ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТ РУУ СУРАГЧДЫГ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОБУС ШАТАЖ, 23 ХҮН АМИА АЛДЖЭЭ
- schedule 2024 оны 10 сарын 3
- chat_bubble 0
Тайландын Бангкок хот руу сурагчдыг тээвэрлэж явсан автобус шатсаны улмаас 20 хүүхэд, гурван багш галд өртөн амиа алджээ.
Сурагчид хотын хойд хэсгээр аялсан бөгөөд нийслэл рүү буцаж байжээ. Хэргийн газраас авсан дүрс бичлэгт автобус гүүрэн гарц дор шатаж, цонхноос нь өтгөн хар утаа савсаж байх нь харагдах аж. Жолооч эхэндээ галыг унтраах гэж оролдсон боловч хэргийн газраас зугтсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр автобус Бангкокоос хойд зүгт хурдны замыг тусгаарлах бетон хаалт мөргөсний улмаас урд дугуй нь хагарч, хүчтэй гал алдсан байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байгаа гэв.
Харин 19 хүүхэд, гурван багш эсэн мэнд үлдсэн бөгөөд тэдний 16 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тээврийн сайд Сурияхе Хуангрот хэлэхдээ "Уг автобус нь "маш эрсдэлтэй" бүлэгт хамаарах байгалийн шахсан хийгээр ажилладаг" гэжээ. Мөн тэрбээр сэтгүүлчдэд "Маш эмгэнэлтэй явдал боллоо. Тээврийн хэрэгсэлд ийм төрлийн түлш хэрэглэхийг хориглоно” гэжээ.
Аврах үйл ажиллагааг удирдаж байсан Пиялак Финкаевын хэлж буйгаар цогцсууд маш их түлэгдсэн байсан тул танихад хэцүү, зарим нь маш жижигхэн байсан гэж мэдэгджээ. Цогцсуудын ихэнх нь автобусны арын хэсэгт байсан нь гал урд хэсгээс гарч хойшоо чиглэсэн байсан тул хүүхдүүд тэнд бөөгнөрсөн байна. Шүүх эмнэлгийн тогтоосноор 23 цогцос олдсоны 11 нь эрэгтэй, 7 нь эмэгтэй, 5-ыг нь хараахан тодорхойлоогүй байна. Амиа алдсан хүүхдүүдийн нас тодорхойгүй байгаа ч тус сургууль 3-15 насны хүүхдүүдийг хамруулдаг юм.
Тайланд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамгийн муу үзүүлэлттэй улс орнуудын нэг бөгөөд зам тээврийн ослоос болж жил бүр 20,000 орчим хүн нас бардаг.
Эх сурвалж: BBC
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...