Хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэв
- schedule 2016 оны 1 сарын 8
- chat_bubble 0
Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааныхөтөлбөрийн холбогдох зорилтуудыг үндэслэн, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудын төсөл, үүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг тус тус боловсруулжээ. Мөн боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор энэхүү хуулиудын төсөлд өөрчлөлт оруулсан байна.
Гишүүдийн зүгээс монгол хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарал хандуулах, боловсролын салбарын менежментийг сайжруулах, боловсролын цөм хөтөлбөр ямар стандартаар хэрэгжиж байгаа зэрэг асуудлыг хөндөж их, дээд сургуулиудын оюутны төлбөр илт зөрүүтэй байгаа болон зарим хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр их, дээд сургуулийн төлбөрөөс хэд дахин их байгаа нь сургалтын чанартай уялдаж чадаж байгаа эсэхийг тодотгов. Мөн дээд сургууль төгссөн хүмүүсийн тоо их байгаа ч сургалт чанаргүй, доошоо харсан пирамид шиг байна гэсэн шүүмжийг хэлж байсан юм. Гишүүд асуулт асууж дууссаны дараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж чуулганы энэ өдрийн хуралдаан өндөрлөв
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...