та нар мэдэж байгаа биз. Одоо Алтан Хучар хоёрынхарьяат нарыг та нарт хувааж өгнө. Тэднийг үзэж цээрлэл болгож явагтун!” гээд Өгэдэй юу хэлэх вэ? Хэлэгтүн!” гэв. Өгэдэй өгүүлрүүн: “хаан эцэг соёрхож, үг хэл гэхэд би юугаа хэлэх вэ? Чадахгүй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхүү хойд үеийн хөвүүд ач нар минь, өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм төрөөд хандгайг харваад огтоныг онох болуузай. Би үүнээс өөр юуг хэлэх вэ?” гэв. Энэ үгийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: “Өгэйдэй ийм үгийг хлэх бол, болжээ. Бас Толуй юу хэлэх вэ? Хэлэгтүн! Гэв. Толуй өгүүлрүүн: “Би хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж, уриалах дуунд нь уухай болж, унах моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрын дайнд оролцож тусалъя” гэж хэлбэл, Чингис хаан зөвшөөн зарлиг болруун: “Хасарыг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил. Алчидайг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Отчигины түүний үр хүүхдийн нэг залгамжил! Бэлгүтэйг түүний хүүхдийн нэг нь залгамжил! Тэрчлэн намайг мини үр хүүхдийн нэг нь залгамжилж, миний зарлигийг өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явтугай! Өгэдэйн үр хүүхэд өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоо жидэхгүй юм төрвөл, миний ураг төрлийн дотор нэг хөвүүн нь сайн төрөх үгүй юу?” гэж зарлиг болов.
256. 252. Чингис хаан (баруун зүг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч явуулж хэлүүлсэн нь: “Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишүү? Сартаул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. БАруун гар болж морил!” гэж илгээвэл, Бурханы үг хэлэхийн урьд Аша хамбу өгүүлрүүн: “Хүч хүрэхгүй бол хаан юунд болов?” гээд туслах цэрэг өгсөнгүй омогтой их үг хэлж элчийг буцаажээ. Тэнд Чингис хаан өгүүлрүүн: “Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар тэдэгтэй очиж байлдвал зохилтой бишүү? Гэвч өөр хүнд зорьж байгаа цаг тул энэ удаа болъё. Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо баг татаж ирвэл, тэр цагт магад болтугай!” гэжээ.
257. 253. Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дүү нараас Отчигин ноёныг их ордондоо үлдээгээд Арайн даваагаар давж, сартаул улстай байлдахаар морилов. Зэвийг магнайд илгээв. Зэвийн дараа гэзэгт Сүбээдэйг илгээв. Сүбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь: “Султан хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очихолд хамтарч нийлтүгэй! Гэв. Зэв яваад хан Мэнлигийн балгасууыг огт түйвээлгүй гадуур нь гарч одов. Түүний хойноос Сүбээдэй мөн ёсоор түйвээлгүй явж өнгөрөв. Түүний хооноос Тогочар явахда ахан Мэнлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тараичдыг олзолжээ. Хан Мэлиг хотуудаа сүйтгүүлэв гэж дутаан хөдөлж, Жалалидан султантай нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг манлайлан явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигхтугтай байлдаж, чингис хаанд хүртэл хөөн ирэхэд Зэв, Сүбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг хоёрын хойноос нэхэн байлдаж, тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар хотын алинд нь ч оруулалгүйгээр хөөж байлдсаар Шин мөрнийг хүргэвэл сартаулын цэрэг Шин (ИНд) мөрнөд харайн орж, олонх нь живж үхэв. Жалалидн султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мөрнийг өгсөн дутаав. Чингис хаан, Шин мөрний өөд явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гүүн горхинд хүрч Баруан хээрт буув. Жалалдин султан, хан Мэлиг хорыг нэхүүлэхээр Жалайрын Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сүбээдэй хоёрыг маш сайшаан өгүүлрүүн: “Зэв чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов” гээд Тогочар, Хан Мэлигийн хязгаарын хотуудыг өөрийн дураар сүйтгэж, хан Мэлигийг дайсан болгов. Цээрлэл болгож түүнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг хасав.
258. 254. Тэр Баруан хээрээс Чингис хаан өөрөө буцаж, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнээ баруун гарын цэргийг захирч, Аму мөрнийг гэтлэн Өргнэчи (Гурганачи) хотыг хүрэгтүн гэж явуулав. Толуг Иру, Сэбүр тэргүүтэн олон хотын эзлүүлэхээр илгээв. Чингис хаан өөрөө Отрар хотод буув. Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүн очоод гэдрэг лавласан нь: “Цэрэг бүрдэв. Оөргнэчи хотыг хүрэв. Бид хэийнхээ үгийг дагаж явах вэ?” гэж өчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: “Өгөдэйн үгээр явтугай” гэж илгээв.
259. 255. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хөдөлж, Сэмисгяб хотод буув. Семисгяб хотоос хөдөлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хүлээж, Алтан горхины нуруун Султан хааны зусланд Алтан горхины нуруунд Султан хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж хэлүүлсэн нь: “Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга. Чи бидэнд ирж нийл!” гэж илгээв. Толуй, Иру, Исэбүр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чүхчэрэн хотыг эвдэж байхад элч хүрч очив. Толуй, Чихчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлэв.
260. 256. Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүн, Өргнэчи хотод орж гурвуул олон хот ба иргэнийг хувааж аваад Чингис хаанд хувь гаргаж өгсөнгүй. Гурван хөвүүн буцаж ирвэл Чингис хаан, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнд уурлаж, гурван өдөр эс уулзав. Тэгэхэд Боорчи, Мухулай, Шигихутуг гурав өгүүлрүүн: “Тэмцэн мэлзэж байсан Сартаул улсын султаныг доройтуулж, хот ба иргэнийг нь авлаа, бид. Хуваагдаж автах Өргнэчи хот, хувааж авах хөвүүд бүгд Чингис хааных билээ. Тэнгэр газарт хүч нэмэгдэж, сартаул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид, цэрэг морь чинь бүгдээр баясаж бахдаж байан. Хаан юунд ингэж хилэгнэв? Хөвүүд нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал болтугай! Хөвүүдийн авир алгасангүй болуузай. Хаан соёрхвол, хөвүүдийг уулзуулж болох уу?” гэж өчвөл, Чингис хаан тайтгарч Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнийг уулзуулж донгодож, өвгөдийн үгийг өв болгож, хуучин үгийг хууль болгож, байсан газар нь тогтож ядтал, магнайн хөлсийг арчиж ядтал зэмлэж буруушааж байхад Хонхай, Хонтахар, Чормаган энэ гурван хорчин, Чингис хаанд өчхрүүн: “Гөрөөнд сая гарч байгаа залуу харцага мэт, хөвүүд сая дайнд явж өдий чинээ сурч байхад хөвүүдийн зоригийг шантруулан энэ мэтээр яаж донгодож болох вэ? Хөвүүд айж сэтгэл алгасангүй болуузай. Ургах нарнаас шингэх наранд хүртэл дайсан иргэн олон байна. Бидний түвд нохдыг (зуудаг нохдыг) турхирч явуулбал, дайсан улсыг бид дарж, тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлж алт, мөнгө, эд уурс эл бүхий юмыг чамд авчирч өгье! Аль улсад явуулах вэ гэвэл, Багад иргэний Халиф султан гэж бий гэнэ. (Багдад бол Энэтхэг ба Иранаас баруун тийш, Тигер мөрний хөвөөн дээр байгаа их хот мөн) Түүнийг эзлэхээр бид аялан явъя!” гэж өчвөл энэ үгийг шүүмжлэн бодож, Чингис хааны хилэн тайтгарч зөвшөөрөөд Хонхай, Хонтахар, Чормаган гурван хорчинг соёрхож, Адаргины Хонхай, Долонгирын Хонтахар хоёр “Миний дэргэд байтугай!” гэж нөгөө Үдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав.
261. 257. Бас индус (энэтхэг) иргэн, багдад иргэн хёорын завсарт байгаа Ару-Мару Мадсаары улсын Абту хотыг эзлэхээр Дөрвэдийн Дөрбэй догшиныг аялуулав.
262. 258. Бас Сүбээдэй баатрыг умар зүгийн Халин Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Чэркэс, Кэшимир, Болар буюу болгар, Лала эдгээр арван нэгэн аймаг харь улсыг хүртэл Ижил (Волга), Яик (Урал гол) мөрнийг гэтлүүлэн, Кивамен (Кивамен буюу Киев), Хэрмэн хотуудыг хүртал аялуулав.
263. 259. Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот, хотод дарга твихад Өргнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд гэдэг нэртэй эцэг хөвүүн хоёр ирж, хот газрын ёс заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд, хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хөвүүн Хоромши Масхудыг монгол дарга нарын хамт Бухар, Сэмисгяб, Өргнэчи, Удан, Хсигар, Уриан, Гусандарил тэргүүтэн хотыг захируулаад эцэг Хоромши Ялавачийг авчирч Хятадын Жунду (Бэйжин) хотыг захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах монгол дарга нарын дэргэд сартаул хүмүүсийг зөвлөгч нараар томилов.
264. 260. Чингис хаан, Сартаул улсад долоон жил яваад тэнд Жалайрын Бала ноёынг хүлээж байхад Бала ноён Шин мөрнийг гэтлэж, Жалалидин султан, хан Мэлиг хоёрыг Индус газар хүртэл нэхвэл Жалалдин султан, хан Мэлиг хоёр нэгэнт завхсан тул Индусийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тэмээ, ямааг авч буцаж иржээ. Тэндээс Чингис хаан, буцах замдаа Ирчис мөрөнд зусаж, долоодугаар он тахиа жил (1225)-ийн намар Туул голын Хар шугуйд их ордоо засаж буув.
ЧИНГИСИЙН НАС БАРСАН БА ӨГЭДЭЙН ХААН БОЛСОН НЬ
265. 243. Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бүртгэж, нохой жил, (1226) –ийн намар Чингис храарн, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шөнө хоноод өглөө Есүй хатан өгүүлрүүн: “Хөвүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие шөнө их халуурч хонов” гэв. Хөвүүд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби өгүүлрүүн: “Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотхондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!” гэвэл, хөвүүд ноёд цөмөөр тэр үгийг зөвшөөрч, Чингис хаанд айлтгавал Чингис хаан өгүүлрүүн: “Тангуд иргэн биднийг зүрх шантарч буцав гэж болно. Бид элч сувилж байгаад Тангудын хэлэх үгийг сонсож буцвал болно” гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их төлөв шүлэг бөгөөд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлүүлсэн нь: “Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! Гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр үгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндэ эоруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн үгэндээ хүрсэнгүй, цэрэг ч өгсөнгүй, харин их үгээр дайрсан билээ. Тэр үед бид өөр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мөнх тэнгэрт ивээгдэж, сартаул ирггэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв” гэж илгээвэл, Бурхан өгүүлрүүн: “дайрах муу үгийг би хэлсэнгүй” гэв. Аша хамбу өгүүлрүүн: “Дайрах үгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! Гэвэл, миний биш Алаша нутаг тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хүмүүс бий. Алаша-д аялж надад ирэгтүн!” гэж илгээжээ. Энэ үгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар өгүүлрүүн: “за тэр бишүү. Тэд ийм их үг хэлж байхад бид яаж буцаж болно? Үхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!” гэж Чингис хаан Алашаг зорьж хүрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бүсэлж Аша хамбыг барьж, түүний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг үнсэн товрог болтол талж сүйтгэв. “Тангудын омогтой дуулгаргүйгий нь хядаж орж дагагдсыг манай цэргүүд дураар барьж олзолж явтугай!” гэж зарлиг болов.
266. 244. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бүгсэн тэрэм тэргэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт “Тангудын иргэнээс чадлын хэрээр автугай!@” гэж соёрхоод зарлиг болруун: “Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс өгсөн билээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг хорлосон Хар хятадын жүйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нөхөд Боорчи Мухулай та хоёр биш үү!” гэж зарлигб олов.
267. 245. Чингис хаан, Цаст уулнаас хөдөлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хөдөлж, Түрэмгий (Лин-Жоу) хотыг эвдэж байхад Бурхан Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сүм тэргүүтэн алтан мөнгөн аяга сав есөн ес, хөвүүд охид есөн ес морь, тэмээ есөн ес, элдэв зүйл тус бүр есөн есийг бэлэглэн уулзахад Бурханыг үүдний гадна бараалхуулав. Тэр уулзах үед Чингис хааны дотор муухай болов. Түүнээс хойш гуравдугаар өдөр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг өгч, Илаху бурхан шударгыг ирүүлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби, Илаху-г гардаж тонилгов гэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: “Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж өвдсөн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж үг дуртгасан Толун чи мөн биз. Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмсний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид. Илаху-гийн энэ авч ирсэн нүүдлийн харш (дагшаа орд), ага сав сэлтийг Толунг чи автугай!” гэж зарлиг болов.
268. 246. Тангуд улсыг эзэлж, Илаху Бурханд дарга нэр өгөөд түүнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хүртэл мохол мушгилгүй болгжо (үр үлдэгдэлгүй болгож үүнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад “Мохол мушгилгүй болсон” гэж хэлж төгсгөж бай! Гэж зарлиг болов. Тангуд улс, үгээ баталж хэлээд тэр хэлсэн үгэндээ хүрсэнгүйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сөнөөн дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Түрэмгий балгасанд, А.то] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын өмнө, тангуд иргэнээс маш олныг Есүй хатанд өгөв. [Эзний алтан хүүрийг хасаг тэргэнд тээж харин өөд болон ирэхэд Сөнидийн Гилүгэтэй баатар магтан шүлэглэсэн нь:
“Хамгийн хаан, улсын эзэн минь
Харцгай шувууны жигүүр болон одов
Хангинах тэрэгний тээш болон одов
Жиргэх шувууны жигүүр болон одов
Жигдрэх тэрэгний ачаа болон одов”
гэж магтан дуулав. Мунын хөөвөрт хасаг тэрэг булд хүртэл шигдэж таван хүлгээр татаж хөдөлгөн ядаж, гүр их улс зовоход Сөнидийн Гилүгэтэй баатар өчрүүн:
“Хөх тэнгэрээс заяагаар төрсөн
Хүлэг богд эзэн минь!
Хү их улсаа орхиж одов уу, чи?
Төвшигтөн байгуулсан улс төр чинь
Төгс заяат хатад хөвүүд чинь
Төрсөн их газар ус чинь
Тэмүжин эзэн чамайг хүлээж байна.
Ариунаа байгуулсан төр чинь
Албат олон улс чинь
Амраг хатад хөвүүд чинь
Алтан орд харш чинь
Алс газар билээ.
Удирдан байгуулсан төр чинь
Учирсан хатад хөвүүд чинь
Ураг элгэн монгол чинь
Улс олон иргэн чинь
Унасан Дэлүүн болдог чинь
Тэнд хол байна
Хээр азарганы хөхлөөр хийсэн
Хийр туг сүлд чинь
Хэнгэрэг бүрээ уриа чинь
Хэлэхүй бүгд улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Бүтэхийн урьд учирсан
Бүртэгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи Мухулай нөхөд чинь
Булт их улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цуур хөг дуу чинь
Хотол бүгд улс чинь
Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь
Тэнд билээ, эзэн минь!
Харууна уулыг дулаан гэж
Харь тангудыг олон гэж
Хатад охидыг гоо гэж
Хамаг монголоо мартав уу
Хайрт эзэрн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хүүрийг чинь
Хамгаалан авч харъя эзэн минь!
Хатан Бүртэгэлжинд чинь үзүүлье
Хамаг улсад чинь хүргэе”
Гэж өчвөл
Хаан эзэн энэрэн соёрхов.
Хасаг тэрэг хангирсан хөдлөв
Хамаг улс баясгалант болов.
Хан их газар тэнд хүргэв
Хамгийн мөнхийг тэнд оршуулж
Хаан зайсагнуудын тулгар болж
Хамаг улсын шүтээн болоод
Найман цагаан гэр болов за.
Эн их улсад тунхаг зарлаж
Өмссөн цамц, өргөө гэр
Ороосон оймсыг тэнд онголов.
Үнэн хүүрий нь заримууд Бурхан
Халдунд онголов гэх заримууд Алтй
Ханы ард, Хэнтий ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов гэх бий. А.то.]
269. 247. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргүүтэн баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түмний ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгэдэйг хаан өргөмжлөв. Цагадай ах, Өгэдэй дүүгээ хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан өмч түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгэдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгөв.
270. 248. Өгэдэй, хаан өргөмжлөгдөөд шадар бараа болох түмэн хишигтэн, голын услыг өөрөө захирч урьдаар Цагадай ахтай зөвлөөд, Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мөнхөт хоёрыг илгээв. Бас урьд Сүбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хүртэл, Ижил Яик мөрнүүдийг гэтлүүлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргүүтэн хотыг байлдан эзлүүлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргүүцэл үлэмж гэх мэдээг аваад Сүбээдэйн хойноос Бат, Бүри, Мөнх тэргүүтэн хааны төрлийн ахмад хөвүүдийг морилуулав. Энэ аянд мордсон бүх хөвүүд ноёдыг Бат ахлан захиртугай! Гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гүюг ахалтугай! Гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан өхвүүд рөөсдийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хөвүүд, түмэн, мянган, зуун аравны ноёд, олон хүн хэн боловч, мөн тэрчлэн өөрийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Ханы охид хүргэд мөн түүний адилаар хөвүүдийнхээ ахмадыг явуултугай! Гэж зарлиг болоод бас Өгэдэй хаан өгүүлрүүн: “Хөвүүдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлүүлсэн нь: “Сүбээдэйн хойноос хөвүүдийнхээ ах бүрийг явуулна. Хөвүүдийнах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд, дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй гэнэ” гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ үгийн ёсоор хөвүүдийн ахмадыг томилж явуулъя! Гэж зүг зүгт тунхаг зарлаж Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ” гэжээ.
271. 249. Бас Өгэдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь: “Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? Гэж би хэлэгдэх бишүү? Цагадай ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё” гэж зөвлөж илгээвэл: Цагадай ах зөвшөөрч “юу алзах вэ? Аураг ордоо сайн хүнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!” гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав.
272. 250. Туулай жил (1231) Өгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зүг зүгт олон хотыг хааж байлдах цэргүүдийг явуулав. Тэр үед Өгэдэй хаан өвчин хүрч үг хэлж чадахгүй болов. Бөө төлөгчин нараар мэрэглүүлбэл Хятад улсын газар усны эзэд, хүн хөрөнгөө сүйтгүүлж, хот балгасаа эвдүүлсний учир хилэгнэн хаанд хор хүргэж байна гэв. Хүн хөрөнгө, алт мөнгө, адгуус идээгээр золио өгье гэж төлөгдвөл өвчин ялааршихгүй харин улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэж төлөгдвөл хаан гэнэт нүдээ нээж ус гуйж уугаад “Юу болов?” гэж асуув. Бөө нар өгүүлрүүн: “Хятад улсын газар усны эзэд газраа сүйтгүүлж, хүн хөрөнгөө талуулаад хорлож ийм өвчин хүргэжээ. Элдэв бусад юмаар золио төлөөс өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хилэгнэж байна. Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болгож өгьегэвэл зөвшөөрч өвчнийг хөнгөрүүлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!” гэж өвчөл Өгэдэй зарлиг болруун: “Хан хөвүүдээс миний дэргэд хэн бэйна?” гэвэл дэргэд нь байсан Толуй өгүүлрүүн: “Суут Чингис хаан эцэг минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даалгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний утнсаныг сэрүүлэхвэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясахб олно. Хаан ахын оронд би золио болгъё! Тул загасны нурууг тунтарч явлаа. Би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун!” гэв. Бөө нар бөөлөн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад өгүүлрүүн: “Согтов би. Согтсоноос сэргэтэл өнчин хүүхэн дүү нар би бэлбэсэ бэр Бэрүдийг хүмүүжүүлэн асрахыг хаан ах мэдтүгэй! Аливаа үгээ хэлэв, би. Согтов!” гээд гаран одож муужирсан билээ.
273. 251. Өгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мөхөөж Сяо-Сы (зарц) нэрийг өгч, алт, мөнгө, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зүг зүгийн хотуудад дарга нарыг тавьж төвшин мэндээр буцаж, Хар Хорум хотож ирж буув.
274. 252. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Өгэдэй хаан зарлиг болруун: “Чормаган хорчи, мөн тэр газарт захиагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив торго, сувд, тана урт хүзүүтэй, өндөр хөлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бүр хүргэн ирүүлж байгтун!” гэв. Сүбээдэй баатрын хойноос явсан Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтэн олон хөвүүд Ханлин, Хипчак, Бажигидийг оруулж, Ижил, Яип мөрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сүйтгэв. Асу, Сасу, Боларман, хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захигач нарыг тавиад буцав. Урьд Зүрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос Есүдэр хорчийг явуулав. Түүнийг тэнд захирагч суутугай! Гэж зарлиг болов.
275. 253. Бат хипчак нутгаас Өгэдэй хаанд нууцаар өчиж илгээсэн нь: “Мөнх тэнгэрийн хүчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зүг зүгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах бооход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бүх хан хөвүүдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл, Бүри Гүюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бүрийн хэлсэн нь: “Бат бид адил байтал, яагаад тэргүүлэн уухб илээ?” тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгэчих юм сан!” гэжээ. Гүюгийн хэлсэн нь: “Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя” гэжээ. Элжгэний хөвүүн Аргасуны хэлсэн нь: “Тэдэнд модон сүүл зүүвэл зохино” гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гарга жхэлсэн боловч, Бүри Гүюг хоёртэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!” гэж өчиж илгээжээ.
276. 254. Батын энэ үгийг сонсоод Өгэдэй хаан маш хилэгнэж, Гүюгийг бараалхуулсангүйгээр өгүүлрүүн: “Энэ түрэмгий гайхал, хэний үгэнд орж ах хүнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу өндөг ялзарчээ. Ах хүний өөдөөс эсэргүүцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлүүлэхээр уагш зүтгүүлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу түрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хүнд ам гарч доромжлох үг хэлэв? Гүюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зүй нь Аргасныг албал дохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бүрийн тухай бол Батад хэлэгтүн! Цагадай ахмад хэлж илээгтүгэй! Цагадай ах мэдтүгэй!” гэв.
277. 255. Хан хөвүүнээс Мангай, ноёдоос алчидай, Хонхордай, Жанги тэргүүтэн ноёд дуртган өчрүүн: “Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ. Хээрийн үйлийг хээр шийтгэж, гэрийн үйлийг гэрт шийтгэх билээ. Хаан одоо Гүюгт хилэгнэж байна. Ээн бол хээрийн үйл хэрэг мөн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл болох уу?” гэж өчвөл энэ үгийг хаан зөвшөөж тайтгараад Гүюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: “Аянд явахзуур эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсэн гэнэ, чи. Цэрэг хүний нүүрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хүний өөдөөс эсэргүүцэв үү? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хүн хүчтэй, гүн ус аюултай! Гэж бий бишүү Сүбээдэй Бужиг хоёрын далавч дор явж, олон бүгдээр хамсаж, орос хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хүнийг олж барьсангүй, адаглавал ишигний шийр ч олж авсангүй байж эрэмгий түрэмгий зан гаргаж, ийм тийм үг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай жанги нар, бургилсан зүрхийг дарах нөхөр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амарлиулав. Хээр болсон хэрэг тул үүнийг Бат шийтгэвэл зохино. Гүюг Аргасун хоёрыг Бат мэдтүгэй! Бүрийг Цагадай ах мэдэж шийтгэтүгэй!” гэв.
278. 256. Бас Өгэдэй хаан зарлиг болруун: “Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтүүл, хорчин, торгууд бүх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин% торгууд урьд ёсоор өдөр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц үүргээ хэвтүүлд шилүүлээд гадна гарч хонотугай! Шөнө биднийг гэрийн хорчин хэвтүүл сахигтугай! Наран шингэсний хойно шөнө явах ардыг хэвтүүл баржь хонотугай! Олон хүний тарсны хойно хоносон хэвтүүлээс өөр хүн доторш ордондорвол хэвтүүл манаач, тэр хүний толгойг цавчиж хаятугай! Орд гэрт орох гарах бүх зүйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтүүлтэй хамт элбэж эрхэлн мэдтүгэй. Элжигэдэй итгэлтэй хүн боловч үдэш хэвтүүлийн дэргэдүүр яваад хэвтүүд барилгдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хүн боловч хэвтүүлийн ойр очиж үл болохба хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр бүү явтугай! Хэвтүүлийн завсраар би явтугай! Хэвтүүлийн дэргэдүүр явж, хэвтүүлийн завсраар орсон ардыг хэвтүүл барьтугай! Хэвтүүлийн тоо асуусан хүний тэр өдрийн уна жявсан эмээл хазаартай морийг бүх хувцасны хамт хэвтүүл автугай. Хэвтүүлийн байрны дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүл, туг, хэнгэрэг, дөрөө жад, аяга савыг асарч ахдгалтугай! Идээ унд, архи айраг, мах шүүсийг хэвтүүл дарглаж мэдтүгэй!” гэж зарлиг болов. “Орд тэргийг хэвтүүл асарч мэдтүгэй!@ Бидний бие байлдаанд эс мордвол, хэвтүүл, биднээс ангид тусгайгаар цээргт бүү мордтугай! Бидний шувуу авалахад хэвтүүлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтүүлчин, нутаг үзэж, орд өргөөг нүүлгэж буулгатугай! Ордны үүдэнд хаалгачин хэвтүүл үргэлж сахиж байтугай! Бүх хэвтүүлийг мянганы ноён Хадаан захирч мэдтүгэй!” гэж зарлиг болов. “’Бас хэвтүүлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хёор, нэг ээлж болон хавсарч нэг ээлж болон манаж ордны баруун зүүн э тгэээд оногдсон хагасаа сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадай Хори-хачар хоёр хавсарч, нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чаанрын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид, ордны зүүн этгээдэд байрлаж суутугай. Хадай Хори-хачар хоёрын ээлж, Ялбаг Хараудар хоёрын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутгуай. Ээн дөрвөн ээлжийн хэвтүүлийг хадаан ноён захирна. Бас хвтүүл миний биеийн шадар ордыг тойрон байж үүдийг сахиж харгалзтугай. Хэвтүүлийн хоёр хүн ордонд орж сөн түшиж барьтугай!” гэж зарлиг болов. “Бас хорчныг захирсан Есүнтэй, Бүхэдэй, Хорхудаг, Лабалха дөрвүүл нум сума агссан торгуудаа дөрвөн ээлж сахитугай!” гэж зарлиг болов. “Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хүний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмүдэр Жэхү хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглүүр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!” Бас хаан зарлиг болруун: “Бүх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн үгээр явтугай! Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мөн хүн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хүн өвчний шалтгаангүй, ээлжийн ахлагчийн зөвшөөрөлгүйгээр гурав дахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзэж, гучин долоон бэрээр жанчаад хол газар нүдний далд цөлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бүртгэн жагсаасангүйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтуагй. Зарлиг сонссон бөгөөтөл хишигтэн ээлж тасалбал зарлиг ёсоор шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндэ ээс сонсгосон бол ээлжин ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харъяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн төдийгөөр дур мэдэн шийтгэж үл болно. Тэд, засгийг зөрчвөл бидэнд мэдэгдэж ирүүлтүгэй! Алах ёстойг бидална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн төдийгөөр бидэнд мэдэгдэхгүйгээр, миний хишигтэнд гар хөл хүргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна. Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ” гэж зарлиг болов.
279. 257. Бас Өгэдэй хаан өгүүлрүүн: “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыгб үү зовооё. Хөлий нь хөсөр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовоохыг эрхэм болгоно. Шөл шүүс болгож харьяат улсын сүрэг хонь бүрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун хониноос нэжээд хнь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудын тусламж болгож өгтүгэй. Бас олон ах дүү эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бүр ардаас татварлан авах нь зохилдохгүй. Зүг зүгийн мянгат бүрээс гүү гаргаж, мөн саах саальчин адуулан нутагчныг томилж өр хөлсийг төлөөд унагачин болготугай. Бас нёод ах дүү нар чуулбал өглөг соёрхлыг өгч бая. Үүний тул эд уурс, мөнгө, сүх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг сахиулъя. Үүнийг зүг бүрээс балгасчин, амучин (аму будуу хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс иргэнийг нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэн, уужим суухыг хүснэ. Чанай Уйгуртай хоёр тэргүүтэй нутагчныгявуулж, цөл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явахб а ард олон зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнаг журам болгож зүг зүгийн мянгатаас зармчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж элч нарыг ард олныг дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хёор санж бидэнд дутгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтүгэй! Эдгээр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийтгэтүгэй!” гэж илгээвэл эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч “Тэр ёсоор хийтүгэй!” гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: “Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай!” гээд бас өгүүлсэн нь: “Бүгдийн хооронд өртөө зам тавъя гэдэг. Зөвөөс зөв үгийг дуртгажээ!” гэж илгээжээ.
280. 258. Тэндээс Өгэдэй хаан өгүүлрүүн: “Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, ах дүү нар цөм, Отчигин ноён, Жэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм голын охид, хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: Далай хаан (Өгэдэй хааныг жижиг хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шөлд хэрэглэхээр жил тутаэм сүрэг бүрээс нэжээд шүлгэн иргийг гаргаж өгнө. Зуун хониноос х нэжээд зусаг хонь гаргаж, үгээгүү ядуу хүмүүсийн тусламж болгож өгвөл сайн бий. Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай зөвлөөд Цагадай ах зөвшөөрсөн тул бүх улсаас, зүг зүгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сүрэг хониноос нэжээд шүлгэн иргэ, зуун хониноо снэжээд зусаг хонь гаргуулав. Гүүг гаргуулан цуглуулж унаагчныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин , улаачныг гаргуулж суруилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын гэнэ суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хоиод улаачтай болгов. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал өрөөлөөр хагас алдалтан болтугай. Халбага хигээс дутуулбал хамар хагас алдалтай болтугай” гэж зарлиг болов.
281. 259. Өгэдэй хаан өгүүлрүүн: “Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: нэгдүгээрт би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. Гуравдугаарт, усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов. Дөрөвдүгээрт зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар төвшин болгов. Хаан эцгээс хойш энэ дөрвөн үйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдүгээр буруу болов. Хорёдугаарт ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгүй муу алжаас үйлэнд автсан минь бас нэг буруу бий. Ямар бруу гэв гэвэ, хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан Доголху-г хорт муу үгэнд орж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь өмнө зүтгэсэн журамт хүнийг мэдэхгүйгээр өшөөлснийг өөрөө би буруушаана. Дөрөвдүгээрт, тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийгб усад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дөрвөн үйлийг нэмэв. Бас дөрвөн бурууг үйлджээ!” гэв.
282. 260. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж төгсгөв.
ТӨГСӨВ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...