Т.МӨНХСАЙХАН: ДААТГАЛТАЙ, ДААТГАЛГҮЙ БҮХ ЭМИЙГ ЦАХИМ ЖОРООР ОЛГОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
- schedule Өчигдөр 15 цаг 23 минут
- chat_bubble 0
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн салбарын цахимжилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 2024 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой иргэдэд чирэгдэл учирч буй тухай гомдол, мэдээлэл Засгийн газрын 11-11 төвд олноор ирсэн.
Хууль хэрэгжсэнээр эмийн жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар ч өөрчлөлт ороогүй. Жортой авах ёстой эмийг жоргүй авдаг байсантай холбоотой иргэдэд хүндрэл учирч байгаа. Тиймээс emiinjor.mn сайтаас жортой, жоргүй эмийн талаар мэдээлэл авах боломжтой. Жоргүй авч болох эмнүүдээ авч чадахгүй байгаа бол 119 дугаарт хандаж, асуудлаа шийдүүлнэ. Иргэд эмнэлэгт үзүүлээд эмчээр жор бичүүлж, кодоор эмээ авах боломжтой. Цахим жор бол шинэ асуудал биш, хуучин ЭМД-ын эмүүдийг цахим жороор олгож байсан. Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...