”ALLERGY MED” арьс, харшил, эмчилгээний гоо заслын хамгийн анхны хэвтэн эмчлүүлдэг ортой эмнэлэг
- schedule 2015 оны 4 сарын 17
- chat_bubble 29
"Allergy Med" эмнэлэг нь 2014 оны 5 сарын 31-нд нээгдэж арьс судлалын түүхийн хуудаснаа Монгол улсад төдийгүй Ази тивдээ анхны хэвтэн эмчлүүлэх 50 ортой томоохон хувийн эмнэлэг болж байгаагаараа онцлог юм.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Арьс харшил, эмчилгээний гоо заслын тусламж үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүргэж, үйлчлүүлэгчидээ дээдэлсэн Монгол эмчийн, Монгол эмнэлгийн ур чадварыг эх орондоо төдийгүй дэлхий дахинд таниулж ажиллана.
АМБУЛАТОРЫН ТАСАГ
7 үзлэгийн өрөөтэй ба арьсны эмчийн үзлэгийн дермоскоп, вуди ламп, арьсны хэв шинж тодорхойлогч зэрэг орчин үеийн багажуудаар хангагдсан.
ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСАГ
Үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг эрхэмлэж өрөөндөө 1-ээс 2 хүн хэвтдэг бөгөөд хүний хэрэгцээг хангасан тохилог орчинг бүрдүүлсэн.
2-3 ортой энгийн өрөө
1 ортой хагас люкс өрөө
Бүтэн люкс өрөө /VIР/
ОНОШЛОГООНЫ ТӨВ ЛАБОРАТОРИ
Allergy Med эмнэлгийн оношилгооны төв лабораторийн тасаг нь клиник лаборатори, биохими, нян судлал, дархлаа судлал, харшлын лабораторийн цогц үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн урвалж оношлуурыг ашиглан чанарын өндөр түвшинд үзүүлж байна.
ИММУНОЛОГИЙН БҮРЭН АВТОМАТ АНАЛИЗАТОР
- Элэгний вирусын маркер тоолох
- Хавдрын маркер тоолох
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа
- Бэлгийн дааврууд
- Ходоодны хелико бактери
- Иммунноглобулинууд
- Цусанд 120 төрлийн харшил төрүүлэгчийг тодорхойлох
- Витамин 0 тодорхойлох
ХАРШЛЫН ЛАБОРАТОРИ
- Арьс хатгах болон бигнэх харшлын сорилоор 90 төрлийн аллергенийг тодорхойлно.
БИОХИМИЙН БҮРЭН АВТОМАТ АНАПИЗАТОР
- Элэгний үйл ажиллагаа
- Бөөрний үйл ажиллагаа
- Нойр булчирхай
- Нүүрс усны солилцоо
- Өөх тосны солилцоо
- Цус багадалтыг илрүүлэх электролитууд
- Микроэлементүүд
НЯН СУДЛАЛЫН БҮРЭН АВТОМАТ АНАЛИЗАТОР
- Нян судлалын лабораторт нян, бактер, мөөгөнцрийг өсгөвөрлөн, ялган дүйж антибиотик мэдрэг чанар тодорхойлно
- Арьс, үс, хумсанд мөөгөнцөр илрүүлэх
- Үтрээний наалдацанд нян судлалын шилжилгээ хийх
ГЕМАТОЛОГИ БҮРЭН АВТОМАТ АНАЛИЗАТОР
Цусны ерөнхий шинжилгээг 22 үзүүлэлтээр хийнэ.
Бусад шинжилгээ:
- АВО бүлэг
- Резус фактор тодорхойлох
- ДОХ-ын шинжилгээ Серологи шинжилгээ
Бэлгийн замын халдварын үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ /РРК, ТРНА, заг хүйтэн/
- Хламид, гонерей заг хүйтэн үүсгэгч илрүүлэх
- Арьсны демодекс хачиг илрүүлэх
- Цагаан хорхойн өндөг илрүүлэх
ЭМЧИЛГЭЭНИЙ ГОО ЗАСЛЫН ТАСАГ
Эмчилгээний гоо заслын тасаг нь 2 хэсэгтэй.
- Эмчилгээний хэсэг нь хүний арьсны гоо сайхныг алдагдуулж буй өвчин эмгэгийг засах үйлчилгээг хийнэ.
- Гоёлын хэсэг нь алжаал тайлах массаж, саун, усан массаж, маникюр, педиюор, ууах гэсэн үйлчилгээг үзүүлнэ.
Copper bromide лазер аппарат нь арьсны олон төрлийн судасны эмгэг, нөсөөжилтийн эмгэг, арьс залуужуулж, үү ургацаг, улаан мэнгэ авах, хацрын өргөссөн судас таслах сонгомол үйлчилгээтэй.
IPL нь 450-700 нм долгионы урттай гэрлийн туяаг тусгай шүүлтүүрийн тусламжтайгаар арьс залуужуулна, үсны ургалтыг зогсооно, үрчлээ арилгана.
PRP эмчилгээ нь өөрийн цуснаас тромбоцит эсийг нь ялгаж арьс залуужуулах, үрчлээ арилгах, арьсны өнгийг сэргээж цайруулах, үс ургуулах, үе хоорондын шингэн орлох зорилгоор хэрэглэдэг.
Radio Frenquency аппарат нь радио давтамжийн тусламжтайгаар үрчлээ арилгах, целлилют багасгах, нүүр биед галбир оруулах үйлчилгээтэй.
Төрөл бүрийн хумсны эмгэгийг мэс заслын бус аргаар эмчилнэ.
Каагуляци - Аппарат нь мэнгэ, үү, ургацаг авах болон эмчилгээний үед цус тогтоох зориулалттай.
Үрчлээ арилгах ботокс тариа /Солонгос/
Бие борлуулах TAN спрей
Усан массажны аппарат нь: Усны даралтаар цусан хангамжийг сайжруулж, чангарсан булчинг суллах үйлчилгээтэй.
DIARO аппарат нь: арьсны тэнцвэрт байдлыг зохицуулах үйлчилгээтэй.
Саун
Маникюр
Педикюр
Эмчилгээний гоо заслын тасаг
НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭ
UVB шарлагын бүтэн биеийн болон хэсэгчилэн шарах аппаратууд нь арьсны архаг өвчнүүдийг шарж эмчилдэг олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд юм.
ЭМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Эмийн бөөний төв, эмийн сан, эм найруулгын хэсэгтэй.
Франц улсын Biocodex эмийн компаний бүтээгдэхүүн, Бельги улсын Brupharma компаний бүтээгдэхүүнүүдийг тус тус импортлодог.
БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ
Эмчилгээний хоолны тасаг
Coffee Shop
Манай хаяг: ALLERGY MED эмнэлэг, Хатанбаатар Магсаржавын Гудамж- 36, БГДүүрэг 1 -р хороо, Улаанбаатар хот /хуучнаар ХИД-2-ийн хойд талд/
Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:30-19:30, Бямба 09:30-19:30
Утас: 7000-5353
Фейсбүүк хаяг: Allergy-Med Hospital
Цахим хаяг : WWW.ALLEGRYMED.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...