Дэлхийн гурван том хайлтын системийн нэг "Baidu"
- schedule 2015 оны 5 сарын 7
- chat_bubble 0
Түүний бас нэгэн том бүтээл бол Go.com зургийн хайлт бөгөөд энэ нь түүнийг ирээдүйн тэрбумтан болох эх үүсвэрийг тавьсан байна. Тэрээр 9 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд олсон мэдлэгээ ашиглан 2000 онд www.baidu.com сайтаа байгуулав. Тэрээр өөрийн компаниа Хятадын аварга том хайлтын систем болгож, дэлхийн 3 том хайлтын системийн нэг болгож чадсан байна.
Робин Ли (Хятадаар: LI Yаnhуng; 1968 – 11 – 17 нд төрсөн) бол Хятадын хамгийн хүчирхэг хайлтын систем болох www.baidu.com ыг үндэслэн байгуулагч юм. Тэрээр 9.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 2011 оны Хятадын тэргүүлэх баян хэмээгдэн АНУ-ын “Forbes” сэтгүүлд бичигджээ.
Ли Бээжингийн Их сургууль, Нью Йорк хотын их сургууль болон АНУ-ын Buffalo хотын их сургуулиудыг Мэдээллийн менежмент мэргэжлээр суралцан төсчээ. 2000 онд тэрээр Eric Xu () тай хамтран Baidu хайлтын сайтыг нээж, 2004 оны нэгдүгээр сард Baidu-гийн CEO болсон байна.
Хятадын Шаньши мужид бага насаа өнгөрөөсөн Лигийн аав, ээж нь үйлдвэрийн ажилчин байв. Айлын 5 хүүхдийн 4 дэх нь Ли байсан бөгөөд айлын ганц хүү нь байсан юм.
Ли Янчуаны өндөр дээд сургуулийг амжилттай суралцаж, сурахын зэрэгцээ хотын хэмжээнд компьютер програмчлалаараа тэргүүлэгч сурагч байв. 1987 онд Бээжингийн Их сургуульд элсэн орж Мэдээллийн менежментийн ангийг бакалавр зэрэгтэй төсчээ.
1991, Ли Буффаллогийн их сургуульд элсэн орж, Компьютерийн шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Baidu-г нээсэн түүх
1994, Li IDD мэдээллийн үйлчилгээ (IDD Information Services) нэгдэн, "The Wall Street Journal" сэтгүүлийн онлайн хувилбарын програмчлалыг бичиж, хөгжүүлж байхдаа ажиллаж байсан Dow Jones and Company-ийн New Jersey хотын салбарт ажиллав. Тэрээр ажиллаж байхдаа хайлтын системийн хөдөлгүүрийг судлан хамгийн сайн алгоритм програмчлал дээр ажиллаж байлаа. 1994 оны 5 сраас 1997 оны 7 сар хүртэл тэрээр IDD Information Services-д үлдэн ажиллав.
1996 онд хайлтын системийн RankDex хэмээх сайт үнэлэх алгоритмийг хөгжүүлж, хайлтын дүнд веб хуудсыг зэрэглэн ангилах сэдвээр АНУ-ын технологийн патентийг авав. Тэрээр хожим нь энэ патентаа www.baidu.сom хайлтын сайтдаа ашигласан юм. Мөн Робин Ли интернетийн анхны хайлтын систем болох Infoseek-ийн зөвлөх инженерээр 1997-1999 онуудад ажиллаж байлаа.
Түүний бас нэгэн том бүтээл бол Go.com зургийн хайлт бөгөөд энэ нь түүнийг ирээдүйн тэрбумтан болох эх үүсвэрийг тавьсан байна. Тэрээр 9 жил нөр их хөдөлмөрөө зарж байж олсон мэдлэгээ ашиглан, 2000 онд www.baidu.com сайтаа байгуулав.
Тэрээр өөрийн компаниа Хятадын аварга том хайлтын систем болгож, дэлхийн 3 том хайлтын системийн нэг болгож чадсан байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...