ӨНӨӨДӨР НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
- schedule 2025 оны 1 сарын 25
- chat_bubble 0
25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хур тунадас: 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 02 дугаар сарын 01, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 26-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 02 дугаар сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -31...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -35....-40 градус, өдөртөө -24...-29 град
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...