Цагдаагийн хошууч хүүхдийн порно үйлдвэрлэж байжээ
- schedule 2015 оны 3 сарын 17
- chat_bubble 0
ОХУ-ын нийслэл Москва орчмын Власиха сууринд цагдаагийн хошууч цолтой нэгэн насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн ажилд уруу татан, порно бичлэг хийн худалдаалж байсныг илрүүлсэн нь эцэг эх, олон нийтийн дунд бөөн дуулиан болж байна.
LifeNews сайтад мэдээлснээр бол хууль сахиулагчид насанд хүрээгүйчүдийг уруу татан порно бичлэг хийж интернетээр солилцдог хүмүүсийн хандалтын ачаар цагдаагийн хошууч Сергей Бугаевын мөрөөр орсон гэнэ. IP хаягийн нэгийг шалгаж үзэхэд энд материал оруулж байгаа компьютерийн нэг нь Бугаевын эзэмшпдэг компьютер болох нь тогтоогджээ. Үүнээс үзэхэд цагдаагийн хошууч энэ эрхэм хамтрагчидтайгаа нийлээд ийм бичлэгээ орос төдийгүй гадаадад түгээдэг болох нь батлагдсан байна.
Мөрдөн шалгах явцад Бугаев бас мэдээлэл аваад гэрэл зураг, дүрс бичлэгүүдээ хаадгалж байсан компьютерээ ажилгүй болгож, электрон шуудангийн хаягаа блоколсон байж.
Бугаев цагдаагийн албанд ирэхдээ насанд хүрээгүйчүүдийн асуудал эрхэлсэн ажилд томилогдож улмаар тушаал дэвшин ажиллаж байжээ.
Эх сурвалж: WWW.ASSA.MN
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...