Ц.ЦОГБАДРАХ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ АВЛАА
- schedule 2024 оны 11 сарын 1
- chat_bubble 0
Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод боллоо.
Өнгөрсөн шөнө эрэгтэй дөрвөн жингийн финалын барилдаанууд болсноос Монголын шигшээ багийн тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах -61 кг жинд хүрэл медаль хүртлээ.
Урьдчилсан шатанд Оросын Арян Цютринийг 2-1, шигшээ 16-д Киргизийн Тайырбек Жумашбек Уулуг 3-0, шөвгийн наймд Ираны Реза Хуссэйн Моменижоужадехыг 3-1 харьцаагаар хожсон тэрээр хагас шигшээд Туркийн Ахмет Думанд 3-1 харьцаагаар ялагдсан юм.
- С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
- Ч.Отгонтуяа залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авлаа
- Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 12 тамирчин барилдана
Улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг 8-2 харьцаагаар илүүрхэж медалийн тавцанд зогссон.
Мөн өчигдөр -79 кг жинд Олонбаярын Сүлдхүү хүрэл медалийн төлөө Словакийн Ахшарбек Гулаевт 2-1 харьцаагаар ялагдаж 5-р байр эзэлжээ. Харин -92 кг жинд Ганбаатарын Ганхуяг шөвгийн наймд, -70 кг жинд Энхтуяагийн Тэмүүлэн урьдчилсан шатанд тус тус ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шигшээ баг ийнхүү нэг мөнгө, нэг хүрэл медальтай буцлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...