ИНТЕРПОЛООР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧЛАН МАНАЙ УЛСАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
- schedule 2024 оны 7 сарын 9
- chat_bubble 0
Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Монгол Улсын иргэн “Т”-г Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран саатуулан баривчилсан байна.
Уг этгээд нь өмнө нь удаа дараа бусадтай бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бус бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хутгалж гэмтээсэн гэх хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд гадаад улсад оргон зайлж Турк улсад орогнож байгаад Унгар улсад ирж Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээллийн дагуу Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран тусгай ажиллагааг зохион байгуулж уг этгээдийг баривчилсан байна.
Мөн үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн “Б”-г 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, баривчлан саатуулсан юм.
Уг этгээдийг шилжүүлэн авах зорилгоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчооны тусгай бүлэг манай улсад ирсэн бөгөөд өнөөдөр /2024.07.09/ Киргиз Улсын талд шилжүүлэн өглөө.
Монгол Улсын талаас шилжүүлэн өгөх ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ хамтран зохион байгуулсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...