АТГ: 25 АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ШАЛГАЖЭЭ
- schedule Өчигдөр 11 цаг 30 минут
- chat_bubble 0
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны нэгдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн гэж мэдээллээ. Одоогоор ажиллагаанд 464 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.
Хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгаж байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Нийслэлийн Боловсролын газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлжээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...