Дэлхийн хамгийн том 10 үндэсний парк
- schedule 2015 оны 5 сарын 5
- chat_bubble 0
Байгаль орчин, ан амьтан ургамлаа хүнээс хамгаалах хамгийнсайн аргуудын нэг нь тэднийг дархалж, тодорхой бүс нутгуудыг үндэсний парк болгох явдал байдаг.
НҮБ ч энэ байдалд анхаарлаа хандуулж ЮНЕСКО түүх соёл, урлаг, байгалын хосгүй газруудыг Дэлхийн үнэт өвд бүртгэж тэднийг дэлхийн хэмжээний болгон давхар хамгаалалтдаа авдаг. Дэлхийд 3000 гаруй үндэсний парк /дархан хийгээд тусгай хамгаалалтайд байдаг газрууд/ байдаг байна.
Австрали улс хамгийн их /685/ үндэсний парктай бол, Белиз улс нийт газар нутгийн 38 хувийг үндэсний парк эзэлдэг буюу тусгай хамгаалалтанд авсан байна.
Харин манай орны хувьд 14 дархан газар, 29 байгалийн цогцолбор газар, 30 байгалийн нөөц газар, 14 байгалийн дурсгалт газар бүртгэсэн байдаг ба нийт 27,198,554.93 га буюу 271,195.5 км.кв талбайг тусгай хамгаалалтад авсан байна. Энэ нь нийт газар нутгийн 17.4 хувь аж.
Ингээд дэлхийн хамгийн том газар нутгийг хамарсан үндэсний паркуудыг товчтанилцуулья.
10. Рангел-Сент Элайасийн байгалын нөөц болон үндэсний парк /Wrangell–St. Elias National Park and Preserve/
Талбайн хэмжээ: 53,321 км²
Рангел-Сент-Элиас үндэсний парк Аляскийн зүүн өмнөд хэсэгт Канадын хил дагуу байрладаг. 1980 оноос байгалийн нөөц газар болон үндэсний парк болгон зарлаж, хамгаалалтад авсан байдаг. Харин Канадын хэсэгт байдгийг нь Клуэн байгалийн нөөц болон үндэсний парк /Kluane National Park and Reserve/ гэдэг ба 22,013 км² талбайтай.
Энэхүү АНУ-ын хамгийн том үндэсний парк нь ЮНЕСКО-ийн Дэлхийн үнэт өвд бүртгэгдсэнээс гадна, Олон улсын шим мандлын нөөц газрын нэг юм. Канад-Амеиркийн хоёр дахь өндөр уул 5,959 м өндөр Сент-Элиас тус үндэсний паркад байдаг.
9. Аир ба Тенерегийн байгалийн нөөц газар /The National Air and Tenere Reserve/
Талбайн хэмжээ: 77,360 км²
1991 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн Аир ба Тенерегийн байгалийн нөөц газар Нигерт байдаг.
Африк тивийн хоёр дахь том тус парк нь хоёр үндсэн хэсэгт хуваагддаг тусгай газрын зүүн хэсэг болох Аир нь уулын бүст байрладаг бол баруун хэсэг болох Тенере нь Сахарын өмнөд захын цөлийн бүст хамаардаг. Тухайн үед 64,560 км² талбайтай байсан бол 1988 онд 12,800 км² гакар нутгийг нэмж хамгаалатад авсан байна.
8. Хил дамнасан Их Лимпопо парк /Cross-border Park of Limpopo/
Талбайн хэмжээ: 99,800 км²
Лимпопо байгалийн нөөц газар нь Өмнөд Африкийн Мозамбик, ӨАБНУ, Зимбабве улсуудын газар нутгуудыг дамнан оршдог Банайн, Крюгер гэх мэт 10 үндэсний парк, байгалийн нөөц газруудаас бүрдсэн цогцолбор газар юм. Энд африкийн заан, анааш, леопард, гепард, цөөвөр чоно гэх мэт маш олон ховор амьтад амьдардаг.


7. Галапагосийн далайн нөөц газар /Galapagos Marine Reserve/
Талбайн хэмжээ: 133,000 км²
Галапагосийн далайн нөөц газар бол дэлхийн далай, тэнгисийн хамгийн том дархан газар юм. Энэ бүс нутаг нь акул, халим, яст мэлхий зэрэг далайн янз бүрийн ховор амьтадын орон гэр болдог. 1959 оноос Үндэсний парк болгон дархалсан байдаг аж.
ЮНЕСКО-ийн дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн, Дэлхийн хоёр дахь том далайн байгалийн нөөц газар болсон уг газар Эквадор улсаас /түүний харьяанд ордог/ баруун тийш 1000-аад км-т Номхон далайд байрладаг. Уг бүс нутаг нь 13 том арал, 42 жижиг арлаас бүтдэг аж.
Чарльз Дарвин зүйлийн гарал түүний хувьслын онолыг бий болгоход хүргэсэн судалгаа хийсэн газар нь энэ гэнэ.
6. Их Барьер риф /Barier reef/ үндэсний парк
Талбайн хэмжээ: 345,400 км²
Их Барьер риф үндэсний парк нь далайн хамгийн том нөөц газар бөгөөд Австралийн зүүн хойд нутгийн Куинсланд мужийн эрэгт байх Шүрэн тэнгист байрладаг. Уг бүс нутаг нь 900 гаруй арал, 2,900 гаруй далайн арал багтдаг аж.
Уг дархан газрыг дэлхийн хамгийн том шүрэн аруудыг устгахаас болон далайн ховор амьтан ургамлыг хамгаалах үүднээс бий болгосон юм.
1981 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн үнэт өвд бүртгэсэн. CNN агентлаг дэлхийн байгалийн долоон гайхамшигийн нэгээр тодруулж байсан газар. Судалгаагаар 2012 онд нийтлүүлсэн судалгааны тайланд 1985 оноос хойш гэхэд далай тэнгисийн ургамал амьдатын амин чухал үндэс болсон нийт шүрэн арлын тал нь устан алга болсон байна хмээжээ.
Гүүгл компани Их Барьер риф үндэсний паркийг 2014 онд Google Underwater Street View-д 3D-ээр оруулсан байна.
5. Папаханаумокуакеа үндэсний дурсгалт газар /Papahānaumokuākea Marine National Monument/
Нийт талбай: 360,000 км²
Хавайд байрладаг хэлэхэд хэл хугармаар Папаханаумокуакеа хэмээх далайн нөөц газар бол дотроо 10 гаруй арлуудыг нэгтгэсэн 7000 гаруй зүйлийн амьтад амьдардаг хосгүй үзэсгэлэнтэй бүс нутаг юм. Далайн амьд музей, байгалийн зоопарк гэсэн үг.
Грекийн газар нутгаас ч том энэхүү дурсгалт газрыг 2006 онд дархалж 2010 онд ЮНЕСКО-ийн дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн байна.
4. Феникс арлын тусгай хамгаалалттай бүс
Талбайн хэмжээ: 408,250 км²
Феникс арлын нөөц газар нь Номхон далайн хамгийн гүн хамгийн том далайн тусгай хамгаалалттай бүс юм. Тус бүс нь Поленез болон Микронезийн арлууд хийгээд Кирибати улсуудын нутгийг хамаардаг.
Энэхүү далайн ховор амьтан ургамлын нөөц бүхий уг газрыг 2008 онд хамгаалалтад авсан ба 2010 онд ЮНЕСКО-ийн дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн.
3. Окавонго-Замбезигийн дархлагдсан бүс
Талбайн хэмжээ: 444,000 км²
Окавонго-Замбезигийн дархан газар нь Африк тивийн Ангол, Ботсван, Намиби, Замби, Зимбабве улсуудын газар нутгийг дамнан байрладаг дархлагдсан цогцолбор газар.
Окавонго-Замбези дархан газар Африкийн онгон байгаль, ан амьтадын хамгаалсан Чобе, Хванга, Окавонго голын бэлчир, Виктори хүрхрээ зэрэг олон үндэсний паркуудаас бүрдсэн хамгийн том бүс нутаг юм.



2. Чагосын тусгай хамгаалалтын бүс
Талбайн хэмжээ 544,000 км²
Энэтхэгийн далайд Мальдиваас 500 км зайд Их Британийн эзэмшил Чагос арал оршдог. Энэ бол дэлхийн хамгийн том далайн нөөц газар ажээ. талбайн хэмжээгээрээ Францын газар нутгаас ч том. Далайн хамгийн баян эко систем. Энэ үзэсгэлэнтэй газар дэлхийн хамгийн ховор амьтад байдаг байна.
Британийн засгийн газар 56.13 км.кв талбайтай арлуудыг тойруулан 544,000 км.кв талбай бүхий байгаль орчны хийгээд загас хамгаалах бүсийг байгуулсан байна.
1. Зүүн хойд Гренландийн үндэсний парк
Талбайн хэмжээ: 972,000 км²
Дэлхийн хамгийн том үндэсний парк Гренландын зүүн хойд хэсгийг бүхэлд нь хамран оршдог. Тус дархан газрын талбай нь дэлхийн 163 улсын газар нутгаас том аж. 1978 оноос тусгай хамгаалалтад авч 1988 онд үндэсний парк болгон дархалсан байна.
Тус газар нь цагаан баавгай, Арктикийн үнэг, цасны шар шувуу, бух үхэр, далайн морь зэрэг олон ховордсон амьтадын сүүлийн хоргодох нутаг болж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...