ХААХ
АВЛИГАГҮЙ ТӨР, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
- schedule 2024 оны 10 сарын 10
- chat_bubble 0
Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.
Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал:
- Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?